Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох анхны мэтгэлцээн "Хууль эрх зүй-Шударга ёс" сэдэв дор маргааш 20.00 цагаас болно. Тус мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцох юм.
Уг мэтгэлцээн зургаадугаар сарын 11-нд болох байсан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга урьдчилан хэлээгүй учраас оролцох боломжгүй тухай тус намын АН-аас мэдээлэл хийсэн.
Тиймээс Монголын телевизүүдийн холбооноос хэвлэлийн бага харал зарлан мэтгэлцээнийг хойшлуулж энэ сарын 17-ны 20.00 цагт болгосон аж.
Сэтгэгдэл (1)