Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

2017-5-03
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03)  хуралдаан 09 цаг 30  минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов.

Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ

 

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны  яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх салбарын танилцуулгыг хийсэн. Харин Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн аудитын үнэлгээг танилцуулав. Үндэсний аудитын газар үндсэн чиглэлийн биелэлт Батлан хамгаалах яам 100 хувь, Гадаад харилцааны яам 64 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлжээ.

 

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа Я.Санжмятав нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Гадаад харилцааны яамнаас дипломат албан паспортыг цэгцлэх, дипломатуудын ур чадвар, хэлний түвшин, ёс зүйг нь дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээг яаралтай авч  хэрэгжүүлэх, олон улсын тавцад  унаад байгаа Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэх алхмуудыг хийх шаардлагатай байна” гэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Монгол Улсынн гадаад бодлого нэгдмэл байх ёстой. Үүн дээр салбарын яам анхаарч ажилламаар байна” гэсэн саналыг хэлж байлаа.

 

Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд Х.Булгантуяа болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд оролцов.

 

Гэрээний төслийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр, БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ олгохоор тохирсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар,  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны 11 дүгээр сарын 10-нд байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан гэдгийг танилцуулгадаа дурдлаа.   

 

Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил, зээлийн хүү жилийн хоёр хувь бөгөөд  хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэхээр байжээ. Харин Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан уг зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна.

 

Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Ж.Энхбаяр Б.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан, уг зээлийг Монгол Улсын өрийн хязгаарт тооцсон уу, зээлийн төсөл, хөтөлбөрүүдэд өөрчлөлт орох эсэхийг тодруулж байлаа.

 

Сангийн сайд Х.Булгантуяа “Энэ удаагийн зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах гол асуудал нь зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсоны дагуу хийж байгаа. Монгол Улсын өрийн хязгаарт зээлийн төслийг багтаасан” гэсэн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хятадын талтай зээлийн төсөл, хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг ярилцаж тохирсон. Тиймээс зээлийн гэрээ батлагдсаны дараа санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг судалж, жагсаалт гаргаж УИХ-аар батлуулна” хэмээн нэмж тайлбарлав.

 

Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийг дэмжиж, Засгийн газар гарын үсэг зурахыг  зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. 

 

Үүний дараа Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

 

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохироод байна. Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийн хүндрэлийн нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, идэвхитэй хамтран ажиллаж байна. “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын бодлогын зээлийг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна” гэдгийг онцоллоо.

 

Гэрээний төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авав. Ингээд Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж Засгийн газар гарын үсэг зурахыг зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.

 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. 

 

Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохироод байна.

 

Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт бүхий “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирон, идэвхтэй хамтран ажиллаж байна. “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг нэг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо. 

 

Энэхүү хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, саналаа хэллээ.

 

Харин Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Засгийн газар гарын үсэг зурахыг зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.5 хувь нь татгалзлаа. Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монголбанкнаас тодорхой мэдээлэл авсны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргав. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

 

Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх  асуудлыг хэлэлцлээ

 

Мөн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцлээ. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар оролцов.

 

Уг хэлэлцээрийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонгконг, Макаод зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулахаар ажиллаж байна. Одоо байгуулах гэж байгаа “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” нь 12 зүйлтэй бөгөөд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, үүнд хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтанг эх оронд шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд багтсан болно гэлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" хэлэлцээрийн төслийн талаарх санал, дүгнэлтийг  тус тус танилцуулаа. Хууль зүйн байнгын хорооноос энэхүү хэлэлцээрийн төслүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг ирүүлсэн байв.

 

Хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар асуулт асуув. Гишүүдийн хувьд хэлэлцээрийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын хэдэн иргэн хилийн чанадад ял эдэлж байгааг сонирхов. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Одоогийн байдлаар хилийн чанадад 14 улсад  Монгол Улсын 172 иргэн ял эдэлж байна. БНХАУ-д 48 иргэн ял эдэлж байгаа бөгөөд 178 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ” гэж хариуллаа.

 

Хуралдааны төгсгөлд  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Ялтан шилжүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын "Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай" хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь тус тус дэмжих нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    14 цаг 42 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    14 цаг 50 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    20 цаг 7 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    20 цаг 19 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    20 цаг 57 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК