Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн өмчийг төрөөс аваръя

2017-5-18
0
ЖИРГЭХ

Өмчийнхөө тоогоор бол Монголын төр шиг баян төр үгүй.  Өөрөөр хэлбэл, Монголын төрд  30 их наяд төгрөгийн өмч байгаа гэсэн тоо баримт бий. Гэвч, өнөөдөр Монголын данс  нь улайж, эдийн засаг нь таг зогсчихоод байгаа билээ. Тиймээс Мэргэжлийн Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын өр, зээл тавихын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард  долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн бөгөөд өнөөдөр зарим нь хэрэгжээд эхэлсэн.  Татварын нэмэгдэл эдийн засагт дэм болохоос илүү энгийн иргэдийн нуруун дээр том ачаалал болон бууж буй юм.

Гэвч, төрийн 180 мянган албан хаагчаа тэжээх, дээр нь төсвөөс тэжээгддэг төрийн өмчийн алдагдлаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаасанд гараа дүрж байгаа эрх баригчдын өөрсдийнхөө тансаг хэрэглээг бууруулаагүйд иргэд ч шүүмжлэлтэй хандаж буй.

 

Монголын төрийн өмчит 90 орчим компани байдаг бөгөөд тэдний өрийн хэмжээ  өнөөдөр 10.5 их наядаар тоологдож байна.  Үүнээс 10 гаруй компанийн захирал 5 саяас дээш төгрөгийн цалин авдагийг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм.

 

Компани нь хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумын алдагдалтай хэрнээ дарга нь өндөр цалин хангамж эдэлдэг төрийн өмчит компаниудын нэг бол “Эрдэнэт”.

 

ОХУ, Монголын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчууд худалдан авсан биш төрийн дээрэмд өртөж, өдгөө ёстой л “Барын амнаас чонын аманд” гэгч болчихоод байгаа билээ.  Учир нь, хоёр улсын хамтарсан үйлдвэр байх үед үе, үеийн эрх баригчдын шахаа, булай будилааны үүр овоохой болсон тус компани 100 хувь төрийн мэдэлд очсон нь ард түмний өмч боллоо гэсэн үг биш.

 

Хэзээнээсээ л Монголын улстөрчид ард түмний нэрээр хулгай, хуудуугаа хийсээр ирсний нэг үзэгдэл. Ард түмний нэрээр “Эрдэнэт” эрх баригч намынхны л өмч болсон гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй.  Худлаа гэвэл ард түмний хүүхэд гүйж очоод ард түмнийхээ өмчид ажил орох гээд үз дээ.

 

УИХ-ын намрын чуулганы сүүлчийн өдөр “Эрдэнэт”-ийг 100 хувь улсын өмч болгох шийдвэр гарснаас хойш энэ процесс өөх ч биш, булчирхай ч биш болсныг эрх баригчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан  тавдугаар сарын 2-ны Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Үндсэн хуулиа дээдэлж ажиллах үүрэгтэй УИХ-ын гишүүний хувьд хууль зөрчсөн шийдвэр гаргах эрх байхгүй” хэмээн парламентын олонхын гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байдаг.  Эндээс харахад олонхын бүлэгт “Эрдэнэт” тойрсон зөрчил маргаан хэвээр байгааг харж болохоор.

 

Төр муу менежер гэдэгтэй  монголчууд хэдийнэ эвлэрчээ. Яг адилхан салбарт ажиллаж байгаа хувийн компани болон төрийн өмчит компани хоёрын үйл ажиллагааны орлого, зарлагыг харьцуулаад үзээрэй. Төрийн өмчит компани нь орлогогүй мөртлөө дарга нь хэдэн зуун саяын үнэтэй машин унаж, хэдэн арван саяар нь урамшуулал, цалин хүртээд явж байх жишээний. Юу хийдэг, жилдээ ямар орлоготой нь мэдэгдэхгүй Хөдөө аж ахуйн биржийн захирал гэхэд л  сард 9.5 сая төгрөгийн цалин авах жишээтэй. “Эрдэнэт”-ийн дарга нарын жилийн цалин, хангамж, урамшуулал бол жирийн иргэний насаараа хөдөлмөрлөөд цуглуулж чадаагүй мөнгө байгаад гайхах ч хэрэггүй. Энэ чинь л төрийн компани шүү дээ. Төрийн мөнгө ёолдоггүй гэж Б.Баабар нэгэнтээ хэлсэн.  

 

Эцэст нь хэлэхэд “Ард түмний өмчийг хамгаалах” акцийн ард эрх баригч намуудын элдвийн шахаа, шантааж явж байдаг гэдгийг сануулахад буруудахгүй биз. Түмэн олны эрх ашгийг хангасан төрийн өмч гэж хаана байна?

 

 Ж.ЭРХЭС

Эх сурвалж: News.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (124.158.111.6)
    Монголын ард түмний хулгайлагдсан өмч хөрөнгийг УИХ буцаан авч өгсөнд их баярлаж байгаа. 49 хувийг ард түмэндээ хувьцаа болгож өгөх хэрэгтэй. Хулгай хийсэн нөхдүүд нь баруунд дахин мэргэжлээ дээшлүүлэхээр суралцаж байна. ТӨР ХАМГИЙН МУУ МЕНЕЖЕР гэж Элбэгээ хэлж байгаад хулгайч нараараа энэ ажлыг хийлгэж энэ улс орны өнгөтэй өөдтэй болгоныг үгүй хийлээ. Үүнээс АРД ТҮМЭН сэрэмжтэй байх хэрэгтэй.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • монгол хүн 9 (202.9.43.237)
    эзэнгүй төрийн гэсэн хөрөнгөнд гараа дүрж монгол улсын нэрийн өмнөөс гэж хэлмэглүүлэх хүмүүсийн цуваа сонгогдох гэж чиний ороноос тамд очино чи диваажинд очно гэж гэж их амлалт авна тэр худлаа хулгайч биш хүнээ дэмж
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    Төрийн нэртэй ард түмний өмчийг Монгол төрд үүрэлсэн хулгайч нарын гараас аврах нь Монголын ард түмний зорилог болоод байна
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (150.129.140.105)
    алдагдалтай компаниудыг хувьчлаач хувьд очоод сайн ажилладаг шүү дээ, эрдэнэт үйлдвэрийн 49 нгт г 51 хувийн хувьцааг ард түмэндээ олгооч
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.22.4)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • jnasnn (73.92.18.195)
    mal min nas chin xurex bolov uu daa
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.24.253)
    1 zahialgat bichwer bna. 2 udahgui buh zuil oorchlogdoh bolno
    2017 оны 05 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    8 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    2 цаг 18 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    2 цаг 25 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    2 цаг 36 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    4 цаг 1 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    4 цаг 24 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    4 цаг 47 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    5 цаг 5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    5 цаг 8 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    5 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    6 цаг 42 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    19 цаг 24 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    20 цаг 54 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    22 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    23 цаг 6 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    23 цаг 20 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    23 цаг 45 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК