УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанаар Н.Номбаярыг ЭМДҮЗ-ийн тэргүүнээр, Д.Дэмбэрэлийг дэд тэргүүнээр, зөвлөлийн гишүүнээр Б.Чойжилсүрэнг, А.Цогцэцэгийг, Ч.Цолмонгэрэлийг, Д.Чимиддамбыг, Х.Мягмарыг, Х.Ганбаатар, Ц.Ганхүү нарыг томилов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, "Эрүүл мэндийн даатгалын сан жилд тодорхой үлдэгдэлтэй байдаг тул үүнийг тухайн жилд нь зарцуулдаг байх хэрэгтэй.
Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн сайд ахалдаг байх нь зүйтэй" гэсэн саналтай байгаагаа хэлсэн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, "Эрүүл мэндийн сайд уг зөвлөлийг ахалж болохгүй. Учир нь хуулиндаа тийм заалт байхгүй" гэсэн тайлбарыг хийсэн юм.
Сэтгэгдэл (2)