Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэбат: Төр, хувийн хэвшил хамтдаа зүтгэж байж улсаа хөгжүүлнэ

2017-4-27
0
ЖИРГЭХ

Монгол Улсын эдийн засаг, бизнесийн салбарт амжилт гарган, бусдыгаа манлайлан яваа 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, нийт ажлын байрны 90 хувийг хангаж буй шилдэг компанийнхан удирдлагуудад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шагнал гардуулж, компанийн баг, хамт олонд баяр хүргэж үг хэллээ.

Тэрээр,

 

- Бизнесийн салбарынхан дотоод нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүтээж, ажлын байрны 90 хувийг хангаж байна. 2016 оны ТОП аж ахуйн нэгжээр шалгарсан 100 компани гэхэд л татварын орлогын талаас илүү хувийг бүрдүүлж байна. Энэ гуравхан статистикаас харахад Монгол Улсын эдийн засгийн ч, монголчуудын амьдралын ч ачааны хүндийг үүрч байгаа нь манай бизнесийнхэн, энд цугларсан Та бүхэн юм. Засгийн газрын тэргүүний хувиар ард түмнийхээ өмнөөс гүн хүндэтгэлтэйгээр талархлаа илэрхийлж байна. Төр засаг, улстөрчдийн алдаатай бодлогын уршгаар эдийн засгийн хямралыг хамгийн түрүүнд мэдэрдэг, түүнд хамгийн гүн гүнзгий өртдөг нь хувийн хэвшлийнхэн юм. Өнгөрсөн хугацааны тэдгээр алдааны өмнөөс мөн “Уучлал” гуйхын ялдамд алдааг давтахгүйн төлөө манай Засгийн газар хичээж ажиллаж байгаа, цаашид илүү зүтгэж ажиллах болно гэдгээ илэрхийлье.

 

Бизнес эрхлэхэд амаргүй. Тэр тусмаа тогтолцоо нь бүрэн бүрдээгүй,  төрийн хүнд суртал байгаа өнөөгийн нөхцөлд 20 гаруйхан жилийн түүхтэй Монголын бизнесийн салбар өдий зэрэгтэй яваа нь бизнесмэнүүд та бүхний асар их сэтгэл, хөдөлмөрийн үр дүн.

 

Өнөөдөр бид энэ танхимд шилдгийг шалгаруулж, шилдэгт шагнал гардуулахаар цугларсан ч цаашид яаж илүү амжилтад хүрэх, үүний тулд төр, хувийн хэвшлийн хэн нь юу хийж, ямар үүрэг хүлээх ёстой, яаж хамтарч ажиллах талаар зарим санаа хэлье.

 

Монголын бизнес бусадтай эн зэрэгцэн хөгжихөд хамгийн их саад болж байгаа гурвын зэрэг шалтгааныг яаралтай засаж залруулах ёстой. Минийхээр, бизнесийн орчныг илүү сайжруулах, төрийн хэт оролцоог хумих, олон түмний сэтгэлгээг өөрчилж чадвал Монголын бизнесийн салбар  өнгөрсөн 20 гаруй жилийн түүхээсээ ч ихийг бүтээж, улсынхаа эдийн засагт  өнөөдрийнхөөс хувь нэмрээ хэдэн арав дахин илүү оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Бизнесийн орчныг сайжруулах нь манай Засгийн газрын стратегийн зорилт байх болно.  Бизнесийн орчныг сайжруулснаар хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Бизнесийн орчин сайжирснаар иргэдийн амьдрал дээшилнэ, эдийн засаг өснө. Жижиг, дунд үйлдвэрлэл ч, дэлхийд өрсөлдөх үндэсний компани ч бизнесийн сайн орчноос л төрнө.  Томорсон, эсвэл түрүүлж бизнесээ эхэлсэн нь биш, бүх нийтээрээ амжилтад хүрдэг таатай орчин бүрдүүлэх, тийм орчин бүхий компанийн засаглал, менежментийг Монголдоо нутагшуулах, түгээн дэлгэрүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал юм.

 

Бизнес дэх төрийн оролцоог хумих эхний алхам бол төрийн байгууллагуудын хүнд суртлыг арилгах, элдэв хяналт шалгалтын дарамтыг багасгах юм. Төр, хувийн хэвшил хоёр нэг нь татвар төлөгч, нөгөө нь татвар хураагч гэх зөвхөн “өгөх-авах”-ын харилцаатай байвал ганцаараа ч, хамтаараа ч хол явахгүй, амжилтад хүрэхгүй. Төр-хувийн хэвшил хоёрт харилцан дэмжсэн, бие биеэ нөхсөн түншлэл хэрэгтэй.  Иймд манай Засгийн газар их хэмжээний татвар төлөхийг бус, аль болох олон ажлын байр бий болгох, тухайн жилдээ ажлын байраа хадгалж үлдсэн, нийгмийн эмзэг болон зорилтот бүлгийн төлөөллийг ажлын байраар хангасан бүхий л бизнес, бизнесийн төслүүдийг илүү дэмжих болно.

Бизнесийн хөгжилд саад болж байгаа өөр нэгэн хүчин зүйл бол бидний сэтгэлгээний хоцрогдол юм.

 

Мөн баялгийн шударга бус хуваарилалт, эрх мэдэлд ойр хэсгийн давуу байдал зэрэг нь бизнесийг, ялангуяа том төслүүдийн мөн чанарыг ойлгоход садаа болж байж магадгүй. Гэхдээ л хэт эх орончийн дүртэй хийрхэл, хэн нэг нь илүү баяжих нь гэсэн атаархал, мөнгөтэй нэгнээ үгүйсгэх сэтгэлгээг хөөргөх нь манай улсын хөгжилд ч, бизнесийн хөгжилд ч ямар нэгэн хэмжээгээр саад чөдөр тушаа болж байна.  Бид бизнесмэнүүдээ “зөвхөн өөртөө мөнгө хийж байгаа эзэн” гэж хэзээ харахаа болино, тэр цагт энэ сэтгэлгээ өөрчлөгдөнө. Бид нийгмээрээ бизнесмэнүүдээ баялаг бүтээгчид, ажлын байр бий болгогчид гэж харах ёстой, тэгж харах үнэлэх цаг нь болсон гэж бодож байна. 

 

Нутгийн зөвлөл, эвсэл холбоодоос өгдөг шагнал урамшуулалдаа хамгийн олон хүнийг ажлаар хангаж байгаа, хамгийн их татвар төлсөн, эсвэл тухайн жилдээ хамгийн олон ажлын байр шинээр бий болгосон бизнесмэнүүдийг тодруулж, нэрлэж алдаршуулбал бидний сэтгэлгээ хурдан өөрчлөгдөнө. Та бүхэн ч бас ажилчдадаа хүндэтгэлтэй хандах ёстой. Та бүхэн улсдаа баялаг бүтээж байгаа бол, танай компанийн, таны бизнесийг амжилтад хүргэхэд ажлын голыг нугалж байгаа нь танай ажилчид юм. Бүтээж байгаа баялгаасаа  хэд дахин үнэ цэнэтэй нийгмийн баялаг бол танай ажиллах хүч, таны баг хамт олон юм. Сүүлийн үед төрд ч, хувийн хэвшилд ч нэг буруу жишиг тогтож  нэлээд газар авах янзтай болсон байна. Энэ нь ажиллах хүчийг туршилт нэрийн дор огт цалингүй буюу бага цалингаар олон сараар ажиллуулж, жаахан бүдүүлгээр хэлбэл мөнгөний машин болгож хөдөлмөрийг нь шулах явдал газар авчээ. Би төрийн байгууллагуудад  үүрэг өгч байгаа, ингэж туршилтаар ажиллаж байгаа хүмүүсээ хууль номынх нь дагуу жинхэлж үндсэн ажилтан болгон үндсэн цалинг нь олгох ажлыг шуурхай зохион байгуул гэсэн.

 

Бизнесийн салбарт ийм буруу хандлага битгий байгаасай гэж хүсч байна. Хэрвээ байвал “туршигдаж байгаа” тэр хүний, түүний гэр бүл, найз нөхдийн хүрээнд бидний өөрчлөхийг хүсээд байгаа өнөөх сэтгэлгээний өөрчлөлт хурдтай явж, урагшилж чадахгүй.

 

Хувийн хэвшлийн салбар маань 20 гаруй жилийн зам туулж, хөл дээрээ баттай зогсч чадсан ч, суралцах алдаа оноо багагүй байна. Алдаа онооноосоо харилцан суралцах зүйл ч их бий. 

 

Төр, хувийн хэвшил хоёр тусдаа явах учиргүй. Бидний явах зам нэг. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж ажиллах, нэр төртэй амьдрахаас өөр сонголт бидэнд байхгүй.  Бид хамтарч, харилцан биесээ нөхөн зүтгэж чадвал Монголын маань эдийн засаг тун удахгүй  эх орны минь цэлмэг хөх тэнгэрийн нар шиг гэрэлтэх болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийхээ болон танай баг хамт олны ашиг орлого арвин байхын ерөөлийг дэвшүүлье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.41.98)
    Хувийн хэвшлээр улс хөгждөг нь үнэн юм бол энэ олон жил болоход нөгөө бар нь болох байсан биз. Энэ идэх луйвардахын дон тусч дэв шингэсэн хувийхнаас чинь болоод монгол улс юун бар ,муур зуур өчүүхэн өт хорхой болчихсон байхад. Тэгээд жирийн ард бидэндээ мөн ч зовлонтой зовлонтой. Луйвардсан булхадсан түг түмэн хулгай нь байхад өршөөгдөөд л хайрлуулаад л байгаа мөртөө татвар нэмэхийн бол ажилчдаа хална бүүр татвараа өгөхгүй энээ тэрээ гоншигоноод л байгаа харагдахын тэгээд улсад хэрэгтэй юм хийхгүй ээ газар нутгаа ухаад л ус голоо бузарлаад л урдаас баахан хуяаоцо ачиж авчраад л хийхгүй юм болгоныг хийж байж цадах гэж байхгүй юм даа даанч Эдэнд улс орны эрх ашиг энээ тэрээ ер хамаагүй зөвхөн мөнгө л олж байвал болоо ахиухан мөнгө өгнө гэвэл хүн алж хүрээ талсан ч сийхгүй мэт харагддагийндаа.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Хувийн хэвшлийг угуй болгоноо (150.129.141.203)
    Ичих нуэр энэ хуэн гуайд алгаа. Татвар гувчуур боломжит бух шимтгэлийг нэмчихээд одоо ичихгуй хувийн хэвшил хугжинэ гээд зогсож бдаг ямар гээч улайхаа больсон улаан нуэр вэ. Нэрээ хэлэх ч уг алгаа.
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • zochin (182.160.36.125)
    hugjil yariad 25n jil bolj baina.. uuruu haaguur ni yavj baisan dulii dumbe veee hhaha
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • ХЭХЭЭ (103.212.118.181)
    ХУЛГАЙЧ ТӨРТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАВАЛ ХУЛГАЙЧ БОЛНО ХАХХАА
    2017 оны 04 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    4 цаг 50 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    7 цаг 0 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    7 цаг 7 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    7 цаг 18 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    8 цаг 44 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    9 цаг 6 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    9 цаг 29 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    9 цаг 47 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    9 цаг 50 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    10 цаг 0 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    11 цаг 24 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК