Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

2017-5-11
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.05.11) хуралдаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Монгол Улсын Их Хурал 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг  баталсан  бөгөөд уг хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байгаа юм. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон ба уг үзэл баримтлалд  нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Үргэлжлүүлэн тэрбээр хуулийн төслөөр оруулах өөрчлөлтийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан 6 аргачлалд эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Засгийн газраас боловсруулж, Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөл, олон улсын гэрээ соёрхон батлах, дипломат харилцаа тогтоох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төсөл зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулахад хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн тухайн асуудлыг гагцхүү хуулиар зохицуулахаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан, Монгол Улсын олон улсын гэрээгээр Монгол Улс тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр боловсруулахаар тусгайлан үүрэг хүлээсэн,  хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр тухайн хуулийг шинэчлэн найруулах, эсхүл өөрчлөлт оруулах, хүчингүй болгох санал дүгнэлт гарсан асуудлаар хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал хамаарахгүй байх зохицуулалтыг 12.3 дахь хэсэг болгон нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан гэлээ.

 

Хоёрдугаарт, хуульд заасан аргачлалын дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийсэнтэй холбоотой баримт материалыг (тайлан, санал дүгнэлт) аль шатанд, хаана баримтжуулж хавсаргаж ирүүлэх талаар хуульд зохицуулаагүй нь дээрх аргачлалын дагуу холбогдох үе шатанд хийсэн судалгаа, үнэлгээ, зардлын тооцоог баримтжуулж хянах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхэд хүргэж байна хэмээн үзсэн байна. Үүнийг арилгах үүднээс хуулийн төсөлд тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжийн төслийн үзэл баримтлалын төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлуулахаар хүргүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцсон, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн талаархи судалгаа, үнэлгээний тайланг, харин хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулахаар ирүүлэхдээ хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг тооцсон судалгаа, үнэлгээний тайланг тус тус хамтад нь  ирүүлж байх зохицуулалтыг нэмж тусгасан аж.

 

Гуравдугаарт, тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр багц хуулийн төслийг зөвхөн Засгийн газар боловсруулж, өргөн мэдүүлж болохоор байсныг өөрчилж, хууль санаачлах эрх бүхий 3 субъектийн аль нь ч санаачилж болохоор хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан. Хуулийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл нь аливаа нэг зохицуулалтыг дуусгах үр дагавартай тул Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн төрлөөс хасаж, хуулийн төслийн төрөлд бие даасан төрөл болгон хамааруулахаар тусгасан байна. Тавдугаарт, хуульд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг хийх хугацаа 1 жил байсныг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд, шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болох зохицуулалтыг тусгасан болохыг төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар илтгэлдээ дурдав. Мөн тэрбээр төслийн талаар олон нийтээс санал авах зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өөрийн болон УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулснаас гадна мэргэжлийн байгууллага, ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгийн үед гарсан зарим саналыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн хуулийн төсөлд Засгийн газар, УИХ-ын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллага тодорхой санал ирүүлснийг судлан үзэж төсөлд тусгасан гэлээ.

 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан хэрэгжиж эхлээд удаагүй байгаа ч Хууль тогтоомжийн тухай хууль өөрчлөлт оруулах шаардлага бий хэмээн үзэж буйгаа илэрхийлээд ингэснээр хууль санаачлах эрх бүхий гурван субьектэд ямар давуу нөхцөл байдал бүрдэх талаар тодруулж, төсөл санаачлагчаас хариулт авсан юм. Хууль тогтоомж нь нийтэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар, нэг мөр ойлголттой байх зарчмуудыг баримталж байгаа гэж үзэж байгаа хэдий ч Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болон олон улсын гэрээтэй холбоотой асуудлууд дээр өндөр шалгуур, шаардлага тавих нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлсэн.

 

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.43.77)
    ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БОЛСОН МӨНХБААТАР ТА ЦАГДААГИЙН АЛБА ХААЧГ НАР ХУГАЦАА АЖЛЫН АМЖИЛТААР ЦОЛ ОЛГО ГЭСЭН ЗАРЛИГИЙГ МЭДЭХҮҮ, ҮНДСЭН ХУУЛЬД ХҮНИЙГ ЭРХЭЛЭЖ БАЙГАА АЖИЛ АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРАЛАЖ БОЛНО ГЭСЭН ЗААЛТ БАЙГААГ МЭДЭХҮҮ ТА ЯАГААД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙГ 2016 ОНД ШИНЧЛЭН БАТАЛХАД 2013 ОНД БАТАЛСАН ХУУЛИАР АЛБА ХАЧГАА ЯЛГАВАРЛАЖ ДАРГА БОЛСОН ГЭДЭГ НЭРЭЭР АХМАД ЦОЛТОЙ АЛБА ХААЧГИД ХУРАНДАА ЦОЛ ОЛГООД ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙХДАА ХУРАНДАА ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛСОН АЖЛЫН АМЖЖИЛТ ҮЗҮҮЛСЭН ДЭД ХУРАНДАА НАРТ ХУРАНДАА ЦОЛЫГ НӨХӨН ОЛГОХ АСУУДЛЫГ ХУУЛИЧЛАЖ ӨГӨӨГҮЙ ЮМ ВЭ ХУГАЦАА БОЛООГҮЙ БАЙХАД ХУРАНДАА ЦОЛ АВСАН УЛСУУД ЦЭРГИЙН ТЭТГЭВЭРТ ХУВЬ ТЭНЦҮҮЛЭН ГАРЧ ХУРАНДАА ЦОЛТОЙГОО АХМАД АЖИЛТАНЫ ЭГНЭЭД ОРЖ ИРЖ МАРГААН ҮҮСГЭЖ БАЙНА 25-38 ЖИЛ АЖИЛСАН ХҮН ДЭД ХУРАНДАА ЦОЛТОЙ 15-20 ЖИЛ АЖИЛСАН ХҮН ХУРАНДАА ЦОЛТОЙ ЭНЧ ЧИНЬ ШУДАРГУУ ЦОЛ ОЛГОХ БОЛСОН ХҮНД ЯАГААД ЦОЛЫГ НЬ ОЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ
    2017 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    1 цаг 24 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    3 цаг 34 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    3 цаг 41 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    3 цаг 51 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    5 цаг 17 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    5 цаг 40 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    6 цаг 3 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    6 цаг 21 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    6 цаг 24 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    6 цаг 34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    7 цаг 58 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    20 цаг 39 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    22 цаг 10 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    23 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК