Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэт”-ийг шил шиг тунгалаг, ариун байлгах амлалт юу болов, Бадмаа дарга аа

2017-5-16
0
ЖИРГЭХ

Дарханд уул уурхайн чиглэлийн бизнес эрхэлдэг танил маань Оюутолгойн нээлттэй худалдан авалтын сайтад бүртгүүлэх талаар сонирхон асуув. Тус компанитай хамтран ажиллах хүсэлтэй, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой хэн бүхний нэвтэрч болдог вэб сайтыг хэрэг болгон асууж, Оюутолгой компанитай л хамтарч ажиллаад эхэлчихвэл чухам л “тэнгэрийн умдаг” атгасан юм шиг болно хэмээн ярилаа.  Дарханаас хаа байсан өмнийн говьд байгаа Оюутолгойг сонирхож, тэнд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэйг нь сонсоод гайхсанаа нуух юун. Хажууханд нь Оюутолгой шиг том орд газартай Эрдэнэт гэх үйлдвэр байхад өмнийн говь руу зардал чирэгдэл болж бараа нийлүүлэх гэж зүтгэдэг түүний хүсэл олон хүний гайхшийг төрүүлэх нь дамжиггүй.

Чухам ямар шалтгаанаар Оюутолгойд нийлүүлэх гэж улайрч буйг нь тодруулахад танил маань “Үгүй чи боддоо. Хувийн хэвшилд хаалгаа нээдэггүй Эрдэнэтэд бараа нийлүүллээ гэж бодъё. Хүмүүс намайг энэ хэн гэж улстөрчийн шахааны бизнес хийж яваа “бууны нохой” бол гэж харна, хардана. Харин Оюутолгойд би бараа нийлүүлдэг компанитай гэвэл хүмүүс намайг тэр том үйлдвэрийн чанарт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг мундаг залуу юм даа гэж харна. Ялгаа ийм л байна” хэмээн амыг маань таглаж билээ. Үнэхээр л адилхан уул уурхайн компани атлаа “Эрдэнэт”, Оюутолгой хоёрт асар их зөрүү байдгийг эндээс харж болохоор.

 

Оюутолгой бол хувийн хэвшилд дийлэнх хувь нь байгаа уул уурхайн компани. Харин “Эрдэнэт” бол хэдхэн дарга нарын мэдэлд байгаа 100 хувь төрийн өмчит компани.  /хувийн хэвшлийн оролцоо байсан ч төр хүчээр булаасан/. Тэр ч утгаараа Оюутолгойд хэн бараа нийлүүлж, хэдэн төгрөгөөр бүтээгдэхүүнээ зарж, хэрхэн ашигтай ажиллахыг хувийн хэвшлийн компани өөрөө шийднэ. Тэд хямд зардлаар ашигтай ажиллах зарчмыг баримталдаг. Оюутолгой компанийн албан ёсны вэб сайт буюу http://ot.mn сайт руу нэвтэрч хэдэн төгрөгөөр ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой талаар мэдээлэл авч, мөн өөрсдийн бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлт гаргах бүрэн боломжтой аж. Ажилчдын бээлийгээ ч тус компани нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, худалдан авдаг нь дээрх сайт руу ороход тодорхой байгаа юм. Дугаар хорооны Дулмаа та чанартай даавуун бээлий үйлдвэрлэж чаддаг л бол Оюутолгойд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой гэдэг нь хамгийн сайхан юм билээ. Миний танил шиг олон зуун залуус өөрсдийн хийсэн бүтээгдэхүүн, бүтээлээ шударгаар үнэлүүлж, эх орондоо сайхан амьдарч байгаа нь худлаа биш.

 

Харин “Эрдэнэт” үйлдвэрт хэн бараа нийлүүлж, ашигтай ажиллах уу гэдгийг хэдхэн дарга нар шийддэгээрээ ялгаатай. Цаашлаад, даргын шахааны бизнес чухал болохоос хямд зардлаар ашигтай ажиллах эсэх нь огт хамаагүй. Төрийн өмчит компаниудад бичигдээгүй хууль болтлоо хэрэгжсэн энэ тогтолцоо “Эрдэнэт” үйлдвэрт ч хэрэгжиж эхлэх нь тодорхой байгаа. Жишээлбэл, албаны хэрэгцээний бэлгэвч, 51.2 сая төгрөгийн чулуун арслан, 56 сая төгрөгийн массажны сандал, 60 ам.долларын белазны дугуй /бодит үнэ нь 20 ам.доллар/, нэр бүхий улстөрчийн нийлүүлсэн 100 сая төгрөгийн түлхүүрний оосор, 85 сая төгрөгийн үнэ бүхий гоёлын цаг, тоглоомын талбайгүй атлаа тоглохоор бэлтгэсэн теннисний бөмбөг зэрэг хэрэгцээгүй шахаануудаас бэлхнээ харж болно.

 

Энд Оюутолгойг онцолж магтахыг хүссэнгүй. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэр Оюутолгой шиг нээлттэй ил тод үйл ажиллагаа явуулдаг бол хэчнээн их наяд төгрөг дарга нарын халаасыг зузаалахад бус ард түмний амьдралд зарцуулагдах байсныг хөндөхийг хүссэн хэрэг. Үгүй ядахдаа л компанийн хөрөнгийг хэн хаашаа хэрхэн зарцуулж, хэдэн төгрөгийн цалин авдаг нь ил тод байж болох байлаа. ОХУ-тай хамтран хувь эзэмшиж байхдаа ч Эрдэнэтийн худалдан авалт, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг жижиг аж ахуйн нэгжийн нэр, данс тооцоо ил байгаагүй. Магад хоёр улсын гэрээнд нууц байхаар тохиролцсон байж мэдэх юм. Тэгвэл одоо яагаад ил болж болохгүй байна вэ. Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд шилжсэн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниудтай адилхан тендерээ ил тод зарлаж, хэдэн төгрөгийн гүйлгээг хэн хаашаа шилжүүлж буйг олон нийтэд ил тод мэдээлэх учиртай. Төрийн өмчийн мэдэл шилжиж, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа л бол тэд Шилэн дансны хуулиа хэрэгжүүлж, нээлттэй ажиллах хэрэгтэй. Уг нь энэ амлалтыг тус компанийн дарга Х.Бадамсүрэн сэтгүүлчдэд тайлбар хийхдээ өгснийг ард түмэн мэдэж буй. Тэрбээр, Уул уурхайн яаманд мэдээлэл хийх үедээ “Эрдэнэт үйлдвэр шил шиг тунгалаг, ариун байх болно. Нэг ч улстөрчийн шахааны бизнесийг авахгүй. Шилэн дансаа хэрэгжүүлдэг, хэдэн төгрөг хаашаа юунд зарцуулсныг ил тод тайлагнана” хэмээн амласан удаатай. Энэ амлалтыг өгснөөс хойш сар орчмын хугацаа өнгөрчихөөд байхад эрхэм даргын үйлдвэрт Шилэн дансны хууль хэрэгжсэнгүй.

 

Уншигч та “Эрдэнэт” үйлдвэрийн албан ёсны вэб сайт руу зориуд хайлт хийж ороорой. Сайтын дээд буланд байрлах “Шилэн данс” цэсийг нээгээд ороход “Уучлаарай таны хайсан хуудас олдсонгүй” гэсэн бичиг гарч ирдэг. Худалдан авалт хэсэгт ч нээлттэй тендер зарласан тухай нэг ч мэдээлэл алга. Уг нь энэ компанийн 49 хувийг эзэмшиж байсан хувийн хэвшлийн төлөөлөл Оюутолгой шиг зарчмаар ажиллана гэдгээ удаа дараа илэрхийлж, бүх худалдан авалт нээлттэй, данс тооцоо ил байх зарчмаар ажиллахаар төрийн төлөөлөлтэй ярилцсан юм билээ.

 

Гэтэл улстөрчид шахааны бизнесийнх нь хаалга хаагдах вий гэж айхдаа хувийн хэвшлийнхэнд шантааж хийж, Компанийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж 51 хувь дангаараа хуралдаж шийдвэр гаргадаг байхаар өөрчлөлт оруулж чадна шүү хэмээн сүрдүүлсэн нь хэвлэл мэдээллээр хангалттай бичигдсэн. Хэрвээ ил тод болчихвол хятадын шилэн шаазангаа улстөрчид шахаж чадахгүйд хүрнэ. Албаны хэрэгцээний бэлгэвч нийлүүлэх орлогын боломж нь хаагдах учраас УИХ-ын хууль бус тогтоолоор хувийн хэвшлийн 49 хувийг булааж авсан нь нэгэнт тодорхой болчихсныг нуугаад яахав. Төрийн мэдэлд очсон компани болгон дампуурч байгааг бид хангалттай олон жишээнээс харсан.

 

Хөрөнгийн бирж, Монгол шуудан гэх мэтээр дампуурлаа зарлахад бэлхэн байгаа олон компани бий. “Эрдэнэт” шахааны бизнесийн талбар, саалийн үнээ хэвээр байвал төд удахгүй дампуурах нь тодорхой. Төрийн өмч гэсэн сайхан малгай өмсгөдөг ч эрх баригч намын өмч болдог компани, аж ахуйн нэгжүүдийн араас оруулахгүйн тулд тус үйлдвэрт хувийн хэвшлийн хяналт, оролцоо зайлшгүй байх учиртай гэдгийг улстөрчид хүртэл хэлж байгаа. Тухайлбал, Эдийн засгийн байнгын хорооны хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн тайланг сонсох үед УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувийн хэвшлийн оролцоо байх ёстой хэмээн ярьсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа тодхон байна.

 

Хувийн хэвшлийн оролцоо байснаар ядахдаа л хариуцлага тооцлоо гэхэд буух эзэн буцах хаягтай үлдэнэ. Хувийн өмчийг эзэмшиж буй иргэн Дорж таньтай ийм ийм зөрчил гаргаж, шахаа хийсэн учраас хариуцлага тооцно хэмээн баримттай, буух эзэнтэй ярьж болно гэсэн үг. Гэтэл төрийн өмчийн компанийн дарга зөвхөн “тушаал биелүүлсэн” хэмээн бултаад үлддэг нь худлаа биш шүү дээ. Ц.Нямдорж шиг улстөрчид хүүгийнхээ бизнесийг дэмжихийн тулд утсаар ярьж чиглэл өгвөл үг дуугүй биелүүлэхээс өөр аргагүйд хүрдгийг дээр, дооргүй л мэддэг.  

 

Х.Бадамсүрэн нарын далд хүсэл нь намын даргынхаа сонгуулийн мөнгийг босгох гэдэг нь хэнд ч тодорхой байгаа. Үүний дараа харин хувийн хэвшилд хувийг нь буцааж өгөөд гэмгүй царайлан суух биз. Хувийн хэвшлийн хөрөнгийг хууль бусаар булааж авсан гэдгээ ч МАН-ын улстөрчид эхнээсээ хүлээн зөвшөөрөөд эхэлчихсэн нь худлаа биш. УИХ-ын гишүүн, МАН-ын нөлөө бүхий улстөрч Ч.Хүрэлбаатар гэхэд л ““Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан нь анхнаасаа буруу байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгч, тун удахгүй шүүхийн шийдвэр гарна байх хэмээн ярьсан удаатай. Үнэхээр л төрийн мэдэлд авах нь зөв байсан бол тэд ярьсан хэлснээсээ буцаж, суудал дээрээ 360 градус эргэх байсан уу гэдэг бодох л асуудал. Бадмаа дарга хэзээ хэлсэн амандаа хүрч шилэн дансаа хэрэгжүүлэхийг хүлээх л үлдлээ. Уг нь улсын минь нүүр царайг тахалдаг “Эрдэнэт” шиг үйлдвэр нээлттэй, ил тод болчихвол миний танил шиг олон залуус аймаг алгасаж бизнес хийхээр харайж явахгүй биз. Олон олон бизнес эрхлэгч жирийн иргэдийн орлогын эх үүсвэр нээгдэх учиртай. Тэр сайхан цагийг үзэх нас үлдсэн гэж найдъя. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (182.160.32.137)
    үнэхээр аймшигтай хүмүүс юм. нөгөө бэлгэвч шахсан хүн нь ц нямдорж мөн үү
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (27.123.214.109)
    эрдэнэт үйлдвэрийн хувийн хэвшлийн 49ийг хүлээн зөвшөөрч хяналттай болгохыг уриалж байна. тэгэхгүй бол энэ үйлдвэр удахгүй дампуурах нь тодорхой боллоо
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (27.123.214.109)
    эрдэнэт үйлдвэрийн хувийн хэвшлийн 49ийг хүлээн зөвшөөрч хяналттай болгохыг уриалж байна. тэгэхгүй бол энэ үйлдвэр удахгүй дампуурах нь тодорхой боллоо
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зайл зайл зайл (27.123.214.113)
    Энэ хулгайч евеег зайлуулаач ээ, албан тушаалыг авилгадаж авч болдогийг vзvvлж байгаа муухай vлгэр жишээ
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    НЬЮС.МН КОМЕНТ УСТГААД ДАМПУУРАХ ЗАМДАА ОРСОН Б.НА ЛЭЭ
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.121.148)
    бадмаа нам юу хийчих вэ
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.4)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.179.218)
    Тавантолгой ч тийм замаар явна. Ерөнхийлөгчийн сонгууль бол сонгууль биш Олигархи бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн идэж уух хүсэлтэй цадаж ханадаггүй шуналын бузруудын гаж мөрөөдөл.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.179.218)
    Баттулга ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд Эрдэнэтийг ард түмнээс булааж 49-ийг авсан гээд байгаа луйварчдад өгч хувь хүртэнэ.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.185.174)
    ERH MEDEL EDIN SHUNALTAN ENE HUMUSIG ZAILULACHEEEEE
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    6 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    2 цаг 16 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    2 цаг 23 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    2 цаг 33 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    3 цаг 59 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    4 цаг 22 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    4 цаг 45 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    5 цаг 3 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    5 цаг 6 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    5 цаг 16 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    6 цаг 40 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    19 цаг 21 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    20 цаг 52 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    22 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    23 цаг 4 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    23 цаг 18 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    23 цаг 43 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК