Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар мөнгөөр “бороо оруулах” шийдвэр гаргасан нь сонгуультай холбоотой юу

2017-7-05
0
ЖИРГЭХ

Улстөрчид тэр дундаа эрх барьж буй МАН болон АН-ынхан биенийхээ хийсэн ажлыг муулах нь “хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгч болдог нь яах аргагүй үнэн. Заримдаа инээд хүргэм асуудлаар улстөр хийж, биесээ гоочлох нь иргэдэд зугаатай санагддаг ч байж мэдэх.  Гэвч заримдаа тэдний зугаа нь бүх нийтийн зутралт болж өнгөрөх нь олонтаа. Тэдний хэрүүлийн нэгээхэн хэсэг нь хий дэмий мөнгө зарлаа, тараалаа гэх. Тиймдээ ч өнгөрсөн жил Засгийн эрхийг барьж байсан АН-ыг сонгуулийн өмнө “Эрдэнэс таван толгойн” хувьцааг төр худалдаж авах нэрийдлээр 300 мянган төгрөг тараасныг дээр, дооргүй л шүүмжилсэн. “Улс орны эдийн тэд засгийн доройтуулсан” хэмээн жил гаруй ярьсан тэд харин яг ижилхэн шийдвэрийг өчигдөр Засгийн газраараа гаргуулчихлаа.

 

 

Хугацааны хувьд гайхалтай гэгч нь тохироод байгаа эдгээр шийдвэрүүдийг сайн гэж хүлээж авахаасаа илүү сонгуультай холбож ойлгож байгаа нь улстөрийн эгзэгтэй цаг үеийнх үү. Ямартай ч  Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өмнөх нь Засгийн газар нь “мөнгөөр бороо оруулах” хэд хэдэн шийдвэр гаргасан нь ард түмнээсээ “кок” авах санаархал хэмээн хардахаас өөр зам үлдсэнгүй. Иргэдийн зарим нь Засгийн газар  МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн штаб болсон юм уу хэмээн шүүмжилж байхад нөгөө хэсэг нь өнөөдрөөс “баяжих” хэмээн ам сайтай байна.  

 

Өчигдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэр.

 

Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.

 

-Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч байсан. 2017 он гараад хагас жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засагт ногоон гэрэл асч, эдийн засгийн уналтыг хязгаарлаж, зогсоож чадлаа. Өнөөдрийн байдлаар эдийн засаг 4-4,5 хувийн  өсөлттэй, 500 тэрбум төгрөгийн давсан орлоготой байна. Сүүлийн 4-5 жилд анх удаа төсвийн орлого давж байна. Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тэгэхээр энэ давсан орлогоосоо энэ хугацаанд хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд мөнгийг нь нөхөж олгож, мөн цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох, эдийн засгийн орлогоос иргэн, өрх бүртээ хүртээх гэгээлэг шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ шийдвэр маргаашаас эхэлнэ гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ярилаа.

 

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" компанийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.

 

Мөн "Эрдэнэт үйлдвэр"ийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

 

-“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стратегийн орд газруудаас хувь, хишиг хүртээх боломжийг ард түмэндээ олгож хэрэгжүүлнэ гэсэн зорилт албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

 

УИХ-ын 2017 оны 23-р тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь төрийн мэдэлд авах үүрэг даалгавар өгсөн ч 49 хувийг эзэмшиж байсан байгууллага нь эсэргүүцэн шүүхэд хандсан.  Шүүх "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь төрийн мэдэлд авсан Засгийн газрын шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. УИХ-ын дарга М.Энхболд ч 2017 оны 23-р тогтоолыг хэрэгжүүлэх тал дээр  Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн. Энэ зарчмын дагуу асуудлыг шийдэж, Монгол Улсын иргэн бүр Эрдэнэт үйлдвэрээс хувь эзэмшихээр боллоо” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.

 

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлнэ

 

Засгийн газрын хуралдаанаар “Ахмад настанд үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт, хүндэтгэл үзүүлэх журам”, “Ахмадын сан байгуулах журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих журам”, “Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн санг удирдах, ашиглах журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг тус тус хэлэлцэн баталлаа.

 

Журмын дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчиж байхаар боллоо. Иргэд тухайн аймаг, нийслэл, дүүргийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандаж хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм. Үнэ төлбөргүй зорчих цахим карт хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд дууссан үед нь сунгаж байхаар журамд тусгажээ.

 

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт шаардлагатай протезийн хэрэгслийг эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан байгууллагатай гэрээтэй байгууллагаар хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлнэ. Харин даатгалаас санхүүжүүлэх боломжгүй протезийн хэрэгсэл болон гадаадад хийлгэсэн протез, ортопедийн үнийн хөнгөлөлтийг Нийгмийн халамжийн сангаас авах боломжийг бүрдүүлжээ.

 

Хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асран хамгаалагч тус бүрт ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа олгож байхаар болсон байна.

 

Ахмад настан жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газар амарч сувилуулан Засгийн газраас баталсан жишиг үнийн дагуу эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт эдэлж байх юм.

 

Тухайлбал магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан бол эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг ахмад настанд 50, хүндэт донор, алдар цолтонд 100 хувиар олгохоор тусгажээ.

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т орон сууцны хөлс төлөх, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг болгож Засгийн газраас тогтоосон мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж олгох зэргийг дээрх журмуудад тусгалаа.

 

Орон нутгийн хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдана

 

Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.

 

  Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Хөнгөлөлтөд нийтдээ 140 орчим мянган айл өрх хамрагдана гэж тооцоолсон байна.

 

Тухайн хэрэглэгч хүйтний улиралд орой, шөнийн цагаар зөвхөн хүн оршин сууж байгаа орон байрны халаалтын болон ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгаандаа хөнгөлөлт авах юм.

 

Хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.

 

Харин нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Нийслэлийн Засаг дарга хамтран жил бүр шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасан байна.

 

Мөн журамд хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан, баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй, цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангасан байх, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны өр төлбөргүй байх зэргийг ч тусгажээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (66.181.177.194)
    Энэ хууль бус амлалтууд хэрээс хэтэрч бна.Хүмүүсийг улам л халамжийн хараглэгч болгож бгаа нь тэднийг зүгээр л доромжилж бна гэсэн үг.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • хүчин хийгч намд саналаа өгөхгүй дээ (122.201.21.150)
    МАН ынхан намынхаа хуулийн байгууллагуудаа дарамталж тэр монгол охиныг хүчиндсэн УИХ ын гишүүнээ хамгаалж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бол охинтой, охин дүүтэй бүх монголчууд МАН ын эсрэг, энхболдын эсрэг саналаа өгч эсэргүүцнэ дээ.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.35.201)
    муу нэртэй энхболдыг болиулаач ээ. МАН намынхаа нэрийг баастаж дууслаа. луу данстай хулгай АН оодорч байна шүү дээ. ОДОО ЭНХБОЛДООС БАТТУЛГА НЬ ДЭЭР ГЭЖ БҮГД ЯРЬЖ БАЙНА.
    2017 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.178.225)
    МАХН 30 санал авч шахамдууллаагүй бол өдийд айргаа уугаад хөдөөгүүр манарч явах байсан байх ингээд МАХН-д цагаан санал өгөөд суувал юм юмтай л болохдог шүү цагааныг дэмжицгээе
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • irgen (202.9.42.77)
    uguh yostoi munguu l ugch baina bayartai baina,AN ugch chadaagui archaagui novshnuud
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
    • Zochin
      Chi mungunii tuluu bugsuu hudalddahad bilen umaa
      2017 оны 07 сарын 05
  • Zochin (60.240.205.112)
    Erunhii said ni medej bga yum bolobuu iim yumiig chimeegui unguruuhguide .udiid said nar ni bugd shaham eelj daraalan hewleliin hural hiigeed l suidelj baidagsandaa
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.26.194.84)
    Zasgin gazar amalsnaa bieluuleh zuv shiidver gargalaa bayarlaj baina. Zasgin gazraa ard tumende handsan shiidver gargahaar shou ged baihim . Zasgin gazraas garsan tushaal shiidver amdral deer heregjih huuli zuin undesleltei baih shuu. Arai ch Zasgin gazar ni ard tumendee hudal amlalt ugmuuegui yam da. Yamar neg songuuld ner devshij baigaa hun bol hudal amalj l baidag
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАХН ИЛҮҮ БАЙСАН ШҮҮ. МАНАН ХУУРАМЧ АМЛАЛТ. ҮХСЭН НӨГӨӨ ЖЕНКО ЧИНЬ ӨРИЙГ НЭГ ИХ НАЯД ӨРИЙГ ЯАЯ ГЭЖ БАЙХАД ҮХСЭНИЙ АРД ТҮМНИЙГ ЗЭЭЛИЙГ ТӨЛӨХ
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
    • ХЭХЭ
      ХЭХЭ ХЭХЭ ЖЕНКО ТЭГЖ ООГТ ХЭЛЭЭГҮЙ АН-ЫН ХЭСЭГ НӨХӨД ТИЙМ САНАЛ ГАРГАСАН ИХ ХУРАЛ ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ НӨХДӨӨ БАЯРЛАХ БОЛООГҮЙ ШҮҮ
      2017 оны 07 сарын 05
  • Зочин (103.9.90.98)
    одоо Женко иргэдийн өрийг цайруулж төрийн албан хаагчид тэтгэвэрчдийн зээлийг төлж өгвөл саналаа МАХН д өгнө .Н.Энхбаярт өгнө
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
    • ХЭХЭ
      ХЭХЭ ЖЕНКО ТЭГЖ ООГТ ХЭЛЭЭГҮЙ АН-ЫН ХЭСЭГ НӨХӨД ТИЙМ САНАЛ ГАРГАСАН ИХ ХУРАЛ ШИЙДНЭ ШҮҮ ДЭЭ НӨХДӨӨ БАЯРЛАХ БОЛООГҮЙ ШҮҮ
      2017 оны 07 сарын 05
  • Зочин (202.9.43.203)
    vnen boluu xarj l baiy
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.160.98)
    Ийм зүйл хийх байсан юм бол гарангуутаа хийхгүй яасан юм бэ сонгуультай холбож ойлгоно шүү дээ энэ нь үнэхээр бол ядарсан ард иргэдэд хэрэгтэй л юм
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.140.237)
    Өгсөн мөнгийг нь аваад.бай. нэхсэн мөнгийг нь өгөхгүй гэдийгээд бай ард олон минь
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.43.199)
    Baihgui baisan mungu haanaas garaad irev
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.190.131)
    songuuliin shoy hench itgehgui
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.179.27.179)
    МАН гэнэт Иргэддээ хайр зарлаж , юм болгоныг амлаж байгаа нь Энхболдыгоо л Санал хураалтаар ялуулах тактик л юм биз дээ, Гэсэн ч энэ Санал хураалтаар МЭнхболд гарахгүй дээ, Ядаж байхад нь Намын нь чинь нэг нөхөр Улаан махны хэрэгт холбогдож МАН-ын болон МЭнхболдынхоо нэр хүндийг унагааж Иргэд сонгогчидынхоо санаа бодлыг ХБаттулга руу эргүүлэх сайхан боломжыг нээгээд өгчихлөө шүү дээ,
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Гурван сая хүнээс гурван намын олж байгаа хүмүүсийг хар. Намын толгойд бугласан идээ бээрийг хагалах цаг иржээ.
      2017 оны 07 сарын 05
  • Зочин (202.70.34.70)
    nugoo OUVSIMF-iin hutolbor yahuu? IMF ingej bolno gesen yumuu? Naadmyn daraa gachin ch yum boloh ni dee
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (27.123.214.105)
    ZG gazluu hun shig bn. Iim humuus eh orniig min udirdaj bn gehed arai ch dee... Ediin zasag hetsuu bn, ene tend guilag guigaad bsn yaasan p-anuud? Yosotoi dahij iim yumnuudiig tolgoi deeree gargamaargui bn. Nemj ur tavij Miegee tolgoi deere zalruulah uu?
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.160.107)
    Засгийн газар яг л нэг мунаг мунхаг балмад хүн шиг аашлах юмаа!!! Шүүхийн шийдвэр гарчихаад байхад түүний эсрэг үйл ажиллагаагаа эрс идэвхжүүлж байдаг!!!??? Зөв ч бай, буруу ч бай, шүүхийн шийдвэр эцэслэхийг харгалзах ёстой шүү дээ!!! Нэртэй нь дээр шүүхийг бүрмөсөн татан буулгачихаач та нар!!! Хоёрын хооронд нэр төдий, улсын төсөв үрсэн ийм байгууллагаар юу хийх вэ дээ?? Тийм үү, коммунистууд аа!!!!!!!
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • хэхэ (103.212.117.57)
    ЕС нь мэдэж л байдаг байгаадаа саяхан данс улайсан гадны тусламж зээл хэрэгтэй байна энэ тэр гэж Чойжилсүрэн махан толгой мөөрөөд байснуу үгүй юу
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Amjilt (103.229.122.47)
    sain baina.
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Zochin (66.181.185.192)
    Popuud ali ali n gaarch bna.
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.40.98)
    OILGOMJTOI
    2017 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    4 цаг 58 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    5 цаг 1 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    5 цаг 4 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    7 цаг 18 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    8 цаг 40 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    8 цаг 42 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    9 цаг 16 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    9 цаг 21 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    9 цаг 24 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    9 цаг 34 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    10 цаг 3 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    10 цаг 9 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    10 цаг 20 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    10 цаг 22 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    11 цаг 9 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    11 цаг 53 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    11 цаг 53 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    12 цаг 32 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    12 цаг 34 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    12 цаг 48 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК