Хөвсгөлд 400 га хүнсний ногооны талбай усанд автжээ

Энэ жил улсын хэмжээнд 318 мянга га талбайд тариалалт хийснээс, буудай 296.2 мянган га талбайд тариалсан байна. Тариалалтын урьдчилсан дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 16.4 мянган га-гаар, төмс 4.5, хүнсний ногоо хоёр, малын тэжээлийн ургамал 4.1 мянган га-гаар тус тус ахиу тариалж буй аж. Ойрын үед бороо хур ихтэй байгаа нь ургамлын өсөлт, ургалтад сайнаар нөлөөлж буй боловч нөгөө талаас ирэх жилийн уринш бэлтгэх ажил, техник технологийн шинэчлэлийг удаашруулж байгаа аж. Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Орхон аймагт усархаг борооны улмаас гуу, жалгын ойролцоох талбай дахь тариалан усанд урсах, тариа налах тохиолдол багагүй гарчээ. Үүнд Хөвсгөл аймагт 400 га, Төв аймагт 80 га, Булган аймагт төмс хүнсний ногооны талбай тус тус усанд урссан байна. Энэ жил 296 мянга га талбайд улаан буудай тариалсанаас 440 орчим мянган тонн улаан буудайг хурааж авах төлөвтэй байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn