УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эцсийн хэлэлцүүлгийн үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "Төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг. Тусгай алба бол тусгай алба. Бид гадаадын биш дотоодын иргэдээ нэн түрүүн хамгаалах ёстой. Хэрвээ бодлогын өөрчлөлт орж байгаа бол яаралтай янзлах хэрэгтэй. Цаашдаа тусгай албадын үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй юм" хэмээлээ.
Байнгын хорооны саналаар Прокурорын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн 68.9 хувь нь Прокурорын тухай хуулийг батлахыг дэмжсэн юм. Үүний дараагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.