УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан бол үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Чуулганы өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байна.
Учир нь УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаар орон нутагт яваа тул хуульд заасанчлан дараагийн шатны удирдлага буюу УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдааныг даргалж байгаа юм.
Сэтгэгдэл (1)