Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр албан ёсоор эхэлж байна. Яг энэ цаг үед намууд сурталчилгааныхаа нээлтийг хийж байна. Тодруулбал МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийж байгаа бол АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга сонгуулийн сурталчилгааны нээлтээ Хэнтий аймгаас эхлэхээр болжээ. Харин МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар Эрх чөлөөний талбайд 11 цагт цугларч, сонгуулийн сурталчилгаагаа нээх аж.
Сэтгэгдэл (5)