Сонгуулийн ажиглалтын талаарх мэдээллийг маргааш 14:30 цагт хийнэ гэдгийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.
Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцож сонгуулийн урьдчилсан үнэлэлт, дүгнэлтээр мэдээлэл хийнэ.