Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Япон Улсын Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа

2017-6-08
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.06.08) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.  

 

Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд   “Шинэ ажилд томилогдсон ирсэн ноён Элчин сайд таньтай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол, Япон улсын сайхан харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд таныг хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэлээ.

Элчин сайд Масато Такаока “Ачаалал ихтэй ажлынхаа дундуур хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Энэ дашрамд таныг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд чинь сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Хоёр улсын Улаан загалмайн нийгэмлэг сайн харилцаатай ажилладаг. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс нас барсан япон цэргийн дурсгалд зориулсан цогцолборыг Улаанбаатарт байгуулуулсанд бид маш талархалтай ханддаг. Япончуудын хувьд энэ цогцолбор маш чухал газар. Монгол Улсын зүгээс цогцолборын менежментийг маш сайхан хийж, сайхан авч явж байгаад дахин дахин талархал илэрхийлье. Таныг Гадаад харилцааны сайд байхдаа Япон, Монголын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор манай улсад айлчилсныг санаж байна. Эрхэм та Япон, Монголын харилцааг хөгжүүлэхэд удаан хугацаанд тууштай анхаарч ирсэн. Цаашид ч анхаарч ажиллахыг хүсье” гэлээ.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж эхэлсэн цагаасаа хоёр орны харилцаа ямархуу төвшинд хөгжиж ирснийг сайн мэднэ. 1990 он гарч, манай улс маш хүнд байдалд байх үеэс эхлээд Японы Засгийн газар, ард түмэн мартахын аргагүй тусламж үзүүлснийг Монголын ард түмэн дурсан санаж байдаг гэдгийг Элчин сайд таньд хэлэхэд таатай байна” хэмээв.

 

Тэрбээр мөн Монгол, Япон хоёр орон олон улсын тавцанд хамтран ажиллаж, Япон улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орноор элсэхэд Монгол Улс дэмжсэн. Монгол Улсын ээлж ирэхэд Япон нөхөд идэвхтэй дэмжинэ гэдэгт итгэж байна гээд хоёр орны хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн их анхаарал хандуулж ажиллахыг хүслээ. Монголын бүтээгдэхүүнийг Япон улсад гаргахад энэхүү хэлэлцээр таатай суурь болно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.

 

Цаашид хөдөө аж ахуйн салбарт  Япон улсын техник технологийг ашиглаж амжилттай хамтарч ажиллахад итгэж буйгаа мөн хэллээ.

 

Боловсролын салбарын хамтын ажиллагааныхаа хүрээнд Япон улсын Засгийн газар тэтгэлгээрээ монгол залуусыг техник технологи, инженерчлэл, шинжлэх ухааны салбарт сургахад анхаарал тавьж ажиллахыг ноён Элчин сайдаас хүслээ.

 

Мөн Япон улсын дэмжлэгээр Хөшигийн хөндийд ирэх жил ашиглалтад оруулах гэж буй нисэх онгоцны буудал  Монгол Улсын хөгжлийн шинэ үүд хаалга болно гэдэгт итгэлтэй байдгаа хэлэв.

 

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувиар Япон цэргийн дурсгалын цогцолборыг хүндэтгэлтэй авч явах нь хоёр улсын ард түмний харилцааг сайхнаар хадгалж явах чухал ажил гэж хүндэтгэлтэй ханддаг. Монгол, Япон хоёр орон өвөг дээдэс, түүхээ хамгаалах, хүндлэх тал дээр ижил төсөөтэй. Бид өөрсдийн өвөг дээдэстээ хүндэтгэлтэй ханддаг шигээ цаашид ч Япон цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэлтэй  хандана. Хоёр орон Улаан загалмайн шугмаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүсье” гэв.  

 

Элчин сайд Масато Такаока Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдод “Чухал агуулга бүхий олон асуудлаар дэлгэрэнгүй ярьж, санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлье. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондынхэлэлцээрийн хүрээнд амжилттай жишиг тогтоон ажиллах болно” хэмээн тэмдэглэн хэллээ гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    53 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    13 цаг 34 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    15 цаг 4 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    16 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    17 цаг 17 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    17 цаг 31 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    17 цаг 56 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    18 цаг 44 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    19 цаг 4 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    19 цаг 20 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    19 цаг 39 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    19 цаг 46 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    20 цаг 17 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    21 цаг 16 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    22 цаг 25 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    22 цаг 41 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    23 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    Өчигдөр 09 цаг 37 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК