Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн солиорол

2017-6-06
0
ЖИРГЭХ

Монголын улс төр хэр бохирдсныг сонгуулийн үйл явцаас харж болохоор мэт. Нүүрэн дээрээ шударга өрсөлдье хэмээн гар барьдаг ч ачир дээрээ бие биенийхээ “бөгсийг ухах” ажлыг эртнээс төлөвлөж, нарийн зохион байгуулалттайгаар хор найруулдаг нь байдаг л нэг сонгуулийн төрх болоод уджээ. Хамгийн харамсалтай нь хэн энэ ажлаа хамгийн сайн хийнэ, тэр ялалт байгуулдаг бурангуй тогтолцоо сууриа баттай гэгч нь тавьж, үүнд нь иргэд  ч дасч эхэлж байна.

Ардчилал өндөр хөгжсөн, хөгжиж буй орнууд уг нь үүнийг эсэргүүцдэг. Нэгэнт л намынхныхаа итгэлийг хүлээж, нэр дэвшихээр болсон бол үг болоод үйлдэлдээ хянамгай хандаж, ил далд ажиллагаагаа зогсоох учиртай. Ёсондоо ийм байдаг. Гэвч манай улстөрчид ардчилал хэмээн цээжээ дэлдэх ч жинхэнэ ардчилсан замаар сонгуулиа явуулж, сонгогдож чадаж байна уу. Жил гаруйн өмнө УИХ-ын сонгууль явагдсан. Гэтэл өнөөг хүртэл тус сонгуулиар сонгогдсон эрхэмүүд сонголтоо баталгаажуулж чадахгүй, шүүх цагдаа дээрээ тулсаар байгаа нь үүний нэгээхэн хариулт мэт.  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Гэвч иргэд сонгуулийн солиорлоос аль хэдийнэ залхаж эхэлжээ. Хуулиандаа өнөөдрөөс гэж заасан ч цахимд бараг нэр дэвших нь тодорхой болсны дараагаас эхэлсэн улстөржилтүүд иргэдийг ёстой нэг залхаан цээрлүүлж, мэдэх эрхээр нь дамжуулж, бохир ажлаа хийж байна. Нөгөөх цэвэр, шударга өрсөлдөөн цахимд шалаар нэг таржээ. Сурталчилгааны хугацаа болоогүй байхад эхэлсэн сонгуулийн солиорол дуусах үедээ юу болж хувирах бол гэж бодохоос ч зүрх зүрхшээм.

 

Бие, биенийхээ нэр төрд халдаж байна

 

Сонгуулийн үйл явц ингэж бохирдож байгаагийн шалтгаан нь мэдээж цахим ертөнц буюу нийгмийн сүлжээ. Төлбөртэй жиргээчид, комментчид иргэдийн тархийг угаахын тулд аль байдаг жигшин зэвүүцдэг сэдвүүдийг нэр дэвшигчидтэй холбож, түүгээр ч барахгүй өөрийн нэр төр, гэр бүлийн аюулгүй байдалд заналхийлж байна. Уг нь хэн нэгний нэр төрд санаатай халдах зорилгоор зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тарааж хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол Монгол улсын Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйл "Доромжлох" 110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хэрэв гүтгэсэн бол: 111 дүгээр зүйл "Гүтгэх" 111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэдэг хуультай. Гэвч хууль ёсыг ч үл огоорон гүтгэх, бусдын нэр төрд халдах явдал гарсаар байгаа нь албан тушаалын төлөөх дайн хэр хурцдаж, амиа өгөхөөс ч буцахгүй байгааг итгэнэ. Уг нь энэ чинь зөвхөн сонгууль, сонголт хийх эрх шүү дээ.

 

Нэр дэвшигчид  “хужаа”

 

Энэ төрлийн ухуулга бараг л сонгууль болгоноор гардаг. Улиг болсон энэ явуулга хамгийн харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуулиар улам идэвхждэг гэж болно. Учир нь өнөөгийн нийгмийн байдал, техник, текнологийн дэвшилд нэг, хоёр хүнийг хятад, эрлийз, хурлийз болгох шиг амархан зүйл үгүй. Хамгийн наад зах нь гарал үүслийн нэг бичгийг л гаргацтай нь аргагүй хятад руу “хөрвүүлчихэд” л болоод явчихна. Ямар сайндаа л “Та хэдэн хувийн цэвэр цустай вэ, Таны найз нарын хэд нь цэвэр цустай Монгол вэ”, “Миний хужаа нэр” гэх хошин ч гэмээр юм уу хоржоонтой “зугаанууд” цахимд олшрохов.  Зарим нэг нь иймэрхүү “зугаанд” итгэчихсэн хүмүүс “Бүгд худлаа байна, миний найзуудын 50 хувь хужаа биш, сайн мэдэж байна” гэх сэтгэгдэл үлдээчихсэн байхыг харахад өнөөдөр Монгол Улсад монгол хүн байхгүй болжээ. Эгээтээ л хар багийн найзаа хужаа эрлийзээр нь дуудах нь холгүй байна. Үнэндээ Монгол Улсыг удирдах хүмүүн нь монгол хүн байх ёстой ч энэ мэтийн бүдүүлэг туйшралаар иргэдийг залхаах хэнд ашигтай гэж. Цаашлаад хужаа гэж гүтгээд тусыг эс олбол хятад талын хүн, хятадад элэгтэй, хятад найзуудтай гэж нэг гүрдэнэ. Бид хэзээ хятад үндэстнээр айлгахгүйгээр сонгуулиа явуулж сурах вэ. Манай улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жилийг ардаа үдэж байна. Хүнээр бол эрийн цээнд хүрсэн. Гэтэл наад захын сонгуулиараа ч зөв, шударга өрсөлдөж чадахгүй байсаар дөрөв дөрвөн жилийг ард үдсээр байх уу. Хужаа гэх гүтгэлэг хүмүүсийн тэвчээрийг барж байна. Сонгуулийг далимдуулсан солиорол бидний эв нэгдлийг хагалаад зогсохгүй сэтгэлзүйд ч нөлөөлж, эрүүлээр сонголт хийх аргагүй л болгож байна.

 

Б.Ариун

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.186.34)
    Өнөөдөр АНын хийсэн бүтээсэн бүх зүйлыг харалуулж гүтгэн доромжилж шүүхийн шийдвэргүй гээр яллаж ард түмнийг хагаралдуулж байгаа МАН яаж эв эетэй байя гэж ярьж чадаж байна энэ бол солиорол
    2017 оны 06 сарын 08 | Хариулах
  • АН хэзээч шудрага орсолдож байгаагуй (67.111.249.66)
    Дуу хоолойг эвлуулэх шиг амархан юм байхгуй. Компютер дуу авиа эвлуулэгч программ софтвер аваад л болоо. Маш дээд чанарын эвлуулэг хие гэвэл 10-15 мянган долларт авч болно. Холливуудын кино дуу авианы эвлуулэг хамгийн хогжингуй нь болно
    2017 оны 06 сарын 06 | Хариулах
  • Танкнаас цаашгуй тархины тураал (67.111.249.66)
    Баттулга голог Монгол эхнэрээ Монгол хуухдуудээ хэдэн эрлийз хуухэд гадаад эхнэрээр сольсон новш. 740 сая доллар цусалчаад одоо Монголыг хогжуулж мань мэтээ жаргуулаах юм гэнэ
    2017 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.129.141.109)
    ман нам бохироо аль эрт гадашлуулж эхэлсэн. тэр бохирын үерт тэсч үлдэх мөн ч хэцүүдээ их л нерв болоод сэтгэлийн хаттай нь тэсч гарна шүү. бурхан өршөөг
    2017 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    21 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    24 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    34 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    1 цаг 58 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    14 цаг 39 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    16 цаг 10 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    17 цаг 19 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    18 цаг 22 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    18 цаг 36 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    19 цаг 1 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    19 цаг 49 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    20 цаг 9 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    20 цаг 25 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    20 цаг 44 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    20 цаг 51 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    21 цаг 22 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    22 цаг 21 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    23 цаг 30 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    23 цаг 46 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    Өчигдөр 10 цаг 24 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК