Сонгуулийн Ерөнхий хорооноос бүх хэсгийн хороодын мэдээллийг авч нэгтгэж дууссан байна.
Өглөөний 09:15 цагийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нэг баг санал хураалтын мэдээллээ.
СЕХ-ны серверт илгээснээр 1984 хорооны мэдээлэл бүрэн нэгтгэгдсэн байна. Ингэснээр Х.Баттулга 517478, М.Энхболд 411748, С.Ганбаатар 409899 иргэний саналыг авч Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтанд оролцохоор боллоо. Одоогоор СЕХ хуралдаж байна. Хуралдааны дараагаар олон нийтэд мэдээлэл хийх аж.
Сэтгэгдэл (1)