Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын “приус”-ны санаачлагыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ”булааж”, ЗГ-ын хуралдаанд оруулжээ

2017-5-19
0
ЖИРГЭХ

Үе, үеийн парламент олны дундаас онцгойрсон “поп”-чидтой байсаар ирсэн. Өнгөрсөн парламентад С.Ганбаатар, Г.Уянга гээд л энэ хочны нэр хүндийг өндөрт өргөсөн улстөрчид цөөнгүй. Ард иргэд ч тэдний үйлдлийг өөгшүүлж, рейтинг нь нэмж, бүр шилдэг улстөрч болгоод авсан.  Ямар сайндаа л зарим нэг нь ганцхан удаа УИХ-д сонгогдчихоод Ерөнхийлөгч болно хэмээн цээжээ дэлдэж явахав. Туршлагатай парламентчдын дэргэд ичмээр үйлдэл ч үүнийг монголчууд “Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг. Өнгөрсөн парламент дүүрч гэхэд өнөөгийн парламент тэднээс дутахааргүй Х.Нямбаатар гэх нэг “поп”-чинтой болж, ахмадууд нь дарах гэж “алалцаад” ч тусыг эс олж байх шиг.

 

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүртэл “Х.Нямбаатараа ядаж бүтэн жил УИХ-д суучихаад том, том хууль руу гар дүр. Ах нь төрийн байгууллагад 10 гаруй ажиллаад мэргэшсэн хүн болчихоод УИХ-д орж ирсэн. Бусдын гар хөл битгий бол. Эрүүгийн хуульд ийм юм болоод байгаа болохоор Ц.Нямдорж гишүүн оролцохгүй байгаа шүү дээ. Нэг л их ухаантай хүн орж ирчихээд юм юм руу саваад байх юм. Юуг нь ч ойлгохгүй, юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна. Анхааралтай бай. Юм мэдэхгүй хүн, мэддэггүйээ мэдэггүй юм” хэмээн тэсгэл алдсан удаатай. Үнэндээ УИХ-ын гишүүн Л.Болдын хэлснээр УИХ-ын ойрын хэдэн жилийн түүхэнд Х.Нямбаатар шиг “сансарт ниссэн” хүн байхгүй. Хууль болгон руу хуруу нь сарвайж, хүрсэн болгоноо өөрчилж буй нь “поп”-чдын ахин түвшин гэлтэй. Хамгийн гол нь сайжруулах атал дордуулж байгаа нь  ахмад улстөрчдөд төдийгүй, ард иргэдэд ч таалагдахаа болиод удаж байна. 

 

 

Саяхан гэхэд л Авлигачдыг өршөөх нэгэн заалтыг УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлдөө тусгажээ. Тус хуулийн төсөлд цагдан хорих байранд тагнах ажиллагаа явуулах гэх заалтыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй нөхөд аваад хаячихсан нь илэрсэн байна. Ингэснээр албан тушаалын гэмт хэрэг дээр цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм. Энэ заалтын талаар АТГ-ын дарга Х.Энхжаргал “Хуулийн байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалт дээр энэ заалтыг хэвээр байлгана гэдэг нэгдмэл санал гарсан. Гэвч сая гэнэт хасагдахаар болсон байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт авилгын эсрэг бодлогоо сайжруулна, чангатгана гэчихсэн байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг ч НҮБ-ийн конвенцид нийцүүлнэ гэчихсэн. Одоо цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчлах гэж байна. Авлигатай тэмцэх ажлыг явуулах боломжгүй, шалгаж болохгүй байдал руу яваад, авилгачдаа өршөө гээд байна л даа. Албан тушаалын гэмт хэргийг булзааруулах, нотлох баримтаа устгах, хэргийн бодит байдлыг тогтооход саад болох бүх л юм цагдан хорих байранд хийддэг юм” хэмээн мэдэгджээ.

 

Энэ мэтчилэн хуулийг сайжруулах биш сааралтуулж байгааг харсан зарим хүмүүс Х.Нямбаатарын боловсрол руу хүртэл өнгийхөд хүргэж, сонгогчид нь сонголтондоо эргэлзэж сууна. Түүний гаргасан алдааг Байнгын хороо, УИХ нь засаад явдаг юмаа гэхэд засч залруулж боломгүй дахин нэг “алдаа” гаргасан нь Засгийн газрын хуралдааны мэдээн дунд торойж байна.

 

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Онцгой албан татварын хуулийн буюу приус машины татварыг үйлчлэх хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлсэн. Учир нь олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор ногдуулдаг. Гэтэл эрх баригчид шатахууны зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй, жирийн иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон хос тэжээлт приус автомашин болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас онцгой албан татвар авч байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн халаасанд гар дүрсэн туйлын буруу шийдвэр. Тиймээс ч хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулан 2017 оны аравдугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөх хуулийн төсөл боловсруулан засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, улсын их хуралд яаралтай өргөн барьж батлуулахыг хүсэлтийг Ардчилсан намын бүлгээс гаргасан. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлын хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулахыг дэмжжээ. Ингэхдээ хамгийн сонирхолтой нь тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санаачлан оруулж ирсэн хэмээсэн байх юм.

 

 

Засгийн газрын мэдээнд “УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ. Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов” гэсэн байна. Автор нь хэн байх нь бус харин ард иргэдийн амьдралд хэрхэн тусах нь чухал ч хүний хөдөлмөрийг хулгайлсантай адил бус уу. Санаачлага гаргасан хүчин нь байсаар байтал санааг нь булаах нь шударга явдал уу.

 

Үнэмлэхгүй олонх болсон УИХ, Засгийн газар сөрөг хүчнийхээ саналыг дэмжих нь муухай харагдах учир “салхиныхаа хамхуульд” үүрэгдээд нөгөөх нь саваагүйтээд нэрээрээ оруулчихав уу. Эсвэл Засгийн газар АН-ын хүсэлтийг буцаасан ч хүлээж авахаар болсондоо "бантаж" Х.Нямбаатарыг нэрийг өмнөө барив уу. Ямартай ч АН-ын гаргасан санаачлагыг УИХ-ын Х.Нямбаатар "булааж", Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжүүлсэн байна. Хууль санаачилдаг, боловсруулдаг, өнөөгийн УИХ-д түүнээс сайн хуульч үгүй болсон энэ үед нэр хүндээ арай л жижигхэн зүйлээр сэвтээчихэв үү дээ.

 

УИХ-ын чуулган дээр зарим гишүүд өөрсдийнх санаачилсан хууль  хэлэлцэгдэхгүй хэдэн сар жилээр хүлээгдэж байхад Х.Нямбаатарынх гэрлийн хурдаар орж ирээд байгаагийн учир шалтгааныг асуудаг. Бас түүнд хэн нэгний гар, хөл бүү бол гэж сануулдаг. Шинэхэн гишүүний хувьд УИХ-д ногоон гэрлээр ажлаа явуулна гэдэг ардаа бат “мотортойнх”. Харин зааж зааварлаж, замыг засч өгч байгаа тэр эрхэм хэн бэ гэдэг асуулт улс төрийн хүрээний хамгийн сонирхол татах сэддийн нэг биз.

 

24tsag.mn Б.Өрнөх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • Зочин (124.67.72.5)
    АН-ынхаан та нар тэтгэврийн насыг нэмэхгүй байх хуулийн төсөл санаачлаад л зүтгүүлчихэлдээ үнэхээр хийж чадвал юун приус том сонгуулийн зурталчилгаа болно доо 45-59 насныхан бүгд дэмжинэ шүү урагшаа.
    2017 оны 05 сарын 22 | Хариулах
  • луу (202.70.46.208)
    Хярмацаг шиг залуу өөрт нь мэдлэг байхгүй л юм шиг хүний заавар хэрэгжүүлэгч байх
    2017 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.116.110)
    Өмнөхийн гэмийг булах гэж өнөөг муулдаг юмнууд тэр муухай дарга нараа дуурайсан улсын дайснууд биш л бол бодож ярилдаа. Үнэндээ бидний өнөөдөр ингэж сапийрч яваа чинь өмнөх хэдэн жилд засаг барьж улсын заяагаар тоглосон АН-ын толгой хэдийн гай юм шүү дээ. Тэд одоо хаана байна. Улсаа ч орхиод, намаа ч орхиод, таныг ч бас орхиод надад ямар хамаа байна гэсэн шиг өөр газарт хөеөлсөн оготоно адил жаргаж л хэвтээ биз дээ.
    2017 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.24.30)
    машины худалдаачид үнээ нэмж зарна.
    2017 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин (50.152.235.127)
    Зөв сайн залуушд. Эрчтэй тэмүүлэлтэй ажиллахаар нь тал талаас нь бхлбаж бна. Гишүүн бол ингэж л ажиллах ёстой. Ямар дарга дүр олох гэж ирсэн биш. Гишүүн бол дарга гээд ойлгоцон дүндүүкүүд олон бий шүү.
    2017 оны 05 сарын 20 | Хариулах
    • kkkk bi
      nymbaatar ni uuruu uuriguu .. uurtuu . bivheed . magtaad shaasan .
      2017 оны 05 сарын 20
  • Зочин (103.26.195.168)
    Хамгийн харамсамаар нь бид ямар хүмүүс сонгож байгаагаа мэдэхгүй байна Иймд их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг хуулийн заалтыг үндсэн хуульд оруулмаар байна Хууль санаачлах эрхийг өөрчилмөөр байна гишүүн бүүр өөрийнхөө дураар хууль санааслаад байвал бид амьдралд хүнд тусана
    2017 оны 05 сарын 20 | Хариулах
  • HaHa (103.229.121.172)
    PapersBaataraa gej uu
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • zocin (202.9.40.246)
    Harvaas bog doloogc bn lee
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • toyoyoyoyoy (188.64.243.212)
    65 lalar . vnen lalartaj diuslaal daa . hiih ajilgvi . 1 huuli batlaad l tvvniigee boliol . oyutolgoin mungiiig mongoliin basnkaar damjina gej . batalsan huuliaa ergvvlen tataad . ene 65 lalar . dagznuud yum uu . haashaa yum . .??????? odoo erunhiilugch iin songuul geed . nuguu . mashin . tsalin . enee teree . geed bvgdiig bolih ni ashgi . hamgiin aimaar ni. ard tvmnii halaas segsaerch bayjij avaii gesen shiidel . ni vnen aimshig . ted bol mungiiig gariin salaagaaraa ursgaj ard tvmend mungu baihgvi hymarsan bolgoj tailbarlaj . . bvh tatvar nemen deeremdeh ehnii tuluvluguu ni . erunhiilugchiin songuuul bolj ashgvi butsaagdlaaa . .
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • T (49.0.214.243)
    Ene hogiin gishvvn be MAN arai dendvv bn
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.177)
    ene odoo ymar bolovsrol ezemshse hun be esvel ard ni oor tom ah , hujaanuud bnuu , ali nutgiin huu ve medeh hun bna uu
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.22.4)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.85.78)
    nusan taglaa min tarxia tseneglej baij xutsaach
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Жинхэнэ ОРКЗ царайтай эргүү новш.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.114.210)
    Нэгэнт ялаад гарсан хүн зоригтой байх нь зөв Зориг бүхнийг... чадна
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • иргэн (66.181.179.125)
    АН хан төр барьж төр улсынхаа эдийн засгийг дампууруулаагүй бол юу гэж татвар нэмэх гэж улайрах билээ дээ. МАН аргаа барж байна шдэ.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Битгий солиор МАЛАА
      2017 оны 05 сарын 19
  • Зочин (27.123.214.120)
    Энэ нэг мал нь ямар гээч тойрогоос сонгогддог байнаа
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
    • irgen
      S.Kh.D-s garsan selem togmid
      2017 оны 05 сарын 19
  • Зочин (27.123.214.120)
    Энэ нэг мал нь ямар гээч тойрогоос сонгогддог байнаа
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.179.27.16)
    ХЭХЭ сонгууль болох учраас түр түтэгэлзүүлэв
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    шоучин АНхан татвар нэмэх гэж байснаа ялагдангуутаа жүжиглээд эхэлсэн шүү дээ
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.2.68)
    huulia medehgui derees ni ewgui zuil hiideg garuu ugui yu ene chin . harlaa medlee tenegiig chin saishaaj baina odoo bolio
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.140.191)
    ENE NEG BAYRTSOGTIN OROSON DUGUI ALIA SALBDAIG DAHIJ SONGOJ BOLOHGUI DURAK BAN HUVIN TOGLOLT HIJ NER HUNDE OSGOH GESEN LALAR BAGAR AJILLAJ CHADAMGUI NOHOIG HOJ YVUL
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • иргэн (202.70.34.98)
    Энэ Нямбаатар гэж бас нэг будлианы эзэн гарч иржээ. Ер нь 2016 оны согуулиар МАН-д өгсөн олон түмний санал хэмжээнээсээ хэтэрсэн. Монголчууд горыг нь амсаж л байна даа.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Сонгогч (202.179.3.230)
    Сайн шувуу барьж саар шувуу иддэг гэдэг монгол ардын зүйр цэцэн үг байдаг.Энэнтэй адилаар сайн толгой сэтгэж саар толгой долдойддог.Энэ Нямбаатар гэдэг МАН-ын нохойд барьдаг зөөлөн хушан мод байна даа хөөрхий.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    энэ 1 хөөрхөн далдага байна уу үгүй юу
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    хэн оруулах нь ямар хамаатай юм хулгайч нар хоосон нэр хөөцөлдөх юм
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • КӨӨРКИЙС ЯАХАВ ДЭЭ (202.72.245.200)
    БОР ХАЛЗАН ХУРГА ЦАГААН ХАЛЗАН ХОНЬ БОЛОХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙГАА ЮМ БАЙХ ДАА
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.212.119.70)
    ганц ч хонуулалгүы хөөвөл таарах уйвайгүй гутал 2дахь тарвага
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • zochin (112.72.6.86)
    Nyambaatar harin ch mundag bna. Zaaval ene heden hogshin gishuud shig ochnoon jil ih hurald suuj baij huulid gar dureh yostoi yu? harin ch ajlaa meddeg mergejildee sain hun shuud l huuli togtooh undsen ajildaa orj bn sh dee. Bitgii ingej erch huchtei zaluusaa yanz bureer baalj bai odoo naad uls tor chini yavahgui. Hussen huseegui saihan zaluus ta buhniig shahaal gargana sanaa zovoltgui. Amjilt Nyambaatar gishuunee.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.189.109)
    Тархины багтаамж, суурь боловсрол нь өөрөө чадахгүйгээ өрөөлөөс булаа гээд байхад энэ жаал өлөн нүдэлж ийш тийш үсчих нь аргагүй. Төр хутгаж гэдэс цатгалан явах нэг замыг ардчилал олгосон
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (178.240.59.176)
    Ardiin namiihan ard tumend taalagdah gej Ardchilsan namiin oruulj irsen sanaliig zuv gedgiig uhaaranguutaa uursdiinhuu buunii nohoi popchin Hymbaatart daalgavar uguud uursduu sanaachilj oruulj ireed demjij hiij baigaa dur isgej bn. Ed nar hol yvahgui dee.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.179.218)
    Прус машин биш Холын замд хараарай Хажуугаар нь том машин өнгөрөхөд замын хажуу руу хийсээд уначихсан нил хэвтэж байгаа Монгол улсын хилээр оруулахыг хориглох хэрэгтэй Нямбаатар чи ардын дайсан За
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.179.218)
    Алдар нэр амбийц хөөсөн АН-ынхан болио Үнэхээр хэргтэй юу? гэвэл огт үгүй. АН дандаа ард түмний эсрэг байдаг Түр зуур л оноо авч байвал болоо. Хэдэн ченж хулгайчил прусийг сайшааж байгаа. Ард түмэн бол Прус АН хоёроос үнэндээ залхчихсан Ард түмэн гээд адгийн машины хог унаж аваар осорлд орж байх албахтай юм уу?
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Хамаа ард түмэн олсон хэдэн төгрөгөө карманаасаа яаж бага гаргах вэ гэж бодож энэ приусийг унаад байна. Ашигаа ч өгч байна. Яаадын надад лав сайхан унаа. Энэ нэг нам дагасан цээж өвчтэй шинэ баян байх
      2017 оны 05 сарын 19
    • Зочин
      хуцваа чи
      2017 оны 05 сарын 19
  • Зочин (122.201.31.79)
    энэ нямбаатар гэгч шинэ маягийн хуучин сэтгэлгээтэй коммунист бацаан мөн их хутган үймүүлж байна. ийм юуч мэдэхгүй байж ооворгон зантай шинковуудыг их хурлаас нэн дариу зайлуулаачээ энхболдоо
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.37.74)
    Ёстой нэг попчин гар шүү нямдорж гар хүрч чадахгүй байга хуулийг л өөрчлөнө гэж дайраад л иймэрхүү бацаанууддаа уих сануулга өгөх хэрэгтэй шдээ. өөгшүүлэх биш
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    Тийм шүү. АН ын бүлэг анх гаргаж байсныг санаж байна. Мэдээгээр гарч байсан ш дээ. Энэ ямар хогийн попчин пяздаа вэ. гүлдийчээд таг хөдөө царайтай новш чинь.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.216.206)
    Miyegiin utsan huuheldei l bna. Ene hamhuuliig Uyanga, Ganbaatar nartai zuirluuleed baihdaa yahav dee. Bicheech guai tarhinii turaalaa buu gaihuul . Uyanga,Ganbaatar nar bol jinhene temttsegch uls turchid shuu.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.95)
    MAN iig songoson nohod yu bodoj bna...Bidnii amidral ulam hund bolj bna....MAN nohod hezee ch ard tumenee bodoj bgaagui...
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    МАН шуууд булуудаг болж байгаа юм байна л даа
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • zochin (139.5.216.72)
    Ene teneg M. Enhboldin gar hvl bolohoo boliochdee
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.115.101)
    Хүний санаа хулгайлсан гэсэн үг үү
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
  • и (122.201.31.40)
    Татвараа тэглэж байвал хэн байх нь хамаагүй ард иргэдэд ашигтай байх ёстой нэмж байгаа нь ч хууль бус байсан одоо ченжүүд үнээ буулгах хэрэгтэй аль нэг намд биш ард түмэнд таалагдах ёстой
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Хэсэгхэээн хугацаанд ченжүүдэд л ашигтай.ченжүүд оруулж ирсэн приусээ үнийг нь буулгахгүй ээ
      2017 оны 05 сарын 19
  • Зочин (43.242.242.114)
    barij horichihood tagnaj chagnaj hereg ilruuldeg argaa bolih heregtei shdee. zuv l yumiig boliulsan bna. horison hoinoo murddug neg tiim gajig togtoltsoogoo bolichih heregtei.
    2017 оны 05 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Yu gesen uguuu horichood tagnaad hentei hamtarsan haan yasan gedgiiin meddiin bgazde gants hunig barichal busdin hayah ymu tegex
      2017 оны 05 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    1 цаг 13 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    1 цаг 20 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    1 цаг 30 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    2 цаг 56 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    3 цаг 19 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    3 цаг 42 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    4 цаг 0 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    4 цаг 3 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    4 цаг 13 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    5 цаг 37 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    18 цаг 19 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    19 цаг 49 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    20 цаг 58 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    22 цаг 1 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    22 цаг 15 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    22 цаг 40 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    23 цаг 28 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    23 цаг 48 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК