Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөж, хэсгийн хороод СЕХ-д урьдчилсан дүнгээ ирүүлсээр байна. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 1,3 сая гаруй буюу 66.71 хувьтай гарчээ.
Аймгийн дүнгээр санал өгсөн сонгогчдын тоо 65.53 хувьтай байгаа бол нийслэлийн хэмжээнд сонгогчид 67.79 хувийн ирцтэй саналаа өгчээ. Тодруулбал сонгогчдын ирц Хан-Уулд 70.8, Баянзүрхэд 66.43, Сүхбаатарт 70.28, Чингэлтэйд 68.16, Баянголд 56.68, Сонгинохайрханд 70.79, Багануурт 64.29, Багахангайд 71.59 хувийн ирцтэй гарсан байна.