УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл анхны хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр асуух асуулттай гишүүн тун цөөхөн байсан тул зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Ингээд үндсэн чиглэлийг дэмжээд, УИХ-ын чуулган түр завсарласан. Тэгвэл үдээс хойших чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаарүндсэн чиглэлээ батлахаар төлөвлөж байна. Учир нь зургадугаар сарын 1-нээс өмнө батлах хуулийн заалттай аж.