Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН голсон С.Ганбаатарыгаа голдоо тавих уу

2017-5-05
0
ЖИРГЭХ

Голсон юм голд орно гэгч л МАХН-д болоод байх шиг. Нөгөөтэйгүүр ноён нь хүүгээ идэх үү, хүү нь ноёныгоо дийлэх үү гэх шатрын өрөг ч энэ намд болоод байгаа сурагтай. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед улс төрийн намууд нэр дэвшигчидээ сүр дуулиантайгаар сонгож байна. МАН-ын дарга М.Энхболдыгоо нэр дэвшүүлнэ хэмээн эртнээс ярьж байсан сценнариараа нэрийг нь дэвшүүлсэн бол АН-аас өмнө нь байгаагүйгээр олон хүн сунгаанд өрсөлдөж, АН-ын МоАХ-ын тэргүүн Х.Баттулгын Ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээр гишүүд нь сонгожээ.

 

 

Гол өрсөлдөгч хоёр намаас ийнхүү нэр дэвшигчид тодорсон нь улс төрийн ажиглагчдын хувьд олон зүйлийн талаар дүгнэлт хийхэд саадгүй болж байна. Жирийн иргэд ч улс төрийн намуудын сонголтын талаар өөрсдийн дүгнэлтээ цахим орон зайдаа уралдуулж, зарим нь нэг МАХН-аас Л.Гүндалайг нэр дэвшүүл, бөх, уяачид нь бэлэн болчихлоо хэмээн хошигнож сууна. Үнэндээ МАХН-аас хэн нэр дэвших нь одоог хүртэл тодорхойгүй байна. Гэхдээ нам дотроо нэр дэвших, горилогчид нь тодорчээ. МАХН өнөөдөр Бага чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмээ тодруулна. Бага чуулганд дөрвөн эрхмийн нэрийг дэвшүүлж, нууц санал хураалтаар нэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ гэж баттай эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууг нэр дэвшүүлээд байгаа бол Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар нар түүнтэй хамт өрсөлдөх аж. Харин тоон дотор үсэг цохиж явна гэгчээр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар энэ намаас нэр дэвшихээр сэтгэл шулууджээ. Түүнийг Н.Энхбаяр урин залсан гэдэг. С.Ганбаатартай биечлэн уулзаж, МАХН-ын гишүүнээр элсэж, цаашид улс төрд хамтран зүтгэхийг санал болгосон гэх. С.Ганбаатарт ч ямар хээ байх биш.

 

Хүн наашаа гэвэл нэг их цаашаа зүтгэхгүй. Ер нь "поп"-рох аятайхан агшныг хүлээж буй. Цаашилбал, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, чадвал улсын хаан болно, чадахгүй бол намтартаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан гэх өгүүлбэр нэмхээр санаархаж байгаа. Тэр үүндээ машид гарамгай нэгэн. Яагаав, тээр жил Германы инженерийн бэлтгэлд сурч байснаа төгссөн гэж андуурсан, дадлага хийж байснаа ажилласан гэж туучихаад тэр нь илчлэгдэж, мань эр үнэндээ өчиж байсан цаг саяхан. Гэхдээ л хайр дурлалд нас хамаагүй гэдэг шиг улс төрч болоход боловсрол бас л хамаагүй болчихоод байна. Учир нь АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сонгогдсон Х.Баттулгын боловсролыг үе, үеийнхэн шүүсээр өнөөг хүрсэн билээ.

 

Харин хүү ялах уу, ноён ялах уу гэх тулаан яг одоо эхлэх гэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр хүндтэй, улс төрийн хувьд төлөвшсөн нэгнийг сонгосон. Тиймдээ ч намын дарга Н.Энхбаярынхаа сонголтыг О.Баасанхүү хэд хэдэн удаа үгүйсгэсэн. Харин Н.Энхбаяр цаанаа өөр зүйл хүсэмжилж болох. С.Ганбаатар бол Х.Баттулгын саналыг хуваалцах хэмжээний рейтингтэй улс төрч. Хэдийгээр тэрбээр өөрийн улс төрийг карьераа “ХҮН”-ээр сүйтгүүлсэн ч ард түмний дунд нэр нөлөө нь байсаар байгаа гэдгийг саяхан танилцуулсан “Сант-Марал” судалгаа харуулаад авсан. Магадгүй цаанаа МАН-тай үгсэж, АН-ыг дарах атгаг санааг агуулж мэдэх. Ямартай ч МАХН-ын сонголт сонин байна.   

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • зочин (202.179.31.64)
    Энхбаярыг аягүй бол сонгуулийн ерөнхий хороо нь оруулахгүй биздээ. Ганбаатар нэр дэвших хэрэгтэй.
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.31.64)
    Ганбаатарыг дэвшүүүлвэл дэмжинэ гэж бодож байгаа
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.43.217)
    ganbaatriig bol demjine
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.31.142)
    УХААН НЬ УРУУДАЖ ҮГ НЬ ҮХЖСЭН ХҮМҮҮС ӨӨР ШИГЭЭ ИРЭЭДҮЙГҮЙ ЮМ СОНГОХ БОЛОЛТОЙ!!!!
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
    • Зочин
      yag unen
      2017 оны 05 сарын 05
  • Зочин (122.201.31.142)
    УХААН НЬ УРУУДАЖ ҮГ НЬ ҮХЖСЭН ХҮМҮҮС ӨӨР ШИГЭЭ ИРЭЭДҮЙГҮЙ ЮМ СОНГОХ БОЛОЛТОЙ!!!!
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.70.46.239)
    Ардчилсан намын сайн бех ,дасгалжуулагч бол яах аргагуй Баттулга мен!!! Харин МУ-н еренхийлегч арай л бна даа ?! МАХН-т найдлага тавих л улдлээ
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • бямбасүрэн (103.50.206.40)
    баасанхүүг дэмжинэ Ганбаатар мэтийн зуйгуул биеэ худалдагч хэнч бишииг дэмжбэл МАХН -аас 1000 мянгаараа маргааш гарна шүү Энхбаяр Ганбааг дэмжиж МАН - аас 1 тэрбумййг авах яриа байна ийм солиорол ыг бид тэвчихгүй улс төрийн наймаа тонил бид хэн ч биш сонгогчид болжээ
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.38.94)
    энхболдыг дэмжинээ .төр тогтвортой сахилгатай байж улс орон хямралаас гарна.Ардчилсан намаас тэр дундаа Жэнко гарвал бужигнуулаад алж өгнө биддэээ
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.38.94)
    МАХН аас хүн дэвших хэрэг байгаамуу.Сонгууулиар азаар поп баасан хүү гарсан юм биш үү
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • зочин (150.129.141.27)
    махн баараггүй ялах хүнээ зөв таньж гаргаж чадвал ард түмэн махн-ыг дэмжиж байна н.энхбаяр ц.оюунбаатар, шаравдорж нарангэрэл ок
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • жирийн гишүүд (150.129.141.27)
    Н.ЭНХБАЯР ӨРСӨЛДӨХГҮЙ БОЛ Ц.ОЮУНБААТАР ӨРСӨЛДВӨЛ ЯЛНА. ГАНБААТАР ДЭМИЙ БАЙХ АА ХҮН НАМ ШИГ ДЭМИЙ БОЛБОЛ ЯАХ ЮМ БЭ. Н.ЭНХБАЯР, Ц.ОЮУНБААТАР, ШАРАВДОРЖ ХАМААГҮЙ ДЭЭР, МАХН-ЫН ЭХНЭЭС НЬ ӨНӨӨГ ХҮРТЭЛ ЗОВЛОЭ ЖАРГАЛЫГ ХАМТ ТУУЛЖ ЯВАА ХҮМҮҮС. ЕР НЬ БОЛ Н.ЭНХБАЯР, Ц.ОЮУНБААТАР АЛЬ АЛЬ НЬ БААРАГГҮЙ ЯЛНА. Баасанхүү гишүүн минь Л.Эрдэнэчулуун энэ тэр хэрэггүй байх аа түүний оронд Н.Энхбаяр, эсвэл Ц.Оюунбаатараа дэвшүүлбэл зүгээр байх
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Ганбаа хэн нэгтэй тохироо хийсэнийг Энхбаяр ойлгох байлгүй дээ.энэний оронд АН-г дэмжиж орох хэрэгтэй.
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Баасан хүү намаасаа түдгэлзэх эрхтэй ш дээ.МАН-н санал хуваалцах л хүн хэрэгтэй,
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.26.106)
    nuguu hoyor hulgaichaas hamaagui deer bnoo!
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Irged (203.91.117.8)
    MAXN gej bxgui. Dan doldoi 2 nuurt xognuud
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.22.99)
    Босоо Ганбааг дэвшүүлчих МАН-гийн санал хуваагдаж ард түмний санал завшигдахгүй зүгээр Ганбаа бодвол 0,2 орчим санал авах байх
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (199.58.187.106)
    Магнайгийн Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ёстой талаар үнэн бодитой ярисанд талархаж байна. Энхбаярыг баривчлагдаж байх үед Батзандан бас нэг эр хүн шиг үг хэлж байсан. Энхбаярын олон үйлдэл таалагддаггүй ч УНАЖ ЯВАХАД НЬ ӨШИГЛӨХ ХЭРЭГГҮЙ гэж байсан. Манай залуу улс төрчид, монгол төрийг цааш уламжлан авч явах хүмүүс хэдийгээр улс төр хорлонтой ч гэлээ монгол эр хүний ёс жудагаа гээхгүй авч яваа нь сайшаалтай. Залуу улс төрчиддөө амжилт хүсье. Багабанди, Элбэгдорж, Баяр, Нямдорж, Энхболдууд гээд өс хонзонгийн үүр уурхай , дүүжлүүрийн олс болсон МАНАН-гийн олигархиуд, офшоорчидоос төр улсаа авран хамгаалах чин ариун үйлсэд нь амжилт хүсье
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.169.49.99)
    Академич С.Нарангэрэл ерөнхийлэгч болвол зөвхөн энэ намын рейтингийг өргөх төдийгүй, монгол төрийн ажилд тун хэрэгтэй. Даан ч ард түмэн нь уяач, бөх хүмүүсээ шүтсээр байвал эрдэм номтой, монголыг ирээдүйд их зүйл хийх хүнээ тоохгүй орхивол энэ улсын ирээдүй их бүрхэг болно доо.
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.160.9)
    С.Нарангэрэл хуульч гарвал АН-МАН-ын 2 дуракаас дээр дээ!!!
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • zochin (66.181.177.9)
    mongolchuud demjine .
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (43.228.129.229)
    хэн түүний төлөө санал өгөх вэ дээ Эрдэнэчулуун гуай яасан бэ
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.91.87)
    Ganbaatard ih tom bolomj bn shuu. Eh orniihoo tulee zutgeed baigaarai. M.Enhbold, H.Battulga 2 oos tes ondoo hun shuu dee.
    2017 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    2 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    4 цаг 43 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    4 цаг 50 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    5 цаг 1 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    6 цаг 27 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    6 цаг 50 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    7 цаг 13 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    7 цаг 31 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    7 цаг 33 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    7 цаг 44 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    9 цаг 8 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    21 цаг 49 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    23 цаг 19 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК