Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дундговьчуудынхаа өмнөөс “дунд хуруу” гаргаж буй Б.Наранхүүг эргүүлэн тат

2017-6-14
0
ЖИРГЭХ

Дэлхийн баячууд өөрсдийн амьдралаа “өрнөлттэй” болгохын тулд элдвийн юм сэдэж, зугаагаа гаргаж буй дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээгээр л нэг байдаг. Мөнгөний төлөө үхэн хатан зүтгэж, түүний үнэ цэнийг биеэрээ мэдэрдэг хүмүүсийн дэргэд тэд юугаар ч дутагдаж гачигдахгүй тансаг үгийн утгыг “үзүүлж” яваа болохоор амьдралынхаа хором мөч бүрийг сонирхолтой өнгөрөөхийг хүсдэг биз. Мэдээж эдгээр хүмүүсийн дотор асар их хөрөнгө хүлээн авсан өв залгамжлагчид ч бий, ажил хөдөлмөрийнхөө үр шимээр амжилтад хүрсэн хүмүүс ч бий. Гэвч юм ихдэхээрээ утгаа алддаг шиг мөнгө ч гэсэн ихдээд ирэхээр ямар ч хүнийг өөрчилж чаддаггийн жишээг бид харсаар, үзсээр...

 

 

Дэлхийн баячуудаас ялгаатай нь монголын баячууд улс төрд орж, УИХ-ын гишүүн болох хоббитой. Эд баялагаараа эх орныхоо хаана ч гишгэж чадах хэрнээ түшээ болж Төрийн ордонд саадгүй орох хүсэлдээ дийлддэг үү эсвэл шулуун шугамаар шудрах шунал ихтэй бизнес сэтгэлгээнээсээ болдог уу. Ямартай ч тэд улс төр рүү улайран дайрч, улс төрийн намуудад доль үсэрдэг. Улстөрийн их хорыг хажуунаас нь ажиглаж, хамтрах үедээ хам хэрэгтэн болох нь тэдний хувьд сонирхолтой л байдаг байх. Гэвч түмнээсээ сонгогдож, төрийн бодлогыг ард иргэддээ хүргэх түшээгийн ажлаа чөлөөт цагаараа хийх нь арай дэндүү басамжилсан хэрэг бус уу.

 

“Мон-Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон эрхэм. Өнөөгийн парламентийн зарим нэг гишүүнийг бодвол  туршлагатай гэж хэлж болохоор. Үнэн ийм ч үе үеийн УИХ-ын хамгийн хариуцлагагүй, ёсзүйгүй гишүүнээр удаа дараа цоллогдохдоо санаа нь зовдоггүй бололтой. Дундговь аймгаас АН-аас нэр дэвшиж сонгогдсон тэрбээр Хаврын чуулганы нээлт дээр гэгээн дүрээ харуулснаас хойш нэг ч удаа чуулганы хуралдаандаа суугаагүйг УИХ-ын Тамгын газар гэрчилж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 21 удаа чуулганы нэгдсэн хурал зарлагдснаас нэг өдөр чөлөөтэй, нэг өдөр гадаад томилолттой гэдэг шалтгаан бичүүлээд 19 удаа шалтгаангүйгээр тасалжээ.

 

Нийт 21 удаа чуулганы нэгдсэн хурал зарлагдснаас нэг өдөр чөлөөтэй, нэг өдөр гадаад томилолттой гэдэг шалтгаан бичүүлээд 19 удаа шалтгаангүйгээр тасалжээ.

Тэрбээр өнгөрсөн парламентад бас л хамгийн муу гишүүдийн нэг байсан. Чуулганы хуралдаанд суудаггүй, ажлын хэсэгт ордоггүй, үг хэлдэггүй, ордны өрөөндөө ч үзэгддэггүй байсан. Хоёр дахь удаагаа сонгогдохдоо түүнийг алдаагаа засч, ард олныхоо төлөө гэх жаахан ч гэсэн сэтгэлтэй болох болов уу гэж найдтал, “өвчин нь сэдэрч” өмнөхөөсөө ч долоо дор болж. Уг нь түүний ард Дундговь аймгийн иргэд тэр чигээрээ бий. Тэд итгэл хүлээлгэж сонгосон төрийн түшээгээ иргэдийнхээ төлөө хэрхэн ажиллахыг нүдээ чилтэл харж суугаа. Гэтэл “Хэлэлцэж буй асуудлыг ойлгохгүй юм чинь хуралд сууж хайран цагаа барж яадаг юм” гээд Дундговьчуудынхаа өмнөөс хээв нэг “дунд хуруу” гаргасаар сууна. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачлах, батлах, баталсан хуулиа иргэдэдээ танилцуулж, хэрэгжүүлэх явцад анхаарах. Гэтэл Б.Наранхүү энэ үүргээ сонгогдсон цагаасаа эхлэн умартаж, итгэл хүлээлгэж сонгосон иргэдийнхээ өмнө “ажлыг чинь хийхгүй” гээд таслаж байгаа нь “хуруу” гаргаж байгаагаас ялгаагүй байлтай.  

 

Гэхдээ тэрбээр гишүүн болоод юу ч хийгээгүй гэвэл худлаа ярьсан болох биз. Тойрогтоо гэхээс илүү тойглож ирсэн бизнестээ нэлээд анхаарч, УИХ-ын гишүүн гэх дархан эрхээрээ дархлагдаж ирсэн гэх юм билээ. Бас зүгээр ч үгүй өөрийнхөө төлөө багагүй УИХ-ын гишүүдийг хөдөлгөөд авсан. Өмнөх УИХ-ын үед  Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг сонгогдоход АН-д нэлээд олон сайдын суудал суларсан. Энэ үед Б.Наранхүү Зам тээврийн сайдад өөрийгөө нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Болор, Л.Гантөмөр, М.Батчимэг, Х.Тэмүүжин нар гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн нь тухай үедээ л онигоо болж байсан түүх бий. Түүнийг гишүүдийг лоббидохын тулд багагүй хэмжээний мөнгө зарлагдсан тухай хэвлэлийнхэн шуугиж байсан билээ.   

 

Б.Наранхүү Зам тээврийн сайдад өөрийгөө нэр дэвшүүлж,  УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Болор, Л.Гантөмөр, М.Батчимэг, Х.Тэмүүжин нар гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн нь тухай үедээ л онигоо болж байсан түүх бий.

Энэ мэтчилэн бүхнийг зоосны нүхээр хардаг эрхэм гишүүн хоёр дахь удаагаа гишүүнээр сонгогдсны цаад шалтгаан нь ч бас мөнгөтэй холбоотой гэх. Улс төрийн амьдрал зөв өрнөж байж улс хөгжих учиртай. Гэвч үүрэгт ажилдаа ханцуй шамлахгүй хэрнээ баяр болгоноор л баахан мөнгө тарааж нутгийнхныхаа амыг нь таглачихдаг нь нууц биш. Тэрээр өөрийн оролцсон нэг удаагийн наадамд гэхэд л “Ланд-200” машин хэд хэдээрээ, 1-2 өрөө байрыг ч мөн цөөнгүй зарлагддаг. Наадмын түрүү бөхөд нийслэл хот дахь хоёр өрөө, үзүүрлэсэн бөхөд нэг өрөө байр, бүх барилдсан бөхчүүдэд 400 мянга, уясан хүлгээ улсын баяр наадамд айрагдуулсан таван уяачид 10 сая, унаач хүүхдүүдэд нь 2 сая төгрөг гээд л бэлэг, бэлэн мөнгөөр хоёроор “зодчихдог” нэгэн. Мэдээж ард иргэдийнхээ ахуй амьдрал нь тусалж, аль болох хэрэгцээг нь хангаж байгаа нь сайн боловч, УИХ-ын гишүүний алба гэдэг чөлөөт цагаараа хийдэг ажил биш. Улс орныхоо төлөө ухаанаа уралдуулж, ухамсартайгаар ажиллах амьдрах он жилүүд байдаг.

 

Тиймээ, амьдрал баян. Тэр дундаа хөрөнгө чинээгээрээ толгой цохидог Б.Наранхүү гишүүнд УИХ-ын гишүүний нэр зүүж, улстөрийн амьдралд далдаас гар дүрж, өдрөөс өдөрт нэмэгдэх хөрөнгөө хараад өөлөхийн аргагүй сэтгэгдэл төрдөг л биз. Төрийн танхимыг түмэн холхилддог гудамж мэт дорд үзэж, тангараг өргөхөөр ирэхдээ футболк өмссөн нь бусдаас ялгараад сайхан л санагдсан байх. Гэхдээ мөнгөөр хэмжиж, хийж болдоггүй зүйл гэж байдаг. Мөнгө бол үрэгдээд л дуусна. Харин таны ажиллах хууль, эрх зүйн орчин үе үеийн хэрэгжиж өнө мөнхөд үргэлжилнэ шүү дээ.

 

Б.Өрнөх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • МАН, АН ын иймэрхүү төр бараадаж баяжсан хүн олон (150.129.140.83)
    Газрын наймаагаар тэрбумтан болсон луйварчинд даруулга алга даа. Намайг М.Энхболд өмөөрнө гэж даварч байгаа хэрэг. 27 жил төрийг АН, МАН ын иймэрхүү хоосон баячууд удирдаж өрөнд даруулж, ард түмнээ ядуурлын шуурганд уруудуулж чадсан.
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • 19 (66.181.170.117)
    Sereltiin lam uvgunii xeldgeer zaya chini dee dundgoviinxon. am neevel hujaa yrina, bas xvvxenii bugsunduu baasta esexiig yrina
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • kkkkkk (188.64.243.212)
    altan emegnii sex maahin . vndsen ajilaa hiigeel yvj bgaa biz
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.187.80)
    нэг будаа агшаагч дунд говийнхонд хаваасаг юу хүссэнээ хийлгэж болно
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.35.133)
    Ийм болооод л Дундговийнхон хөгжихгүй байгаа ш дээ.
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    дунд говьчуудад овоо гийгүүлэдэг болоод гараад байдаг биз дээ очиж суугаад ч үгийг нь хүлээж авах биш дээ
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • хаха (66.181.179.143)
    Хаха нээрээ чаддаг юм бол тэгээч наад хүн чинь худалч хулгайч бишээ 60 тэрбумынхан атаархаж үхэхнээ хөөрхий кккк
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.126.194.209)
    Наранхүүг му ухэлдэг хүн Дундговьт байдаггүй юм даа Рааш худалч хурдан зайлсан даа
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Дундговь чууд (124.126.194.209)
    ХЭНИЙГЭЭ СОНГОХ НЬ ТА НАРТ ЯМАР ХАМАА БАЙНАА ХАРИН Ч ДАХИАД СОНГОН НАРАНХҮҮ ХЭЗЭЭ Ч ХУДЛААЯРЬДАГГҮЙ ХЭЛСЭНЭЭ ӨГДӨГ ЯДАРСАН ДУНДГОВЬЧУУДАА ХАРДАГ ТИЙМ БОЛОХООР БИД ХАЙРТАЙ, ТА НАР БҮГД ХУДЛАА ХУЛХИДУУЛДАГ БИЗДЭЭХЭ ХЭ
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.22.92)
    chadaj bgaa ymiig ta nar yahiin
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин (122.201.22.130)
    Дундговьчуудын өөрсдийнх сонголт. айраганд мансуурсан дундговь чууд аа гэж
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (183.81.171.134)
    дундговьчууд айрагнаас өөр мэдэх юмгүй нээрээ дунд хуруу шүү дээ наранхүүгийн зөв чи ч их хурлаас зайл хохь чинь
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (183.81.171.134)
    дундговьчууд айрагнаас өөр мэдэх юмгүй нээрээ дунд хуруу шүү дээ наранхүүгийн зөв чи ч их хурлаас зайл хохь чинь
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.214.104)
    hoson tarhta naranhvv ger yah be
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.25.85)
    Дундговийн Наранхүү мэт ёс суртахуунгүй, тэнэг мугуйд ийм амьтсыг их хурал гэх тоглоомын шахуу байгууллагаасаа татаач ээ. Тэнд чинь суугаад төрийн ажил амжуулах улс гудамжаар дүүрэн байна. Гуйж орж ирсэн хүнийг хөөж явуулж болно шүү дээ.
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.123.137)
    hudlaa amlagch
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.112.202)
    Цөөнхийх дээр нь мөнгөтэй бас юу ч мэдэхгүй тул хуралд суух шаардлагагүй.Ямар гишүүний цалингаар амьдрах биш.Нийслэлийнхэн дүүг нь УИХ-д сонгосон. Дундговийнхон эхнэртэй нь цуг УИХ-д сонговол таарна.
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.112.102)
    Naadahtai yu ch heleed nemergui oilgohgui yum chini
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • ДЭРЭН (66.181.191.249)
    Б.НАРАНХҮҮ ДУНДГОВЬЧУУДЫНХАА ТӨЛӨӨ ЧИМЭЭГҮЙ ЮМ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА ГИШҮҮН ! СӨРӨГ ХҮЧИНЭЭ ЦӨӨНХӨӨ СОНСДОГГҮЙ ,ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИДОО ЭРДСЭН ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН МАН - ЫН БҮЛЭГ ЯАЖ АЯГЛАЖ , ЯМАР , ХЭДЭН НАСТАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ГАРГАН ЭРГЭЖ БУЦАЖ ,АРД ОЛНЫГ ЭРГҮҮТҮҮЛЭХИЙГ ОРОЛДОН САМАРЧ БАЙГААГ ДУНДГОВЬЧУУД , НИЙТ МОНГОЛЧУУДЫН АДИЛ АЖИГЛААД ДҮН ТАВЬЖ СУУГАА!!!
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
    • хуульч
      Б.НАРАНХҮҮ ДУНДГОВЬЧУУДЫНХАА ТӨЛӨӨ ЧИМЭЭГҮЙ ЮМ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА ГИШҮҮН ГЭДГИЙГ ЯАЖ ОЙЛГОЁ ДОО БАЙЗ ???
      2017 оны 06 сарын 14
  • zochin (202.9.43.30)
    dundgoviinhon mun teneg ulsuud shuu, hohi chini iim hun turd songoj bdag
    2017 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    51 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    1 цаг 2 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    1 цаг 41 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    14 цаг 55 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    14 цаг 57 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    15 цаг 1 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    17 цаг 14 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    18 цаг 36 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    18 цаг 39 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    19 цаг 13 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    19 цаг 18 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    19 цаг 21 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    19 цаг 31 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    20 цаг 0 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    20 цаг 6 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    20 цаг 17 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    20 цаг 18 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    21 цаг 5 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    21 цаг 50 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    21 цаг 50 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК