Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дамба-Очир оо, нэрсээ зарла!

2017-5-16
0
ЖИРГЭХ

“Эрдэнэт” үйлдвэр компанийг тойрсон элдэв маргаан тасрахгүй байна.Өнгөрсөн пүрэв гаригт “Өдрийн сонин”-днэгэн ярилцлага гарчээ. Тэр ярилцлагын эзэн нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Тэрээр дуучид, бөхчүүд нь байнауу, УИХ-ын гишүүд нь ч байна уу, төр гэсэн нэрийн дор шахаа, гэрээ хийдэг байсан нь үнэн гэдгийг зарлажээ. Эрхэм гишүүн 23 настайгаасаа тус үйлдвэрт ажилласан байна. Тиймээс энэ үйлдвэрийн гал тогоон дахь асуудлыгнарийн мэдэх хүмүүсийн нэг хэмээн өөрийгөө тодорхойлжээ. Магадгүй  л юм. Гэхдээ түүнд дутагдал байна. Үнэхээртэр гал тогоонд чанагдаж бүх сэтгэл зүрхээ шингээж ажилласан юм бол шахааны бизнесийг цэгцлэхгүй яасан юм бол?

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭЭРЭМДСЭН ШАЛТГААН

 

Стартегийн ач холбогдол бүхий саалийн ганц үнээ гэгдэг томоохон үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд авчрах үйл явц олон шүүмжлэл дагуулсан. Гэхдээ төр дангаар 100 хувь эзэмшихээс илүүтэй хувийн хэвшил 49 хувийг нь мэдэж байх нь давуу талтай гэдгийг эрүүлээр сэтгэдэг хүмүүс хэлсээр байгаа ч хүчгүйдэж буй. Нэгэнт Монголын талд “Эрдэнэт үйлдвэр” компани ирсэн ч хувийн хэвшлийн эзэмшилд очих нь хөрөнгөжих, мөнгө босгох явдлыг боомилно хэмээн харуусч буй эрх мэдэлтнүүдийн айдсаас үүдэлтэй төр төмөр нүүрээ харуулан дээрэмхийсэн нь олны дургүйцлийг хүргэж байгаа юм. Гэвч дөргүй бух шиг зүтгэсээр ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөөх нь тодорхой боллоо. Гэхдээ юманд учир суманд занги бий. Аливаа зүйлийг харлуулахаас урьтан ирээдүйд ямар өгөөжтэй вэ гэдгийг зөв тооцоолох нь төрийн үүрэг. Ингэж байж л улсын эдийн засагт томоохон хувь нэмрийг оруулах нь дамжиггүй. Магадгүй улсын төсвийн дийлэнх орлогыг бүрдүүлсээр атал нэмж мөнгө оруулах шаардлагагүй гэх аминчхан үзлээр хандахыг ч үгүйсгэхгүй.

 

ХЭРЭГЖДЭГГҮЙ ШИЛЭН ДАНС

 

Д.Дамба-Очир гишүүн “Эрдэнэт үйлдвэр” компанийн бүх худалдааг ил тод, шилэн данстай болгох хэрэгтэйг дурдахаа мартсангүй. Ингэхдээ тендерээр худалдах, худалдан авах ажиллагааг явуулахыг сануулаад амжиж. Гэвч тендер нэртэй хуйвалдааны горыг амсч дуусаагүй байгааг олон түмэн гэрчилнэ. Ялангуяа бизнесийнхэн үүнийг тод томруунаар хэлээд өгөх биз. Манайхаас өөр оронд бизнесийн хуулийг ягштал мөрддөг бол бид эсрэгээр нь хийдэг шүү дээ. Түүнээс гадна Шилэн дансны тухай хууль байгаа ч огт хэрэгждэггүй. Ялангуяа “Эрдэнэт үйлдвэр” компани өдийг хүртэл шилэн дансаа хөтөлж байгаагүйг хэвлэлүүд шүүмжилж ирсэн. Энэ дашрамд, худлаа хийрхэж шахаа хийдэг хүмүүсийг мэддэг гэхийн оронд нэр устай нь зарлах хэрэгтэй байгаа юм. Бид “Баримт бий, нэрсийг нь зарлана” гэх хуурай үгэнд хууртахаа больсон, бас ингэж хэлдэг эрхмүүд их төлөв шантаажчингууд байдаг гэдгийг эрхэм гишүүнд сонордуулъя.

 

Мэдээж бизнесийн зарчмаар бүхий л зүйлээ ил тод болгох учиртай. Гэвч энэ нь бидний хувьд бүтэшгүй мөрөөдөл. Учир нь төрийн мэдлийн аж ахуйн нэг­жүүд “шахааны” бай болсоор өдий хүрснийг түүх гэрчилнэ. Харин үүнээсээ салах тун чиг дургүй байгааг “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлээсээ дээрэмдсэнээс харж болох юм. Үнэн хэрэгтээ шахааны гэрээ нь хээл хахуулийг хөхиүлэн дэмждэг “хоол” нь. Тиймээс шахаачдын хэн нь ч хоолноос салахыг хүсэхгүй учраас эрх мэдэлтнүүдийг ашиглаж буй. Тэр дунд эрх мэдэлтнүүд ч бас багтаж байгаа л даа.

 

Ер нь хээл хахуулийг мэдсээр байж нуун дарагдуулах нь гэмт хэрэг. Гэтэл мэдэж байна, зарлана шүү гэдэг үгээр займчуулан хам хэрэгтэн гэдгээ зарлаж байгаа Д.Дамба-Очир гишүүний эр зоригийг магтан дуулах нь зүйтэй. Харин үүнийгээ бодитоор хэрэгжүүлж олноо алдаршин баатар болох боломж түүнд бий. Тиймээс шахааны эздийг нэр устай нь зарлахыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос шаардаж байна.

 

АВЛИГЫН ЭСРЭГ СТАНДАРТ

 

Саявтархан гадны экспертүүдээр авлигаас хэрхэн ангижрах тухай хичээлийг манай төрийн болоод төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн заалгаад авна лээ. Учир нь манай улс авлигын индексээр “толгой дээгүүр” яваа юм. Хөгжил буурай орны тоонд багтдаг ч авлигын цэцэглэлтээр хөгжиж буй орнуудаас ч өндөр байгааг эдийн засагчид онцолж байна. Үүнээс салахын тулд юу хийх ёстой вэ.

 

Дэлхий дахинаа авлигатай тэмцэхийн тулд авлигын эсрэг ISO-37001 гэх стандартыг өнгөрсөн жил баталжээ. Үүнийг манай улсад нутагшуулах ажлыг хувийн хэвшил хийж өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Стандартчилалын үндэсний зөвлөлөөр бат­луул­сан байна. Энэхүү стандартыг хэрэг­жүүлснээр авлига буурна, хуулийн хэрэгжилт хангагдана. Түүнээс гадна хөрөнгө оруу­лагчдын итгэл сэргэж олон улсад Монгол Улсын нэр хүнд өснө гэсэн байгаа юм. Аливаа зүйлийн өрсөл­дөх чадварыг тодор­хойлохдоо стандартын дагуу хийсэн эсэхийг дэлхий нийт нягталдаг. Тиймээс энэ стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх нь авлигыг ор үндэсгүй арилгахгүй юм гэхэд илт бууруулах боломжтойг гадны экспертүүд онцолж байна. Даравч далдайж, булавч бултайгч эрхэм авлигыг эзэдтэй нь дарах “Хадны мангаа” эх оронд минь нутагшсан нь сайн хэрэг. Харин хэрэгжүүлэхээс татгалзан мартагдсан дууль болгох вий гэх болгоомжлол бас байгаа аж. Тиймээс авлигыг цэцэглүүлэн хөгжүүлдэг албан тушаалтан, хувь хувьсгалын байгуул­лагууд нэвтрүүлэхээр шам­дахыг найрсагаар зөв­лөж байна. Учир нь төрийн байгууллагынхан үүнээс жийрхэж буйг албан бус эх сурвалж хэлж байсан. Мэдээж энэ нь өнөөх л шахаа, шахааны гэрээ бас бусад орлого олох боломжийг боомилно. Харин хувийн хэвшлийнхэн найрсгаар хүлээн авсан байна лээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Нямкаа (43.242.243.110)
    Нэгд нь өөрийгөө зарлаад араас нь намайг за юу.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    ман намынхан идэж цаддаггүй ёроолгүй савнууд наадуул чинь монголыг идэж дуусгаад дэлхий рүү дайрах шуналтангууд шүү
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (43.228.130.158)
    Дамбаочир чинь өөрөө жинхэнэ шахаачин шүүдээ худалдаа эрхэлсэн орлогч байхдаа хагартлаа баяжаа биздээ одоо ч Очиртөв ХХК байнгийн шахаа хийж байгаашдээ
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Иргэн (202.9.41.140)
    МАН-ынхан үнэхээр өнгөрсөн 4-н жилийн бузарыг дарах гэж шар махтайгаа хатан зүтгэцгээж байна. Үүсэл нь бузар шунал шингэсэн юм болохоор их хэцүү байх шиг байна. Харин хийж, зүтгэж байгаагаа бага зовоовол зүгээр юмдаа.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
    • Зочин
      aragguil ulaan man gej endee mongol ard tumen suhurch baisan ch namaal hamgaalna gej
      2017 оны 05 сарын 16
    • Зочин
      Мөн ч эрүүлээр сэтгэж байна даа та гуай
      2017 оны 05 сарын 16
  • Иргэн (202.9.41.140)
    МАН-ынхан үнэхээр өнгөрсөн 4-н жилийн бузарыг дарах гэж шар махтайгаа хатан зүтгэцгээж байна. Үүсэл нь бузар шунал шингэсэн юм болохоор их хэцүү байх шиг байна. Харин хийж, зүтгэж байгаагаа бага зовоовол зүгээр юмдаа.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.4)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    7 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    2 цаг 16 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    2 цаг 23 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    2 цаг 34 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    4 цаг 0 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    4 цаг 23 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    4 цаг 46 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    5 цаг 4 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    5 цаг 6 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    5 цаг 17 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    6 цаг 41 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    19 цаг 22 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    20 цаг 52 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    22 цаг 2 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    23 цаг 5 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    23 цаг 19 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    23 цаг 44 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК