Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУ-ын тав дахь Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ өвөртөлсөн Х.Баттулгад хэн, ямар үг дайв

2017-5-08
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байсан Х.Баттулгыг батламжлав. Энэ үеэр түүнтэй хамт нийт гишүүдийн санал асуулгад өрсөлдсөн Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав болон намын дарга С.Эрдэнэ нар нэр дэвшигчид хандаж амжилт хүсч, үг хэлсэн юм. Мөн намын нөхдийн итгэлийг хүлээж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлсөн Х.Баттулга намынхандаа хандаж үг хэлсэн. Ингээд АН-ын Их хурлын индрээс тэдний хэлсэн үгийг хүргэж байна.

 

 

УИX-ын гишүүн асан Р.Амаржаргал: “Би Ренчиннямын Амаржаргал гэдэг нэрийг өөрөөсөө харамлаж 27 жил явж ирсэн. Тийм ч учраас АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд өрсөлдсөн. Энэ өрсөлдөөнд надад өгсөн намынхаа гишүүдийн саналд сэтгэл маш их хангалуун байгаа. Намд хэрэгтэй гэвэл би тэнд зогсож л байна. Үүнд эргэлзэх хэрэггүй. 2000 онд АН-ыг би өврийнхөө гараар байгуулж байлаа. Тухайн үед миний удирдаж байсан Үндэсний ардчилсан нам АН-ыг үүсгэн байгуулахад манлайлан оролцож одоогийн АН-ын үндэс суурийг тавьж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн томоохон сорилтод АН-ыг төлөөлөн нэр дэвшиж буй Х.Баттулгадаа амжилт гаргаж, ялалт байгуулахыг хүсэн ерөөе.

 

Х.Баттулга: Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм.

УИX-ын гишүүн асан Д.Дорлигжав: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин нам доторх өрсөлдөөнд намайг дэмжсэн журмын нөхөд, намын гишүүддээ талархаж байгаагаа илэрхийлж байна. АН өрсөлдөөнийг сонгосон. Зөв талаас нь харвал эрүүл өрсөлдөөн, буруу талаас нь мушгивал хагарал. Одоо бид ялах ёстой. Ялах ёстой гэдэг нь монголчуудыг нэгийгээ ялах биш түүхийн эгзэгтэй цаг үед сонгогдох Ерөнхийлөгч түүхэн эргэлт хийх ёстой гэж хардаг. Энэ түүхэн эргэлтийг АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга хийх ёстой. Х.Баттулга бүх чадлаа дайчлан өрсөлдөх нь гарцаагүй. Харин намын бүх шатанд сонгуулийн зохион байгуулалтаа зөв хийж, ялалтанд хүргэх нь чухал байна. Үүнд онцгой анхаарах учиртай. Ялангуяа АН-ын даргад, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн нөхдүүд маань нэг баг болж, нэг хүсэл зорилготой оролцох нь чухал.

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: АН бараг сарын хугацаанд нам дотроо сунгаа явууллаа. Амжилттай шийдэж чадлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулж чадлаа. Х.Баттулгыгаа гаргаж чадлаа. АН алдсан алдаан дээрээ суралцах ёстой. Олон ялалтын дараахь ялагдалдаа дүн шинжилгээ хийх ёстой. Хэрэгтэй, хэрэггүй үгээ амандаа балгах хэрэгтэй. Тиймээс би жижиг сажиг зүйлээ хаяж, зөвхөн Монголын маргаашийн тухай бодоцгооё гэж уриалмаар байна. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэе. Сэтгэл гаргая, ялалт байгуулъя. Би энэ ялалтыг маш их хүсч байна. Би Х.Баттулгадаа гурван зүйл захиж хэлмээр байна. Монголчууд бид эв эеэ хичээх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн бол ард түмнийгээ хооронд нь ойлголцуулдаг, бөегнүүлдэг, нэг зүг рүү харуулж чаддаг эв нэгдлийг эрхэмлэгч байх ёстой. Үүнд онцгой анхаарал тавиарай. Хоёрдугаарт, эдийн засгийн ямар нэгэн асуудалд бүү шунан, тэмүүлж ороорой. Харин чинээлэг, дундаж давхаргыг яаж бий болгох вэ гэдэг дээр анхаараарай. Эцэст нь монгол ахуй соёлыг хадгалан авч үлдэхэд онцгой анхаараарай гэж захимаар байна.

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дотоод өрсөлдөөнд нэр дэвшсэн нөхөд маань АН-ын шинэчлэл, Монголын улс төрийн шинэчлэлийн эхлэлийг тавьж, үүд хаалгыг нээхийн төлөө хичээсэн юм. Тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллын төлөө хувь нэмрээ оруулсан гэж харж байгаа. Бид 2016 онд УИХ, орон нутгийн сонгуульд төсөөлж байгаагүй ялагдал хүлээсэн. Гэхдээ АН тэмцэж, босч, алдаагаа засч чаддаг нам гэдгээ харуулж богино хугацаанд шинэчлэл хийлээ. Монголын Улс төрийн намын түүхэнд анх удаа бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгох хариуцлагатай ажлын ард амжилттай гарлаа.

 

Би 21 аймгийн гишүүдтэйгээ уулзахдаа нэг л зүйлийг хэлж байсан. “АН гишүүдийнхээ саналыг сонсч, улс төрийн шийдвэр гаргадаг бодлогын нам байх ёстой” гэж. Бид эвтэй, хүчтэй, зангидсан гар шиг нэг цул улс төрийн хүчин гэдгээ баталж харуулж байна. Намынхаа гишүүдийн дэмжлэгийг авч Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өрсөлдөх эрхээ авсан Халтмаагийн Баттулгадаа дайчин зоригтой өрсөлдөгч байгаарай гэж хэлье. Х.Баттулга ялагч байж чадна” гэв.

 

Харин үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөх эрхээ өвөртөлсөн Х.Баттулга их хурлын гишүүддээ хандаж үг хэлэв.

 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулгад оролцон, надад итгэл үзүүлсэн журмын нөхөддөө талархлаа илэрхийлье. Монголын эрх ашиг, монголчуудын сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл бол миний чигийг заагч, замыг гэрэлтүүлэгч эрхэм дээд хүч юм. Монгол газар шороон дээр монгол хүн цээж дүүрэн амьсгалж, толгой өндөр, нүүр баатар, элбэг хангалуун амьдарч, ажиллах тэр цагийг наашлуулахын төлөө би чадах бүхнээ хийх гэж улс төрд орсон. Шийдвэрлэх цаг мөч тулж ирлээ. Би бие сэтгэлээрээ бэлэн байна. Хүч тэнцвэргүй тулаан биднийг хүлээж байгаа.

 

Би журмын нөхөдтэйгээ хамтран боловсруулсан мөрийн хөтөлбөр-Тав дахь Ерөнхийлөгчийн эрмэлзэх таван зүйлийг бүрэн хэрэгжүүлсэн дүнтэйгээр сонгуульт хугацаагаа дуусгахыг хичээн эрмэлзэх болно. Миний эрмэлзэж буй зүйлс бол монголчуудын чин эрмэлзлэл. Монголын эх орончдын эртнээс нааш эрмэлзэж ирсэн тэр зүйлсийг би удирдлагаа болгон ажиллах болно. Үе үеийн эх орончид  “...төр юугаан дахин шинэчлэн босгож, тасарсныг залгаж, хэмхэрснийг эвлэрүүлэн нийлүүлэхийг эрмэлзэн” “ард олны эрхийг мандуулж, эрдэм боловсролыг хөгжүүлэн, нийтээр тэгш жаргах, улс үндсээрээ дэвшин хөгжих төрийг босгох”-ыг чармайн зүтгэж ирснийг би үргэлжлүүлэхээ, хэрэгжүүлэхээ амлая” гэсэн юм.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • балган (202.9.42.74)
    энэ чинь юу. болоод бна дахиад элбэгээгийн найруулгаар баттулгыг сонгобол ябах болхуу бурхан минь хаширдагуй хар толгой юмаа бид
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • батзандан (202.9.42.74)
    элбэгдоржийн гарын хун юмуу энэ баттулга чинь. синга хун байдаг тууний монгоор хамаг юм авсан гэдг л юм бишуу бид монгонд бууж огох юмдаа одоо яанаа ирээдуй бурхэг болжээ ан намаас гарлаа
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Баттулга улаан цайм баираар хахуульдаж гарч ирлээ. Партизанууд нь Баттулгадаа 740 саяыг хулгайлах боломж ологсон болхоор одоо Баттулга дахиад тийм хэмжээний мөнгө улсаас хулгайлж АНы бузарууддаа тарааж өгөх нь
    2017 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.205)
    Юун ч бялдууч юм бэ дээ.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (67.111.249.66)
    Хэлээгуй юу АН д хамгийн том хулгайч хамгийн том ялтан хагийн том балиустай нь дарга болдог гэж. АН шилдэг хулгайчаа сойсон байна оо. Путины голог Орос авгай хоер сонгодвол Монгол С Эрдэнэ Зика гэсэн ялтан гэмт итгээдуудийн гарт орлоо л гэсэн уг
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Яаг үнэн, Баттулга улаан цайм баираар хахуульдаж гарч ирлээ. Партизанууд нь Баттулгадаа 740 саяыг хулгайлах боломж ологсон болхоор одоо Баттулга дахиад тийм хэмжээний мөнгө улсаас хулгайлж АНы бузарууддаа тарааж өгөх нь
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (67.111.249.66)
    Хэлээгуй юу АН д хамгийн том хулгайч хамгийн том ялтан хагийн том балиустай нь дарга болдог гэж. АН шилдэг хулгайчаа сойсон байна оо. Путины голог Орос авгай хоер сонгодвол Монгол С Эрдэнэ Зика гэсэн ялтан гэмт итгээдуудийн гарт орлоо л гэсэн уг
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Чингэсийн удам (103.26.193.240)
    Эх орон тусгаар тогтнолоо авч үлдэнэ гэдэгт итгэж байна шүү халх түмэн чинь.Танд амжилт хүсьё
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • ПАРТИЗАН (122.201.21.170)
    МоАХ-ын дарга ПАРТИЗАНУУДАД ОЛОН ЖИЛ АМЛАЖ ИРСЭН ТУСГАЙ БУЮУ НЭМЭГДЭЛ САРЫН 500,000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭРИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮЛДСЭН 2000 ГАРАН ПАРТИЗАНД 1-РТ НЬ ШИЙДВЭР ГАРГУУЛЖ ӨГ. ДҮҮРЭГ БҮР 105, АЙМАГ БҮР 50 ХҮН Л БАЙНА. САРД 12 -ХАН ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛ ЭНЭ НИЙГМИЙГ БАЙГУУЛСАН ГАВЬЯАТАНУУДАД ӨГӨХ Л ШАГНАЛ. ӨӨР ХҮСЭХ ЗҮЙЛГҮЙ. ПАРТИЗАНЫ ЭРХ АШГИЙГ Л ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХАНГАХЫГ ХҮСЬЕ. ТЭД ЦӨӨРЧ Л БАЙХААС НЭМЭГДЭХГҮЙ ШҮҮ.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Яаг үнэн, Баттулга улаан цайм баираар хахуульдаж гарч ирлээ. Партизанууд нь Баттулгадаа 740 саяыг хулгайлах боломж ологсон болхоор одоо Баттулга дахиад тийм хэмжээний мөнгө улсаас хулгайлж АНы бузарууддаа тарааж өгөх нь
      2017 оны 05 сарын 08
    • Зочин
      Ардчилсан партизанууд буур даварсан байна... та хэд хэдуулхэнээ 1989 онд гавьяа байгуулаагуй шуу. Нийт монголчууд ардчилалыг дэмжсэн. Даан ч 2008-2016 онуудад ардчилалыг та нар хамтраад идээд дусгасан шуу
      2017 оны 05 сарын 08
  • Zochin (217.114.169.245)
    Battulga haan yu hulga hiivee. Ter tomor zamiichin ene nuureschdiin buleg bolon Mcs yavuulgaar gatsaasan. Tiimel yum bol Battulgiig zondool shalgaa bezdee. Unheer idej uusan bol ali hediin boon asuudal bolood garaad irtsen bga. M.Enkhbold harin jinhen hulgaich gazriin naimaachin
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.184.41)
    Ерөнхийлөгч болхоороо тэтгэвэрийн насыг хуучнаар нь л болгож өгдөг юм шүү Амжилт хүсье
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (66.181.184.41)
    3 000 000 ард түмнийхээ амьдралыг өөд нь татаатахвал ард түмэн сонголтгүйгээр суртчилгаагүйгээр байнга дахин дахин сонгож байх болно.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Яаг үнэн, Баттулга улаан цайм баираар хахуульдаж гарч ирлээ. Партизанууд нь Баттулгадаа 740 саяыг хулгайлах боломж ологсон болхоор одоо Баттулга дахиад тийм хэмжээний мөнгө улсаас хулгайлж АНы бузарууддаа тарааж өгөх нь
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (202.179.17.162)
    Chi Bayan hvn shvv odoo ard tvmnee bayajyylaadah tegeed tvvhend munhurdu hvv mn
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    Ert tetgevert gargalaa ajlaa hiih baisiin geel Zarim n oroi gargalaa geh uchriig n olohgvi uym
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.32.95)
    khulgaich sh dee ...
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    хирээ мэдэж өрсөлдөөч дээ ТМС-ийн боловсролтой спиртийн хэрэгтэй одоо төмөр замын мөнгө идсэн хүнийг бид сонгоод , түүнийг хүндэтгэнэ гэхээр нэг л худлаа санагдаад байна АН ынхан бохир байж болно гэхдээ арай ч ингэж болохгүй дээ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • zochin
      Mongol setgeltei mongol tsustai mongol hun bval zZuv ym bolvuu
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (66.181.186.103)
    Элбэгдоржид загнуулаад , энэ нөхөр хэлгүй дүлий юм шиг гөлөг царайлаад үнэндээ тэнэг бөндгөртэй байсан шүү . Чи тэгээд ганц үг ч ганхиййж чадаагүй байж энэ албыг барах уу. Хүн уг нь хирээ мэдэж амьдрах сайхан.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.26.237)
    elbegdorjoos ushuuguu avch oimsii ni gozggonuulaad enhbayaraas dor bolgoh heregtei.elbegdorj jurmiinhaa nuhud ruu ih dairsan hun chanargui hunii durs bgaa yum.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Оймсыг нь гозолзуулсан нь МАН,Нямдорж биз дээ.
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (122.201.22.99)
    Монголын бага хаад. Дургуй хүргэсэн бялдууч хулгайчууд шүү Дотроо бол үхэх гэж байгаа л даа. Эмээлтийн босс Баттулга ялбал Монгол шууд сөнөнө, Чингисийн дараа Монголыг бага хаад ван гүнгүүд л сөнөөсөн түүхтэй
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • chutgur
      Herteigeer n hujaa erunhiilugchtei bolvol mongol sergen mandana geed bichchih ter n deer lalraa
      2017 оны 05 сарын 08
    • zochin
      Hyjaa hun bolvol mongol sergen mandana geed shuud bichchih ym bishuu mongol hun bolvol sununu genee kkk
      2017 оны 05 сарын 08
    • Зочин
      АН-н лидерүүд нэгдчихээд байна.Энэ олон нам л Монголыг сөхөрүүлнэ.
      2017 оны 05 сарын 08
  • Зочин (86.214.107.95)
    АН энэ удаа зөв сонголт хийлээ, амжилт олно гэдэгт итгэж байна, хамт өрсөлдсөн журмын нөхөд нь ч гэсэн улс орноо гэсэн сэтгэлээр сайхан үг дайсан байна, энийг намын шинэчлэлт гэж ойлгохоор байна, миний бие нам бус ч ардчилалыг дэмжигч нэгэн, иймд Батулгыг дэмжиж амжилт хүсье, Эх орноо гэсэн энерги, сэтгэл чинь энэ улс орныг гийгүүлэх болтугай.
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin (66.181.184.105)
    amjilt
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.184.105)
    Баттулга та хэрвээ ерөнхийлөгч болбол ахмадын тэтгэвэрт орох насыг хуучнаар нь эмэгтэй нь 55, эрэгтэй нь 60 насандаа ордог байхаар нь болгож өгөөрэй мөн мөрийн хөтөлбөртөө ингэж бас тусгаарай та тэгвэл ялна энэ бол нийт ард түмний хүсэл юм шүү. Үр хүүхдээ өсгөж өндийлгөөд нэг хэдэн жил яс амрах нь уу гэтэл МАН нам ингэж тэтгэвэрийн насыг нэмээд байгаа нь маш олон хүний бухимдлыг төрүүлж байгаа юм шүү. ЭЭ ДЭ ҮҮНИЙГ Л АНХААРЧ ҮЗЭЭРЭЙ. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Тэтгэвэрийн насыг эргэж харах нь чухал.
      2017 оны 05 сарын 08
    • зочин
      Тийм шүү маш үнэн, улс орны хөгжил , хүн амын амьжиргааны түвшин, наслалт ямар байна, энэ бүгдийг мэдсээр байж, гадаадын өндөр хөгжилтэй, ард түмнийхээ амжиргааг шийдсэн, урт наслалттай орнууд шиг хандах нь эрх баригчдын харалган үйл ажиллагаа, энэ мэтээр... МАН төр барьж чадахгүй нь тодорхой байгаа шүү.
      2017 оны 05 сарын 08
  • mongol (66.181.185.37)
    elbegdorjoos hol bai tegvel chi aylna
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
  • ХЭХЭ (66.181.183.141)
    БАТТУЛГА БОЛ ХУЛГАЙЧ
    2017 оны 05 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Chi uuruu hulgaich
      2017 оны 05 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    12 цаг 50 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    12 цаг 58 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    18 цаг 15 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    18 цаг 27 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    19 цаг 5 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК