Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Он гарснаас хойш 16400 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангасан

2017-6-12
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлаар манай байнгын хороо гурав дахь удаагаа хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Ажлын байр нийгэмд хамгийн том тулгамдсан асуудал болсон. Тиймээс өмнө нь хоёр удаа хэлэлцүүлэг хийж, хэлэлцүүлгээс арваад зөвлөмж гаргаснаас таван асуудал УИХ-аар баталсан Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд тусгагдсан байгаа.

 

 

Тухайлбал, ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжих, иргэдийг гадаад улсад тодорхой хугацаагаар ажиллуулах чиглэлээр төрөөс тодорхой арга хэмжээ авах, төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоо, мэргэжлийн хяналт болон татвар, даатгалын байгууллагын давхардсан хяналт шалгалтыг цөөрүүлэх, хүнд суртлыг арилгах, ажилгүй иргэдийг цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүрт олгохх орчныг бүрдүүлэх зэрэг асуудал Эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд тусгагдаад хэрэгжиж эхэлж байна. Энэ бүхэн өмнөх хэлэлцүүлгүүдийн үр дүн юм.

 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцож, “Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт” сэдвээр мэдээлэл хийнэ. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 50 гаруй хүн энд ирсэн байна. Та бүхэн сайдаас асуулт асууж, мэдээлэл авах бүрэн боломжтой” гэлээ.

 

Дараа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хөдөлмөр эрхлэлттэй холбоотой яамнаас хийж буй ажлын талаар мэдээлэл хийв. Мэдээлэлдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээнд цалингийн шинэчлэл хийх, хөдөлмөрийн харилцааг эрх зүйн орчинд маш тодорхой зохицуулах гэсэн хоёр асуудлыг уялдаа холбоотойгоор шийдэхээр ажиллаж байна.  Ажилгүйдэл их байгаа нь хөдөлмөрийн хөлсийг зөв үнэлээгүйгээс болдог. Тиймээс энэ хоёр асуудлыг онцлон анхаарч байна” хэмээн онцлов.

 

 

Мөн эрх зүйн орчны шинэчлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал гэсэн чиглэлүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэн найруулж байгааг дурдлаа.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Хөгжлийн  бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг сайд мэдээлэлдээ дурдсан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийсний дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “2017 онд 40 мянган ажлын байр шинээр бий болгоно гэж төлөвлөсөн. Одоогоор хэчнээн хүн ажилтай, орлоготой болсон бэ” гэсэн асуултад Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа “2017 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 16400 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангасан. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгох ажил эхэлж байна” хэмээн хариулт өглөө.

 

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Ажилгүйдлийг бууруулах чиглэлээр салбарын яам анхаарч ажиллаж байгаагийн үр дүн гарч байна. Жишээ дурдахад “MCS”, “Моннис”, “МАК” зэрэг томоохон компаниуд 2000-аад ажлын байр шинээр бий болгожээ. Он дуустал 20 мянган ажлын байр шинээр бий болгох зорилгоо хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат ажлын байр нэмэгдүүлэх ажлыг ганцхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд тохолгүй, бүх яамд дэргэдээ салбар зөвлөл ажиллуулж, ажлын байр шинээр бий болгоход анхаарч ажиллах, гадаад улсуудад гурван жилээс дээш хугацаагаар ажиллах залуусыг гэр бүлтэй нь явуулах зэрэг асуудлыг зөвлөмжид тусгах санал хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Л.Энхбаярын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай, орлоготой болгох чиглэлээр хийж буй ажлын талаархи асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Дэлхийн банкнаас 25 сая ам.долларын зээл авах асуудал шийдэгдсэн. Энэ зээлийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгоход зарцуулна” гэж хариуллаа.

Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж хариулт авахын зэрэгцээ саналаа хэлсэн юм.

Оролцогчдын саналыг тусган зөвлөмж гаргаж, зөвлөмжийг Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлнэ гэдгийг төгсгөлд нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    55 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    13 цаг 37 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    15 цаг 7 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    16 цаг 16 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    17 цаг 19 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    17 цаг 33 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    17 цаг 58 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    18 цаг 46 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    19 цаг 6 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    19 цаг 22 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    19 цаг 42 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    19 цаг 48 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    20 цаг 20 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    21 цаг 18 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    22 цаг 27 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    22 цаг 43 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    23 цаг 31 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    Өчигдөр 09 цаг 37 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК