Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд явагдаж, өндөрлөлөө.
Улсын хэмжээнд 1.978.298 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд 1983 сонгуулийн санал авах хэсгийн хороод ажиллалаа.
СЕХ-ноос санал хураалт зогссоны дараа автомат системийн тооллогын ажлыг эхлүүлж, тооллогын дүн мэдээг дэлгэцээр шууд дамжуулан үзүүлж байна.