Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хорооны хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдын мэдээлэл сонслоо

2017-5-02
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2017.05.02/ 10 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын 11-т заасан /Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалтад заасны дагуу, арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга, хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх/ тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонслоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хийсэн мэдээлэлдээ, өнөөгийн байдлаар арьс шир боловсруулах 34 үйлдвэр Улаанбаатар хотын ХУД-ийн 2-р хороо, БГД-ийн дүүрэг, Дархан хот гэсэн 3 газар байршилд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гүн боловсруулалт хийдэг 24 үйлдвэр, хагас боловсруулдаг 10 үйлдвэр тус тус үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын хэмжээ богийн арьсанд шилжүүлсэнээр 20,0 сая ширхэг хагас боловсруулах, 6,0 сая ширхэг арьс ширийг гүн боловсруулах хүчин чадал тус тус суурилагдсан байна.

 

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутгийн заагт Эмээлт орчимд 50 га газарт Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих Техник эдийн засгийн үндэслэл судалгаа, зураг төсөл, төсвийг 2012 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиалгаар гүйцэтгүүлсэн. Цогцолборын Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсвийн талаарх танилцуулгыг 2012 оны 10 сард Ерөнхий сайдад танилцуулахад арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах байршлыг дахин судалж тогтоох үүрэг өгсөн. Үүний дагуу дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн Налайх, Багануур, Багахангай, Эрдэнэт, Дархан хотуудын ойролцоо газарт Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих асуудлыг судалж, мөн түүнчилэн арьс, ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх, арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих асуудлаар өндөр хөгжилтэй орнуудын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, харьцуулсан судалгаа хийсэн. Дээрхи асуудлыг Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулахаар 249 дүгээр тоот тогтоол баталсан.

 

Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд холбогдох санхүүжилтийн асуудлыг хэлэлцүүлж, 305 дугаар тогтоолоор батлуулан, “Дархан-Уул аймагт байгуулах Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын мастер төлөвлөгөө, ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө боловсруулах” ажлыг сонгон шалгаруулалтаар гүйцэтгүүлсэн.

 

Засгийн газрын 2013 оны 249 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх явцад Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир боловсруулах үйлдвэрүүд болон Дархан-Уул аймгийн иргэд Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулах асуудлыг дэмжихгүй байсан тул уг асуудлыг Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, 10 дугаар тэмдэглэл гарсан. Энэхүү тэмдэглэлийн дагуу Орхон аймаг, Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүрэг, Чойр, Сайншанд зэрэг дэд бүтэц харьцангуй хөгжсөн аймгуудын саналыг судалж, сонгон шалгаруулалт явуулсан. Үүний дүнд арьс ширний үйлдвэрийн цогцолборыг байгуулахад  Улаанбаатар хотын Багануур дүүрэг нь газрын байршил, төлөв байдал, дэд бүтцийн хувьд тохиромжтой гэж сонгогдсон тул Засгийн газарт хэлэлцүүлэхээр бэлтгэсэн.

 

Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаар 2013 оны 249 дүгээр тогтоолын 1-р зүйлд “Арьс ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулсугай” гэж заасныг хүчингүй болгосон ба Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт “Арьс ширний үйлдвэрийн парк”-ийг байгуулах Нийслэлийн саналыг дэмжсэнгүй гэж тогтоосон байна.

 

Түүнчлэн, анх төлөвлөж байсан газрын хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/139 тоот шийдвэрээр 160 га болгож нэмэгдүүлэн, “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн төслийн нэгж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр болсон.

 

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн тусгай зөвшөөрлийг олгох асуудлыг судлан Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан ба шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэл чиг үүргийнхээ хүрээнд Эмээлтийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийн дэд бүтцийг бүтээн байгуулсан нөхцөлд арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг шинэ бүс рүү нүүлгэн шилжүүлж, улс орны нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хөгжлийн шинэ шатанд гаргахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодлогоор дэмжин ажиллах болно гэлээ.

 

Дараа нь Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрээр, УИХ-ын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дахь заалтад заасны дагуу, арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга, хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулах гэсэн үүрэг өгөгдсөн байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт болоод бусад үйл ажиллагаа хийгдээгүй улмаас арьс, ширний үйлдвэрүүд хэвээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн хүрээнд УИХ-ын 2013 оны 23-р тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, УИХ-ын 2015 онд батлагдсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, мөн оны УИХ-ын 62 дугаар тогтоолоор Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого тус тус батлагдсан байгаа. Хууль эрх зүйн орчны хүрээнд тодорхой хэмжээнд бэлтгэл ажил хийгдэж, эрх зүй орчин бүрдсэн гэж салбарын хүрээнд үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Шар хөцийн хоолой” гэдэг газарт “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан газрын асуудал шийдвэрлэгдэж, мөн бусад ажлууд хийгдсэн байгаа. Энэхүү төслийн хүрээнд гадна, дотны хөрөнгө оруулагчдыг татах олон уулзалт зохион байгуулагдаж байна. Тухайлбал, IFC буюу Олон улсын санхүүгийн корпорацитай хийсэн уулзалтаар бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд ТЭЗҮ-г олон улсын түвшинд боловсруулах, мөн бэлтгэл ажлыг хангах талаар Нийслэлийн ЗДТГ, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байгаа. УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангахад хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье. Үүнд, үйлдвэрлэл, технологийн паркийн тусгай зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, дэд бүтцийн бүтээл байгуулалт болон зураг төслийн санхүүжилт тулгамдсан асуудал болоод байна гэлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өргөдөл гаргасан иргэдийг төлөөлж иргэн Д.Хишигээ үг хэлэв. Тэрээр, 2007 оноос энэ асуудал яригдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр тодорхой үр дүнд хүрч байгаад иргэд талархалтай байгааг дуулгав. Түүнчлэн иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Өргөдлийн байнгын хороонд хандаж өргөдөл ирүүлсэн, энд ямар нэгэн улс төржилт явагдаагүй болохыг тодотгов.

 

Хуралдааны дэгийн дагуу УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авлаа. УИХ-ын гишүүн М.Билэгт, Улсын Их Хурлаас 2012 онд 74 дүгээр тогтоол гаргасан, дөрвөн жил өнгөрөхөд өнөөдөр ямар ажил хийгдсэн ба хэрэгжилт нь ямар шатанд явагдаж байгааг тодруулав, учир нь тэнд амьдардаг иргэдийн амьдрах нөхцөл өнөөдөр маш хүнд байгаа гэлээ. Түүнчлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан хоёр орчим тэрбум төгрөгийн зарцуулалт, мөн цахимаар хэдэн иргэнд газар олгосон талаар тодруулав.

 

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хариулахдаа, 2.6 тэрбум төгрөгийг аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ, цахилгаан, техник технологийн зураг төслийн ажил зэрэг 12 ажилд хөрөнгө оруулалт хийж зарцуулсан. Хөрөнгө оруулалтын ажилд хоёр төрлийн санхүүжилт шаардлагатай байдаг гэлээ. Газар олголтын хувьд Аргалант, Эмээлтийн суурьшлийн бүс бүхэлдээ батлагдсан. Үүнд, паркт 50 га, иргэдэд 100 орчим га олгогдсон гэв. Цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар маш их шүүмжлэл дагуулж байгаа, Нийслэлээс өнөөдөр ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээнд Эмээлтэд олгогдсон газрыг дахин харна. Багануур дүүрэгт үйлдвэр технологийн парк баригдахаар төлөвлөгдсөний дагуу бэлтгэл ажил хийгдэж байгаа. Логижистик төвийг Налайх дүүрэгт байршуулахаар ажиллаж байна гэв.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нэмэлт тайлбар хийхдээ, яамны зүгээс хийж буй ажилд олон хүндрэл, бэрхшээл учирч байна. Тухайлбал, Эмээлт рүү нүүлгэхэд цаг хугацаа, хөрөнгө оруулалт их шаардагдана. Газрын асуудлыг шийдвэрлээгүйгээс 4 жил өнгөрсөн, иймд бид өнөөдөр дорвитой шийдэлд хүрэх нэн шаардлагатай байна гэлээ.

 

Арьс ширний үйлдвэрүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлэхдээ, Эмээлтийг сонгосон нь судалгааны олон шийдлээс улбаатай учир өөр газар шилжүүлэхгүй байхад анхаарна уу. Бид өөрсдөө зардлаа гаргаад нүүхэд бэлэн, харин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.

 

Ийнхүү УИХ-ын гишүүд тодруулга авч, санал хэлсний дараа УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл 80.0 хувийн саналаар батлагдлаа.

 

Дараа нь УИХ-ын 2012 оны “Малчид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын 2.5 дугаар заалтын биелэлтийг хангуулах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, санал дүгнэлт боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Билэгтийг сонгов.

 

Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, А.Сүхбат, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нар ажиллахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    3 цаг 33 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    5 цаг 43 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    5 цаг 50 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    6 цаг 1 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    7 цаг 27 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    7 цаг 49 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    8 цаг 12 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    8 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    8 цаг 33 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    8 цаг 43 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    10 цаг 7 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    22 цаг 49 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    Өчигдөр 18 цаг 48 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК