УИХ-ын Тамгын газраас УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааныг өнөөдөр зарласан ч одоо болтол хуралдаагүй байна. Намын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажилтай холбогдуулан эзгүй байгаа аж. Тиймээс УИХ дахь МАН, АН-ын бүлгийн аль нь ч хуралдахгүй аж. УИХ дахь бүлгүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас хэвийн үйл ажиллагаандаа орох бололтой.