Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 26-нд болж өнгөрлөө.
Санал хураалтаар гурван нэр дэвшигчийн аль нь ч 50%+1 болзолыг хангаж чадаагүй учраас дахин саналт хураалт долоодугаар сарын 9-нд явагдахаар болж тов гарсан. Тэгвэл дахин саналт хураалт дуустал Сонгуулийн сурталчилгаа хийхийг сонгуулийн тухай хуулийн дагуу хориглодог байна.
Тодруулбал Сонгуулийн тухай хууль "70.9. Дахин болон нэмэлт санал хураах ажиллагааг дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно" хэмээн заажээ.
Сэтгэгдэл (1)