Монгол улсын гавъяат тамирчин, мэргэжлийн боксчин Ч.Цэвээнпүрэв ирэх наймдугаар сарын 25 нд WBO холбооны аваргын төлөө Филиппиний боксчин Марк Жил Мэлигэнтэй тулалдах гэрээг Дэлхийн мэргэжлийн боксын холбоотой байгуулжээ.Монгол улсын гавъяат тамирчин Ч.Цэвээнпүрэв 1996 оноос мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд WBF, WBU, WBC-холбоодын аваргын бүсийг өөрийн болгоод байгаа юм. Харин энэ удаагийн WBO- холбооны аваргын төлөөх тулаан Монголд болохоороо онцлог юм. Сонирхуулахад, түүний өрсөлдөгч Филиппиний боксчин Марк Жил Мэлигэн 1987 онд төрсөн, солгой өрдөг, нийт мэргэжлийн рингэнд 20 тулалдаж 15 удаа ялалт байгуулж зургаан удаа өрсөлдөгчөө КО-гоор буюу хүнд цохиолтоор ялсан тамирчин юм.
Ц.Болор


















































