DJ Б.Одонбатын бие даасан цомог гарлаа

Дэлхий дахинд өөрийн авьяас чадвараараа үнэлэгдэн Монголынхоо нэрийг электроник хөгжмийн ертөнцөд өндөрт өргөж яваа Dj Б.Одонбатын бие даасан цомгийн нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо. Монголын нэгдүгээрт ордог продюссер DJ Одонбатын бие даасан 2 дахь альбумны нэр “ PARADISE” юм. Уг альбум нь Монголд хамгийн анхны продюссер DJ-ын double буюу 2 CD-тэй артист уран бүтээлийн альбум аж. А дискэнд DJ Б.Одонбатын цоо шинэ хэний ч сонсож байгаагүй гайхалтай чадварлаг хийцээр дүүрэн бүтээлүүд орсoн бол Б дискэнд түүний дэлхийн өнөө цагийн топ trance артистуудтай хамтран хийсэн Track-ууд ремиксүүд багтжээ. “P A R A D I S E” цомог “Hi-Fi” Records-ын бүх салбарт өнгөрсөн баасан гаригаас эхлэн худалдаанд гаргах бөгөөд үнийн хувьд 22000Т бөгөөд худалдан авалт бүрт DJ Б.Одонбатын анхны бие даасан “MIRACLE” альбум дагалдаж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn