БСШУС-ын сайдыг ажлаас нь чөлөөлөөд нэлээд хэд хонож байгаа билээ. Гэвч дараагийн сайдыг томилох ажил гацаанд ороод байгаа. Уг нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ, гишүүн асан Т.Ганди, МУИС-ын захирал асан Я.Төмөрбаатар зэрэг хүмүүс БСШУС-ын сайдад яригдаж байгаа талаарх мэдээлэл бий.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Сайдын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Сургуулиудын элсэлтийн шалгалт гээд асуудал их байна. Гэхдээ надад энэ суудал руу зүтгэх ямар нэгэн хувийн амбиц байхгүй.
Улс төрийн албан тушаалтныг нам боловсон хүчнийхээ бодлогоор ярьж байгаад шийддэг. Нам дээр хэнийг дараагийн сайд болох тухай албан ёсны мэдээлэл алга байна. Ер нь ойрын хугацаанд шийдэх ёстой” гэсэн байна.
Сэтгэгдэл (3)