Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

20 гаруй жил “тоосонд дарагдсан” санал асуулгын тухай хуулинд “салхи орох нь”

2017-6-05
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Өөрөөр хэлбэл санал асуулгын хуулинд “салхи оруулж”, ганц ч удаа хэрэгжүүлж, хэрэглэж үзээгүй хуулийнхаа хэргийг нь гаргахаар санал нэгдлээ.  Баталснаас нь хойш нэг ч удаа хэрэглэж үзээгүй ганц хууль байдаг нь энэ.

 

 

1995 онд баталсан уг хууль 20 гаруй жил “тоосонд даруулан” хэвтсэний эцэст өмнөх парламентын үед шинэчлэн найруулсан ч мөн л хэрэгжиж чадаагүй юм. Харин өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны саналыг горимоор санал хураалт явуулж, улмаар гишүүд дэмжлээ.

 

Хуульд зааснаар бол Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбоотой асуудлаар сонголт хийлгэх шаардлагатай болсон эсвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар ард нийтийн санал асуулга явуулах боломжтой. Энэ дагуу “Санал асуулгыг УИХ, Ерөнхийлөгчийн болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамтатган явуулах бол Сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал асуулгыг санал авах өдрөөс  65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэж санал асуулгыг товлон зарлах хугацааг тогтоосон байдаг.

 

Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах үндэслэлээр дээрх 65 хоногийн хугацааг 21 болгон өөрчлөх төсөл оруулж ирсэн. Харин гишүүд Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган ард нийтийн санал асуулга явуулах  боломжгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт сар гаруйн дараа буюу зургадугаар сарын 26-нд товлогдсон.  Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаа тулсан үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ард нийтийн хэлэлцүүлгийг өргөн дэлгэр хийж амжихгүй гэж олон нийт үзэж байгаа учир Ерөнхийлөгчийн сонгуулийг дангаар нь явуулах нь зөв хэмээн хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар байхаар тогтлоо. Мөн санал асуулга явуулахаас өмнө ард нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, энэхүү хэлэлцүүлэг нь долдугаар сарын 5-наас есдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд өрнөх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдлээ. 

 

Өмнө нь манай улс төрчид санал асуулга явуулах оролдлого хэд хэд хийж байсан билээ. Тодруулбал 2011 оны зун УИХ-ын чуулганы үеэр сонгуулийн ямар тогтолцоотой болохоо ард түмнээс асуух талаар гэсэн яриа нэлээд хүчтэй яригдаж, АН-ынхан Үндсэн хуулиар, МАН-ынхан сонгуулийн тогтолцоогоор иргэдийн дунд санал асуулга явуулъя хэмээн санаачилсан ч “Сонгуулийн тогтолцоогоо иргэдээс асуу­даг улс манайхаас өөр алга, дэлхийд ийм жи­шиг үгүй. Биднийг л шийд гэж УИХ-д сонго­сон шүү дээ” хэмээн зарим гишүүн эсэргүүцэж, улмаар АН-ынхан “Дэмий зардал гаргах хэрэггүй. Сонгуулийн тогтолцоогоор ард ний­тийн санал асуулга явуулах шаардлагагүй” хэмээн үзсэн байдаг.

 

Харин МАН-ынхан “Үүнд 3-4 тэрбум төгрөгийн зардал л гарна. Есдүгээр сард санал асуулга явуулж болно. Сонгуулийн тогтолцоо тойрсон маргааныг иргэд хагалаг” гэж байлаа. Тухайн үед намууд холимог тог­толцоон дахь мажоритар, пропорционалын харьцаан дээр тохирч чадахгүй байсан юм. Жижиг, том асуудал, иргэдээс асуух зүйл мөн, биш хэ­мээн маргасаар энэ яриа замхарсан. УИХ дахь бүлгүүд зөвшилцөж, Сонгуулийн хуульд өөрч­лөлт оруулснаар өндөрлөсөн.

 

Үүний дараа 2015 оны 11 дүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруу­лах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. 2011 онд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталсантай уг хуульд нийцүүлж буй хэмээн санаачлагч тухайн үедээ тайлбар­ласан. Тэр үед Тусгаар тогтнолын баяраар буюу арваннэгдүгээр сарын 26-нд санал асуулга явуулах талаар ярьж байв. Гэвч төслийн хэлэл­цүүлгийн явцад УИХ-ын гишүүд хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах хэрэгтэй гэсэн санал гаргасан тул буцаан татсан бол үүнээс хэдхэн сарын дараа буюу 2016 оны нэгдүгээр сард төслийг шинэчлэн найруулаад дахин өргөн барив. Улмаар хоёрдугаар сарын 5-нд баталсан байна. Үүгээр гадаадад амьдарч буй монгол иргэд бүх нийтийн санал асуул­ гад оролцох боломжийг нээхээс эхлээд зарим дэвшилтэй заалт оруулжээ. Гэвч ашиглаж ам­жилгүйгээр УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуу­саж, хууль дахин хэрэгжиж чадахгүйгээр өнөөг хүрсэн билээ.

 

Б.Өрнөх

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    19 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    21 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    32 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    1 цаг 56 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    14 цаг 37 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    16 цаг 7 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    17 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    18 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    18 цаг 34 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    18 цаг 59 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    19 цаг 47 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    20 цаг 7 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    20 цаг 23 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    20 цаг 42 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    20 цаг 49 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    21 цаг 20 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    22 цаг 19 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    23 цаг 28 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    23 цаг 44 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК