Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

2017-5-17
0
ЖИРГЭХ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл /ТАЗ/, Хуульчдын холбооны төлөөлөл, УИХ дахь Ардчилсан намын, МАН-ын бүлгийн гишүүд болон бусад албаныхан оролцов. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн  Я.Санжмятав үг  хэллээ. Тэрбээр “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслиийн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаагийн хувьд тус хуулийн төслүүдэд анхаарал хандуулж ажиллаж байна” гэлээ.

 

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын  гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй ТАЗ-ийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн Газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж үзсэн учир энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Мөн хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан  Монгол Улсын Төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг  орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/  шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл,  төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнээд байгаа юм.

 

Хэлэлцүүлгийн явцад  хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаархи оролцогчдын байр суурийг товчхон хүргэе.

 

 

С.Батмөнх: Үндсэн хуулийн өөрчлөлтийн шинэчилсэн найруулгуудаа хийвэл яасан юм

 

 

/УИХ-ын гишүүн асан, Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан 

 -Эдгээр хуулийн төслүүд өргөн баригдсанаас хойш би тасралтгүй хөөцөлдөөд явж байгаа. Анх 1994 оны арванхоёрдугаар сард батлагдсан хуулийг санаачлагчдын нэг нь би. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн “ТАЗ-ийг төрийн хуулийн манаач болгоно” гэж хэлэхийг сонсохоор миний дуу цэхэртээд байх юм. Та “Стандарт хэмжилзүйн төвийн дарга н.Гантөмөрийг Стандарт хэмжилзүйн төвийн жижүүр болгож чадахгүй үүнтэй адил зүйл шүү дээ. Та манаачийг нь олж харахгүй байна. 1994 оны хуулийн төрийн албаны удирдлагын коцепцийг олж хараагүй байгаа юм. Тэнд гурван шатны удирдлага байгаа. Төрийн албаны ерөнхий удирдлагыг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар буюу одоогийн томъёоллоор Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлнэ,Төрийн албаны зөвлөл стандартын удирлагыг хэрэгжүүлнэ, төрийн албаны шуурхай удирдлагыг байгууллагын удирдах албан тушаалтан хэрэгжүүлнэ хэмэээн гурав шаталсан байдаг. Түүнчлэн энэ хүрээнд төрийн албаны тухай Үндсэн хууль дээр сайхан зүйлүүдийг тусгаж өгсөн байсан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөсөө өмнө Төрийн албаны тухай хуулийг батлах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнийг нэг бодож үзнэ биз. Харин Ерөнхийлөгчийн өргөн бариад байгаа Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогийн хэрэгжиж байгаа хуульд байхгүй байгаа буюу дутуу байгаа зүйлүүдийг энд, тэнд нь нөхөөд оруулчихсан сайн төсөл. Тиймээс эхний удаад энэхүү хуулийг төслийг өөрчлөлтүүдийг хийчихээд, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа эдгээр хийгдэх гээд байгаа шинэчилсэн найруулгуудаа хийвэл яасан юм бэ гэсэн зарчмын санал байна.

 

 

А.Бакей: Төрийн алба тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсон

 

/УИХ-ын гишүүн асан академич/

-Төрийн албаны тухай хуулийг сайжруулах ач холбогдлын хувьд маргаан байхгүй зүйл. Өнөөдөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн асуудал бол Монгол Улсын хөгжилд саад болж байгаа гол хүчин зүйл болчихоод байгаа. Хоёрдугаарт, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг зөрчиж байгаа хэрэгсэл болж хувираад байна. Учир нь төрийн алба маш тогтворгүй, чадамжгүй, мэргэжлийн бус, улстөрждөг алба болсон. Үндсэндээ төрийн алба улстөрчдийн тоглоом болж хувираад байна. Энэ байдал нь аль нэг намын буруугаас болсон гэж хэлэхэд хэцүү. Энэ байдлыг улам бүр даймжруулаад, улам утга учиргүй болгож байна. Тиймээс энэ асуудлыг маш их ач холбогдол өгч нухацтай хэлэлцэж, батлах ёстой хууль шүү. Миний бодож байгаагаар 2008 онд шинэчлэн найруулж, батлагдсан Төрийн албаны тухай хууль сайн хууль. Гэтэл энэ сайн хууль яагаад хэрэгжихгүй байгаа юм гэхээр төрийн албаны удирдах ажилтнууд, улстөрчид зөрчөөд байгаа юм. Түүнээс жирийн төрийн албан хаагч хууль зөрчиж байгаа зүйл бага. Тиймээс Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулга маягаар хууль баталж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жилд гишүүдийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирээд, бүтэн хоёр жил хэлэлцээд, сайжруулж, батлах гэж үзсэн. Тухайн үед сөрөг хүчин эсэргүүцсээр байгаад огт батлуулаагүй. Тэгвэл одоо энэ хуулийг батлах гэж байгаа бол 2008 онд батлагдсан одоогийн мөрдөж байгаа хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулах маягаар батлах ёстой. Шинэчилсэн найруулга дээр энэ 76 гишүүн их хурал дээр 200-300 санал гаргаад ирнэ. Улмаар сайжруулах биш харин ч бүр муу хууль гаргах байх. Тиймээс хэлбэрийн хувьд нэмэлт өөрчлөлт маягаар батлаасай гэж хүсч байна. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбоотойгоор дэмжиж болохгүй зүйл заалт олон байна. Тухайлбал, сонгон шалгаруулалтыг ЗГХЭГ-т өгөх нь зарчмын хувьд буруу. Харин ч ТАЗ хараат бус байх ёстой. Дахиад хэлэхэд, Төрийн албаны тухай хууль чинь хөнгөн гоомой шийдэж болохгүй түүхэн хариуцлага хүлээх хууль шүү гэдгийг хэлмээр байна. Ялангуяа МАН-ын бүлэг хэт олуулаа буюу УИХ-д 65-уулаа байгаа нөхцөлд маш болгоомжтой батлах ёстой

 

 

Н.Чадраабал: Монгол Улсын Төрийн албаны тухай хууль муу хууль биш

/Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн асан/

 -Би энэ хуулийг анх батлагдан гарсан өдрөөс хойш нийтдээ 22 жил гартаа бариад, эргүүлж байгаа хүн. Тиймээс  ч энэ хуулийг маш зөв гаргаасай гэж бодож байгаа. Ашгүй намайг ажлын хэсэгт оруулсан байна. Эхний ээлжинд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэчилсэн найруулга хийх эсэхээ шийдэх хэрэгтэй. Хэрвээ шинэчилсэн найруулга хийнэ гэвэл хуулийг үндсээр нь солих ямар шалтгаан байгаагаа маш сайн тодорхойлох ёстой. Харин Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр уг хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлээд байгаа УИХ-ын 12 гишүүний саналыг оруулаад, шийдвэл бодитой болох байх гэж бодож байна. Ер нь Монгол Улсын Төрийн албаны тухай хууль муу хууль биш. Бидний яриад байгаа мэррит тогтолцоо ч байж л байгаа. Төрийн албаны тухай хуулийн 17 зүйлд суларсан ажлын байрыг дэвшүүлж нөхөх ёстой. Хэрвээ дэвшүүлээд нөхөх боложгүй бол төрийн жинхэнэ албан хаагчдаас шилжүүлэх, шилжүүлэх хүн байхгүй бол нөөцөөс хүн авах ёстой. Харин эдгээр байдлаар ажлын байрыг нөхөх боломжгүй бол ажлын байрыг нийтэд зарлах ёстой гээд заачихсан байгаа. Харин манайхан л улстөрийн сонгуулийн дараа өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулдаг. Манай ТАЗ-ийнхөн ч хуулийнхаа хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Хамгийн гол нь ТАЗ-ийн гишүүд маань өөрсдөө улстөрийн шалгуураар орж ирээд байна. Цаанаасаа “дөнгөлүүлчихсэн” хүмүүс ажил хийж чадахгүй байгаа юм. Тиймээс ч хуулийн зөрчил хаана байгааг, заавал хуулийг өөрчлөх ёстой эсэхийг тодруулах нь чухал. Ер нь төрийн албанд улстөрийн нөлөө ороод байгаа учир бүх албан тушаалтнуудад хууль дээдлүүлэх зарчмуудыг баримтлуулаад, Үндсэн хуулийг л хангаж ажиллах хэрэгтэй байна.  

 

 

С.Ламбаа: ТАЗ нь ЗГХЭГ-тай хамтарч бүх зүйлээ хийхээр бие даасан байдал  нь алдагдана

/УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх/

-Ер нь Төрийн албаны тухай хуулийг өөрчлөх болсон шалтгаан, төрийн алба тогтворгүй, хариуцлаггүй болсон нь хуультай холбоогүй. Зүгээр л улстөртэй холбоотой.  2008 оны Төрийн албаны тухай хууль дээр ажиллаж байсан хүний хувьд үнэхээр сайн хууль гэж хэлж чадна. Даанч хуулийг хэрэгжүүлээгүй. Одоо УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилан өргөн бариад байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дотор хэрэгжихгүй байсан зүйлүүдийг баталгаажуулсан юм шиг заалтууд орсон байгаад санаа зовж байна. ТАЗ нь ЗГХЭГ-тай хамтарч бүх зүйлээ хийхээр бие даасан, хараат бус байдал нь алдагдана. Ядаж байхад ЗГХЭГ-ын дарга нь сайд байдаг тогтолцоотой учраас шууд улстөртэй холбогдоно гэж харж байна. Ер нь бол Ерөхийлөгчийн өргөн бариад байгаа хууль чинь мундаг сайн хууль. Өөрөөр хэлбэл, жинхэнэ төрийн албан хаагчдыг бодож, энгийн маягаар хийсэн хууль. Даанч бид өнгөрсөн дөрвөн жил маргалдсаар байгаад баталж чадаагүй. Тиймээс одоо гол зүйлийг нэмэлт өөрчлөлт маягаар оруулаад, батлах бол хаврын чуулганаар батлаж болох юм. Харин шинэчилсэн найруулга хийх бол хаврын чуулганаар хүч түрээд баталчихвал юу ч болж мэдэхээр олон заалт орчихсон байна. Тиймээс үүнийг сайн үзэж, харах хэрэгтэй. Шинэчилсэн найруулга дээр яаруу сандруу олон зүйлийг холиод, наачихсан байна. Сүүлийн үед энэ парламентаар батлагдан гарч байгаа зарим хуулиуд батлагдан гарсаныхаа маргааш “өөрчлөлт оруулах нь зүйтэй боллоо” гэдэг зүйл яриад байдаг боллоо. Тийм зүйл рүү л Төрийн албаны тухай хуулиа битгий оруулаарай  гэж хэлмээр байна.

 

 

М.Батчимэг: Үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал нь төрийн албаны чанар

/Улаанбатаар бодлогын судалгааны төвийн захирал, судлаач, УИХ-ын гишүүн асан /

-Үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал бол төрийн доройтол буюу төрийн албаны чанарын асуудал болоод байгаа. Төрийн алба улстөрчдийн талбар болоод хувирчихсан. Муухайгаар хэлбэл тэдний гарын шүүс болоод дуусч байна. Энэ нь төрийн албаны өөрийнх нь алдаа гэхээсээ илүү улс төрчидтэй шууд холбоотой. Төрийн албаны тухай хууль хэлэлцэж байгаатай холбоотой олон хэлэлцүүлэг болно гэж байна. Тиймээс төрийн алба гэх чухал зүйлийг хэлэлцэж байгаа учир томоохон хэмжээний энэ мэт олон хэлэлцүүлэг өрнүүлээсэй гэж хүсч байна.

Ийнхүү хэлэлцүүлгийн төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч  УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ “Өнөөдөр зөвхөн энэхүү хуулийн төслийг хэлэлцээд өнгөрөх биш. Монгол төрийн үнэмлэмж, бат бэх байх, төрийн алба, төрийн албан хаагчдын цаашдын  тогтвортой байдал болоод бусад асуудлыг энэхүү хуулиар зөв зүйтэй зохицуулахын тулд хэлэлцүүлэгт оролцсон үе үеийн ТАЗ-ийн дарга  болон судлаачид, эрдэмтэд, хуульчдын холбоо, мэргэжлийн холбоодын төлөөллүүдийн хэлсэн байр суурийг ажил хэрэг  болгохын төлөө ажлын хэсэг хуулийн төсөл санаачлагчидтай  нягт хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (122.201.22.4)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    авлига албан тушаалын хэрэгт холбогдсон бол төрийн албанд эргэ авахгүй гэсэн заалт байна сайн байна гэхдээ тал еэвэнгийн үлгэртэй ижил байна. Авлига албан тушалын гэмт хэрэгт холбогдож байсан улсууд чинь захригааны болон эрүүгийн хариуцлага хүлээгээд хариуцлаг хүлээсэн хугацаа дуусан гээд төрийн албанд эргэн ороод хууль завхаруулж байгаа ииймд авлиг албан тушаалын хэрэгт холбогдож эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээж байсан бол төрийн албанаас чөлөөлөх үндэс болно гэж найруулж заалт болгон оруулла
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    НААД 76 ЧИНЬ ХҮНИЙ ҮГ СОНСДОГ ОЙЛГОДОГ ХҮЛЭЭН АВДАГ ЮМУУ САНАЛ ЗӨНДӨӨ ӨГӨХ ЮМ ГҮЛДИЙСЭН ХУЛГАЙЧ НАР БАЙХ ЮМ. АЖЛААС ХУУЛЬД БАЙХГҮЙ ЗААТААР ЧӨЛӨӨЛӨӨД ХОХИРООГООД БАЙНА ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛДӨӨ ХУУЛЬД БАХЙГҮЙ ЗААЛТААР АЖЛААС ЧӨЛӨӨЛСӨН ИУШААЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БУЦААН ТОМИЛО ЭРИЙГ ХУУЛЬД СУУЛГА ГЭЭД БАЙХАД ОЙЛГОЖ БАЙГАА ГЭЭД ГҮЛДИЙГЭЭД ЯВААД БАЙХ ЮМ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХУУЛЬД БАЙХГҮЙ ЗААЛТААР АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨӨД БАЙГАА УЛСУУДЫН ЭРХИЙГ СЭРГЭЭЖ БУЦААН ТОМИЛОХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЗААЛТ ОРЖ БАЙЖ ХУУЛЬ ЧИНЬ ЗӨВ БОЛЖ ГАРНА
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (202.179.31.16)
    Улс төрийн тогтолцоо нь ийм байдалтай,улс төрчид нь хууль зөрчихийг юман чинээ боддоггүй байхаар ямарч сайн хууль батлаад хэрэгжихгүй дээ?одоогийн хуулийг хууль ёсоор нь мөрдөөд байвал бас ч гайгүй хууль шүү?Гэхдээ засаж сайжруулах зүйл байлгүй л яах вэ?Одоо ч төрийн алба төрөл садан,ах дүү найз нөхөд,улс төрчдийн цүнхийг сайн барьж гүйсэн хүмүүсээр л дүүрч байх шиг байгаа юм.
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.195.213)
    Yugii ni huleedgiin. Huugaar ni soli. Heden hugshchuud hudlaa buraad l
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (119.40.97.94)
    Shine huuliin tusul sain tusul bolson bnalee.
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (119.40.97.94)
    Сайн шинэчлэх хэрэгтэй. Журмаар зохицуулах хэрэггүй. Хуульдаа сайн тусгах нь зөв. Журмыг өөрчлөх амархан.
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (119.40.97.94)
    Odoo baigaa huuli bol mash muu huuli. Sain huuli baisan bol unuudriin nuhtsul baidal uusehgui baisan.
    2017 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    6 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    2 цаг 16 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    2 цаг 23 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    2 цаг 33 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    3 цаг 59 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    4 цаг 22 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    4 цаг 45 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    5 цаг 3 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    5 цаг 6 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    5 цаг 16 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    6 цаг 40 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    19 цаг 22 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    20 цаг 52 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    22 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    23 цаг 4 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    23 цаг 18 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    23 цаг 43 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК