Өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүү зарим хорих ангийн дарга нараа сэлгэж, ажиллуулах тушаал гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын дарга, бригадын генерал М.Ганхүү зарим хорих ангийн дарга нараа сэлгэж, ажиллуулах тушаал гаргажээ. Тодруулбал, Хэнтий аймаг дахь ШШГА, хорих 419 дүгээр ангийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа М.Алтан-Очир ОХУ-ын ДЯЯ-ны академид суралцахаар явсан тул тус ангийн даргаар Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн дарга, хошууч А.Намсамандыг томилсон байна. Харин А.Намсамандын ажлыг хорих 441 дүгээр ангийн дарга, дэд хурандаа О.Хадбаатарт хүлээлгэн өгчээ. О.Хадбаатарын ажлыг 411 дүгээр анги буюу Хүүхдийн хорихын дарга, хурандаа Н.Лхагвасүрэн авсан байна. Хүүхдийн хорихын даргаар ШШГЕГ-ын Жижүүрийн шуурхай бүлгийн дарга, хурандаа З.Батхуяг очжээ.
Б.Чимэг