Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрс шинэчлэлийн төлөө нэгдэн хамтран ажиллахыг уриалав

2017-4-28
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын гишүүн Д.Дорлигжав намынхаа гишүүдэд хандан ил захидал илгээжээ. Ил захиадалд "1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хөдөлгөөн далан жил тогтсон үзэл суртал, далан жил ноёрхсон системийг  цэрэг, армийн хүчгүйгээр түлхэн унагана гэдэг ой тойнд багтамгүй зүйл байлаа. Гэсэн хэдий ч нийгмээ өөрчилье, улс орон буруу замаар яваад байна гэсэн залуусын хүсэл тэмүүлэл, эр зориг, уриа дуудлага Монгол орныг бүхэлд нь өөрчилж чадсан билээ.

 

Бидний нөхөд, та бид чадсан. Улс орноо ангал руу, мөхөл рүү, “соц” нийгмийн сүйрэл, иргэний самуунаас аварч чадсан. Тийм мэдрэмжтэй, сонор соргог ард түмэн гэдгээ дэлхийд харуулж чадсан билээ. Эрхэм журмын нөхөд өө, найзууд аа, Алтан хараацайнууд аа бидэнд дахиад хүнд сорилт, шийдвэрлэх цаг үе ирлээ. Миний бие улс орныг 1990 оных шиг мухардалд орсон гэж харж байна. Асар том хөдөлгүүрийн өчүүхэн хэсэгт саатал гарахад  үйлдвэр зогсдог шүү дээ.

 

Засаглал нь ойлгомжгүй, эрх мэдлийн хуваарилалт тодорхой биш, хариуцлага хүлээдэггүй, бие биенээ барьцаалсан байдалтайгаар улс орноо зөв удирдаж чадахгүй байна. Улс орныг нам төвтэй, бүлэглэл фракци удирдаж байгааг та бүхэн мэдэж байгаа.

 

Мэдээлэлд ойрхон байсан бүлэглэл, фракцийн ивээлд багтсан нэг  хэсэг  тасартлаа баяжлаа, ажилгүй, орлогогүй, намын гишүүн бус, олуулаа нь туйлдан ядуурлаа. Төр засагтаа итгэл алдсан, нийгмээ хараан зүхсэн бүхэл бүтэн давхарга бий болов. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол нийгмийг хамарсан хямрал ойрхон байна.

 

Хамгийн гол аюул нь ард түмэн төрдөө итгэл үгүй болов. Ирээдүй минь сайхан болно, улс орон хөгжинө гэсэн найдлага улам багасав. 1989, 1990 онд бидэнд итгэл байсан юм шүү. Бидэнд дутуу бодсон, алдаа гаргасан зүйл бий. Улс орныг хэн удирдахаа, хариуцлага тооцох тогтолцоогоо сул орхисон.

 

Миний бие ардчилсан намын гишүүд, дэмжигч та нарынхаа хамтаар улс орноо нэгэн зүгт хандуулах, нэгтгэх цаг болсон гэж үзэж байна. Иргэдээсээ сонгогдсон Ерөнхийлөгчтэй, засаглалын босоо тогтолцоотой болно. Фракцийн талцал, тэмцлийг үгүй хийж намын эрх мэдлийг хязгаарлана. Улс орныг тал тал  тийш чангаадаг олон толгойнууд үгүй бол босоо удирдлагаа дэмжих, хянах бүтэц болон хэлбэржинэ. Энэ бол хямралаас гарах эхлэл юм.

 

Миний энэ санаачилгыг олон нийт ойлгож дэмжиж байгаад талархаж байна. Гэтэл сөрөг хүчний зүгээс дээрх хүсэл сонирхлыг “дагуулан тонгорч” намын олонхи болох Ерөнхий сайдын багцанд эрх мэдлийг төвлөрүүлэх, давхар дээлээ хуульчлах замаар намаа эрх мэдлийг өргөтгөх гэж байна. “Зөвлөлдөх ардчилал” гэсэн нэрийн дор 1500 хүн Монгол Улсын засаглалын хэлбэрийг өөрчилж болохгүй. Намын засаглал нэмэгдэх хэрээр баян хоосны ялгаа, ялзрал, завхрал давамгайлах учраас хэрхэвч зөвшөөрч болохгүй.

 

Тэгэхээр эрхэм журмын нөхөд минь бидэнд улс орноо аврах, өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага “Цагаан морин жил”-ийнх шиг гарч ирлээ. Бидэнд төлөвлөгөө бий, хүрэх замын зураглал тодорхой байна. Тийм учраас дахин нэг шинэчлэл хийе.  Хуулийн хүрээнд,  чиг үүрэг нь тодорхой, хариуцлагаа хүлээх чадвар бүхий Ерөнхийлөгчийн засаглалтай, ардчиллаа төгөлдөржүүлэх  шаардлага тулгарлаа. Би эрс шинэчлэлийн төлөө нэгдэн хамтран ажиллахыг уриалж байна" гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.195.215)
    өнгөрсөн 4 жилд хийхгүй яагаав? 26 жил тархи угаалаа. өнгөрсөн 4 жил өрөнд ортол төрийг самарч бхад чи наад үгээ хэлэхгүй дээ.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.231.50)
    Ер нь бол бид шинэчлэнэ. Гэхдээ Дорлигоо чи төрийн олон өндөр дээд албан тушаалыг хашлаа. Хагартлаа баяжигсдын нэг нь чи өөрөө. Тэнд байхдаа хийж байхгүй, мэдэж байсан юм бол эхлүүлэхгүй яасын хө. Тэгэхээр Чи найз минь энэ удаа хичнээн орилж хашхиравч дуу чинь сонсогдохгүй байна. Зөв биз. Санааг чинь ойлголоо манлайлж биш дотор нь ороод маньтайгаа холилдоод яв хө.
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    4 цаг 49 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    6 цаг 59 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    7 цаг 6 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    7 цаг 16 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    8 цаг 42 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    9 цаг 5 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    9 цаг 28 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    9 цаг 46 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    9 цаг 49 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    9 цаг 59 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    11 цаг 23 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    Өчигдөр 20 цаг 18 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК