Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа

2017-5-03
0
ЖИРГЭХ

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлуүүлэгт УИХ-ын гишүүд, Хууль зүйн яамны төлөөлөл, хуульчид болоод хүний эрхийн ТББ-ын төлөөлөл, салбарын эрдэмтэд оролцов. Хэлэлцүүлгийн нээж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид энэ хуулийг өргөн хүрээнд хэлэлцэж зөв шийдлүүдийг гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбоотойгоор мэргэжлийн судлаачдын болон Ардчилсан намын гишүүдийн зарчмын зөрүүтэй олон байр сууриуд илэрхийлэгдэж байгаа. Тиймээс ч бид энэ хэлэлцүүлгийн явуулах нь зүйтэй гэж үзсэн. Хэлэлцүүлэгт Ажлын хэсгийг удирдаж байгаа хүмүүс оролцож байгаа нь зөв.

 

Учир нь бид аливаа хуулийг батлан гаргахдаа яг мэргэжлийн хүмүүсийн санал бодлыг заавал тусгаж байх ёстой. Эдгээр хуулиуд зөвхөн улстөрийн буюу олонхийн, цөөнхийн шийдлээр гарч болохгүй. Нийгмийн бүх давхрагийг хамарч байгаа. Тиймээс ч бид энэ асуудалд анхааралтай хандах ёстой. Хуучин байцаан шийтгэх гэдэг нэртэй байсан хуулийг өөрчлөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болгон шинээр орж байгаа хууль. Шүүх хэлэлцээд, хэрэг ойлгомжгүй бол буцаагаад явуулдаг байдлыг болиулах, цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглох, иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа гэх мэтээр иргэний эрхтэй холбоотой олон заалтууд ойлгомжгүй байна. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Л.Болд гишүүн томилогдон ажиллаж байна. Энэ хүрээнд Л.Болд гишүүн холбогдлох салбарынхантай уулзаж, санал солилцсон. Гэхдээ энэ удаагийн хэлэлцүүлэгт олон талын төлөөлөл оролцож байна. Тиймээс хэлэлчүүлэг ач холдогдолтой, үр дүнтэй, Ардчилсан намын бүлэгт болоод хуулийн ажлын хэсэгт ч боломж олгож, санаа өгөх байх гэж найдаж байна” гэсэн юм. Харин ажлын хэсгийн ахлагч Л.Болд “Хэлэлцүүлгийн эхэнд өнөөдрийг тэмдэглэн хэлэх ёстой гэж бодож байна.

 

Учир нь өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байгаа. Миний хувьд 1990 оны өөрчлөлтийн хамгийн том ололт бол үгээ хэлэх хэвлэлийн эрх чөлөө гэж үздэг. Энэ эрх чөлөө байгаа цагт шинэ Монгол Улс оршин тогтнож байгаа гэгдийг эргэлзэхгүйгээр хэлж болно. Гэтэл сүүлийн үед УИХ дээр эрх зүйн болон хүний эрхийн салбарт гарч байгаа нэлээд олон ухралтууд гарлаа. Тиймээс ч хэвлэлийнхэн  сүүлийн 20 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр эв нэгдлээ илэрхийлж, тэмцлийн тодорхой хэлбэрийг сонгож, цочроо өглөө. Өөрөөр хэлбэл, хэвлэлийнхэн маань “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тэмцлийн ялалтаар, амжилтаар угтаж чадсанд би маш их баярлаж байгаа. Энэ цаг үед та бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хүрээнд нэлээд өргөн хүрээнд хэлэлцүүлэг хийж байна. Өмнөх параламентын үед эрх зүйн шинэчлэллийн үндсийн үндэс болсон Эрүүгийн цогц хуулийг шинэчлэн баталсан ч эцсийн найруулга  хийж амжаагүй.

 

Сонгуулийн дараа өмнөх их хурал хаалтын чуулганаа ч хийх эрэхгүй үндсэндээ ордноос хөөгдөөд гарсан. Түүний нэг том хар гай нь баталсан хуулиа эцсийн найруулгыг хийж чадаагүй явдал юм. Сонгуулийн дараа эрх баригчид эдгээр хуулийг буцаан татсан. Тухайн үед Ардын намын гишүүд ер нь энэ хуулиудыг бүхэлд нь буруу гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан. Ялангуяа энэ хуулийн амин сүнс нь болсон гол ололтууд буюу хүний эрхтэй холбоотой заалтуудыг үгүйсгэж байгаагаа мэдэгдэж байлаа. Гэтэл өнөөдөр өргөн баригдаж байгаа хуулиуд тодорхой ухралттай байсан. Түүнчлэн дээр нь УИХ дээр Засгийн газрын өргөн барьсанаас ч хүнд нөхцөл байдлаар хуулиудыг гаргаж байгаа.

 

Энэ нь хүний эрхийн хүрээнд маш том ухралт болж байгаа нь үнэхээр харамсалтай. Бүр цаашлаад тэдний Үндсэн хууль руу дайрах дайралт үе шаттайгаар маш амжилттай хэрэгжиж байгааг та бүхэн харж байгаа байх. Ийм байдлаар бид дарангуйллыг сонгох магадлал маш өндөр болж байна. Өнөөдөр их “эрч хүчтэй” эрх баригчид биднийг “бөмбөгдөж” байгаа. Монгол Улсад сул орон зай үлдэхгүй болтол зай завсаргүй “бөмбөгдөж” байна. Гэхдээ бид өөрсдийнхөө их үнээр олж авсан эрх чөлөөнийхөө төлөө энэ их “эрч хүчний” эсрэг сөрөөд зогсч чадна. Илүү гэдгээ харуулж, ардчилсан тогтолцоогоо хамгаалах ёстой. Түүний нэг нь энэхүү эрх зүйн хуулиуддаа хүний эрхийн, эрх чөлөөнийхөө нөхцөл байдлыг хангаж, хамгаалж үлдэх цаг үе ирээд байна” гэлээ.  

 

Үүний дараа Засгийн газрын төвшинд ажлын хэсгийн ахалж байгаа Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын санал дүгнэлтийг сонссон юм. Дэд сайдын санал, дүгнэлтийг сонссоны дараа хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд хуулийн талаар санал дүгнэлтээ хэлсэн юм.

 

Энэ үеэр Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт “Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41.3.3 зааснаар хохирогч, гэрч, шинжээчийг байцаахад байлцаж тэдгээрт асуулт тавих эрхийг огт байхгүй болгох гээд байна. Учир нь бид гэрч, хохирогч, шинжээчээс асуух асуултыг буюу өмгөөллийн эрхийг үгүй болгочихсон. Өмгөөлөгчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар олгогдсон эрхийг мөрдөн байцаагчийн зүгээс гэрч, шинжээчид хууль бусаар нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн бодит байх, шинжээчийн дүгнэлтээс тодорхойгүй эргэлзээтэй зүйлсийг нэг мөр болгон тодруулах, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой заалт бий. Гэтэл үүнийг хассан нь хүний эрхийг хамгаалах тал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээний талуудын тэгш эрхтэй оролцох тал дээр ухралт болсон” гэв.

 

Харин Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч  Н.Арвинтариа “Өргөн бариад байгаа хуулийн төслөөс нэг зүйлийг хасаад өгөөч гэдэг санал хэлмээр байна. Тэр нь хуулийн 25 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүнээс мэдүүлэг авахдаа хэлмэрчийг оролцуулах боломжгүй бол түүний зөвшөөрсөнөөр бичгээр асуултад тавьж, мэдүүлэг авч болно” гэсэн зүйл заалт байна. Ингэж огт болохгүй. Энэ бол сонсголгүй буюу хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийг шууд ялгаварлан гадуурхаж байгаа заалт. Учир нь эдгээр хүмүүс хүний ярьж байгааг бүрэн ойлгохгүй дээр нь бичгээр хариулт өгнө гэдэг байж болохгүй. Өнөөдөр 12 дугаар анги төгсч байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай дунд сургуулийн сурагчид 3-4 дүгээр ангийн хүүхдийнхэмжээнд бичгийн боловсрол эзэмшиж гарч байна. Тэгвэл эдгээр хүүхдүүд хуулийн хүнд үг хэллэгүүдийг бүрэн ойлгоод, буцаагаад бичгээр хариулна гэж байхгүй. Тиймээс энэ заалтыг авах хэрэгтэй” гэсэн юм. Энэ мэтээр хэлэлцүүлэгт оролцсон 30 гаруй салбарын төлөөлөл хуулийн төсөлтэй холбоотой олон санал гаргасан юм.

 

Хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Манай өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон судлаачид, парактик дээр ажиллаж байгаа өмгөөлөгч, хуульчдын саналууд маш үнэ цэнэтэй байлаа. Тухайлбал, МУИС, ХЗС, Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайханы 11, Хуульч Н.Ариунболдын гурван санал, Хууль зүйн сайд асан Тэмүүжингийн дөрвөн чухал санал,  Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригтын гаргасан өмгөөллийн эрхийг хангах тухай гээд маш олон үнэтэй санал гарлаа. Би УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд та бүхэнтэй санал нэг байгаа. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлдэх УИХ-ын ажлын хэсэг зарим талаар судлаачдын байр суурийг сонсохгүй байна. 65 суудалтай улс төрийн хүчин зарим хуулийг муйхарлан хүч түрж батлах оролдлого хийж байгаа. Бид энэ болгоныг таслан зогсоож, хууль батлах процесст эрүүл ухааныг, шинжлэх ухааныг , мэргэжлийн чадвар, оюун ухааныг тусгах ёстой. Тиймээс ч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Ардчилсан намын бүлэгт хуулиар олгогдсон зарчмын зөрүүтэй санал гаргах эрх нь байгаа. Энэ хүрээндээ та бүхний гаргасан үнэтэй саналуудыг оруулах болно” гэсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батаа (202.9.40.178)
    Гүтгэгдэж,хилс яланд унаад гансарч зовж байгаа ялтнууды- ыг аварч өршөөх болтугай
    2017 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    2 цаг 31 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    4 цаг 41 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    4 цаг 48 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    4 цаг 59 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    6 цаг 24 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    6 цаг 47 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    7 цаг 10 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    7 цаг 28 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    7 цаг 31 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    7 цаг 41 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    9 цаг 5 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    21 цаг 47 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    23 цаг 17 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК