Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв

2017-7-04
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

 

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

 

 

Монгол Улсын  Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулав. Харин Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцууллаа.

 

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусгасан 5 их наяд 835.0 тэрбум төгрөгийн орлого, 9 их наяд 495.3 тэрбум төгрөгийн зарлагын гүйцэтгэлийг аудитаар баталгаажуулснаас гадна Засгийн газрын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн. Мөн Байнгын хорооны харьяа Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн гэдгийг онцлов.

 

Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар илэрсэн алдаа,  зөрчлийг арилгах, Татварын ерөнхий газрын аппаратын нэг тэрбум 748.8 сая төгрөгийн он дамжиж, хуримтлагдсан авлагыг барагдуулах, аудитаар  өгсөн зөвлөмжийн биелэлтийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил хангалтгүй байгааг анхаарч Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, дотоод хяналт, дотоод аудитын ажлын үр нөлөөг сайжруулахаар нийт гурван зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагч Сангийн сайдад хүргүүлсэн гэдгийг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин Үндэсний аудитын газрынхнаас асуулт асуув. Тэрбээр “Тайлангийн 6.2-т 2015 оны 12 дугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд, Дархан-Уул аймгийн Шарын гол, Ховд аймгийн Булган, Сэлэнгэ аймгийн  Алтанбулаг, Архангай аймгийн Хайрхан сумдад нийт 2.2 тэрбум төгрөгөөр  сум дундын нийгмийн даатгалын тасгийн барилга барьсан нь хэр бодитой тоо вэ. Таван аймагт барилга барихад ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан гэдэг нь эргэлзээтэй” гэж байлаа. Үндэсний аудитын газрынхан энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын гишүүнд бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр өмнөх дөрвөн жилд Нийгмийн даатгалын хэлтсийн барилга байшин барьдаг байсан замбараагүй явдлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө зөвхөн өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжид зориулагдаж байхаар болсон” гэдгийг  онцгойлон анхааруулж байлаа.

 

Ингээд “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон.

 

Санхүүжилтийн хэлэлцээрийн төсдүүдийг зөвшилцөхийг дэмжив

 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.

 

 

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдлыг бий болгох, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлжээ. Монгол Улсын Засгийн газар “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ОУВС-ийн хөтөлбөрийн санхүүжилтийн багцыг ажил хэрэг болгох зорилгоор Дэлхийн банктай хамтран гурван жилийн хугацаанд гурван үе шаттайгаар хэрэгжих “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирсон аж.

 

Хөтөлбөрийн нийт 29 бодлогын арга хэмжээнээс эхний жилд есийг нь авч хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн эхний шатны арга хэмжээг голлон Сангийн яам, Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон бусад яамдууд хариуцан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөрийн “Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй эх үүсвэрийн санхүүжилт буюу Олон улсын хөгжлийн ассоциацийн 120 сая ам.долларын зээлийг төсвийн алдагдал нөхөх төсвийн дэмжлэг байдлаар авахаар болжээ. Дэлхийн банкны ОУХА-ийн зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү юм байна.  

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул "Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан.

 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгаа билээ. Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн нийт санхүүжилтийн хэмжээ нь 32,0 тэрбум иен. Зээлийн хүү нь жилийн 0,8, урьдчилгаа шимтгэл нь 0,1 хувь, эргэн төлөгдөх хугацаа 20 жил бөгөөд үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь зургаан жил юм.

 

Энэхүү бодлогын зээл нь Макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт туслалцаа үзүүлэх болон эдийн засгийг тогтворжуулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын төсвийн зардлыг санхүүжүүлнэ гэдгийг онцолсон.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асуух гишүүн байгаагүй тул “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувь нь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

 

Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв

 

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв. Энэ талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцууллаа.

 

 

Тэрбээр танилцуулгадаа, “Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг боловсруулахдаа улс орны төсөв санхүүгийн хүндрэлтэй нөхцлийг харгалзан УИХ-ын 2018 оны урсгал төсвийг 2017 оны түвшингээс нэмэгдүүлэхгүй байх, Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хороодын төсвийн төслийг 2017 оны түвшинд тооцох, ингэхдээ Байнгын хороодод ажил хэмжээтэй төсөв байх, Улсын Их Хурал дахь намын бүлгийн төсвийн төслийг бүлгийн ажлын алба болон бүлгийн гишүүдэд оногдох зардлын хэмжээ нь нэг хүнд адил байх, орон тоо, цалингийн хэмжээ, хоол, унааны хөнгөлөлтийн зардлыг одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд тооцох, хөрөнгө оруулалтаар 2018 онд авах шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг нэр, төрөл, тоогоор гаргаж, шаардагдах төсвийг тооцох зэрэг зарчмыг баримталсан гэдгийг дурдлаа.

 

Түүнчлэн Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг нийт дүнгээр 28123.0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 23491.9 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 1913.3 сая төгрөг, гадны орны санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийн орлого, зардлыг 2717.8 сая төгрөг байхаар тооцсныг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцуулгадаа онцлов.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг төсвийн төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжсэн.

 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны төсвийг хэлэлцлээ

 

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх  танилцуулгыг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар хийв.

 

 

Тэрбээр, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа  хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд ... төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны зардлаас гадна лабораторийн шинжилгээ хийлгэх, гэрээт аудитор, мэргэжлийн байгууллага, шинжээч ажиллуулах зардал, ажилтнуудын мэргэшил мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана.” гэж заасны дагуу төрийн аудитын байгууллагын 2018 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөр,  төрийн аудитын хөгжлийн  хөтөлбөр, төрийн аудитын ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг үндэслэн боловсруулсан гэж байлаа.

 

Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын 2018 оны нийт зардлыг 21,598.7 сая төгрөг байхаар тооцсон 2017 оны батлагдсан төсвөөс 12,286.2 сая төгрөгөөр буюу 57.0 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөлөө. Үүнээс урсгал зардалд 14,047.3 сая төгрөг, хөрөнгийн зардалд 7,551.4 сая төгрөг төлөвлөсөн болно. Урсгал зардлын 61.3 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал, 38.7 хувь буюу 5437.1 сая төгрөгийг бусад зардал эзэлснийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн  Ч.Хүрэлбаатар “Үндэсний аудитын газрын төсөв 9.3 тэрбум байсныг ирэх жил 21 тэрбум төгрөг болохоор төлөвлөжээ. Улс орны эдийн засаг хүнд байхад орон сууцны дэмжлэг үзүүлэх, барилга байгууламж барих төсвийн боломж байхгүй. Тиймээс энэхүү төсөв нэмсэн зардлаа хасаад Үндэсний аудитын газрын төсвийн төслийг оруулж ирэх шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.

 

Ингээд УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгасан Үндэсний аудитын газрын төсвийг төслийг зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    10 цаг 59 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    12 цаг 29 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    13 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    14 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    14 цаг 55 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    15 цаг 20 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    16 цаг 8 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    16 цаг 28 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    16 цаг 44 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    17 цаг 4 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    17 цаг 10 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    17 цаг 42 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    18 цаг 40 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    19 цаг 49 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    20 цаг 5 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    20 цаг 53 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 19 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    21 цаг 40 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    22 цаг 15 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    22 цаг 17 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК