Баяр наадам зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх маргааш наадмын бэлтгэл ажилтай танилцах гэж байна. Тэрбээр маргааш 10:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, доторх засварын ажилтай танилцахаас Хүй долоо худагт очих аж. Мөн энэ үеэр сур, шагайн харвааны гадна, дотно тохижилт, 500 автомашины зогсоолын тохижилтын ажлын явцыг үзэх аж.