Монгол орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжлэн явагдаж байна. СЕХ-ноос сонгогчдын ирцийн мэдээг өдрийн 13:00 цагт хүргэхдээ улсын хэмжээнд 21.3 хувийн ирц бүрдээд байгааг онцолсон. Улмаар дөнгөж сая дахин мэдээлэл хийж, 17:00 цагийн үеийн ирцийн мэдээг хүргэлээ.
СЕХ-ноос мэдээлснээр аймгуудын дундаж 46.89 хувь, нийслэлийн дундаж 44, улсын дундаж 45.5 хувийн ирцтэй байна. Аймгуудаас Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн ирц хамгийн бага байгаа бол Нийслэлийн дүүргүүдээс Багахангай, Багануур дүүргийн ирц муу байгаа аж.
Аймгуудын ирцийн хувьд,
Архангай аймаг 47.88 хувь
Баян-Өлгий аймаг 42.54 хувь
Баянхонгор аймаг 57.86 хувь
Булган аймаг 46.89 хувь
Говь-Алтай аймаг 53.53 хувь
Говьсүмбэр аймаг 46.90 хувь
Дорноговь аймаг 46.05 хувь
Дорнод аймаг 36.96 хувь
Дундговь аймаг 47.49 хувь
Дархан-Уул аймаг 38.96 хувь
Завхан аймаг 52.35 хувь
Орхон аймаг 37.36 хувь
Сэлэнгэ аймаг 45.10 хувь
Сүхбаатар аймаг 55.39 хувь
Төв аймаг 47.67хувь
Увс аймаг 50.22 хувь
Ховд аймаг 52.11 хувь
Хэнтий аймаг 48.41 хувь
Хөвсгөл аймаг 48.91
Өвөрхангай аймаг 46.44 хувь
Өмнөговь аймаг 47.51 хувь байна.
Харин Нийслэлийн хэмжээнд,
Хан-Уул дүүрэг 50.38 хувь
Сүхбаатар дүүрэгт 44.25 хувь
Чингэлтэй дүүрэг 41.13 хувь
Баянгол дүүрэг 45.15 хувь
Баянзүрх дүүрэг 43.10 хувь
Сонгинохайрхан дүүрэг 43.36 хувь
Багануур дүүрэг 38.95 хувь
Багахангай дүүрэг 47.17 хувь
Налайх дүүрэг 37.86 хувийн ирцтэй байна.