Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байнгын хороо таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2017-7-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.07.05/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалан явуулсан.

 

 

Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 5.8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 405.9 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9.5 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 496.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 15.3 хувьтай тэнцэж байна хэмээн Сангийн дэд сайд Х.Булгантуяа мэдээлсэн.

 

Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 327.9 тэрбум төгрөгөөр буюу 9.2 хувиар давж, улсын төсвийн зарлага 7.4 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 355.4 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар бага гарсан аж.

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 109.2 хувь, орон нутгийн төсвийн орлогын биелэлт 99.1 хувь, хүний хөгжил сангийн орлогын биелэлт 111.4 хувь, нийгмийн даатгалын сангийн орлогын биелэлт 103.3 хувь байна.

 

Тайлант 2016 онд улсын төсвийн зарлага 7,749.7 тэрбум төгрөг байхаар төлөвлөснөөс 7,394.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, 95.4 хувийн буюу 355.4 тэрбум төгрөгийн дутуу биелэлттэй гарчээ.

 

Орон нутгийн төсвийн зарлага 2,330.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 4.6 хувь буюу 111.6 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Орон нутгийн төсвөөс улсын төсөвт 90.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Хүний хөгжил сангийн зарлага 278.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1.9 хувь буюу 5.3 тэрбум төгрөгөөр бага байна. Тус сангаас 0-18 насны хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгт 218.8 тэрбум төгрөг, хүүний төлбөрт 59.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага 1,720.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 44.5 тэрбум төгрөгийг дутуу зарцуулсан байна.

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулсан.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуусан юм. Тэрбээр, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лабораторийн барилгын үлдэгдэл төсөв Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлд суусан эсэх, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг хэзээ ашиглалтад оруулах гэж байгаа талаар тодруулж хариулт авсан бөгөөд 2016 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар алдаа, зөрчил гаргасан төсвийн ерөнхийлөн захирагч нарт болон албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй хэмээсэн.

 

Байнгын хороогоор дээрх асуудлыг ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

 

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

 

Дараа нь Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийв.

 

Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

 

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёолол бэлтгэснээс гадна хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн 9.4.1 дэх заалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр боловсруулсан байна.

 

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.

 

 

Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны хоёр тогтоолыг баталлаа

 

Мөн хуралдаанаар Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа.

 

Уг тогтоолд нийслэлийн цэцэрлэггүй 25 хороонд цэцэрлэг барих асуудлыг 2017-2019 онд үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн 75 цэцэрлэг, хөдөө орон нутгийн нэн шаардлагатай цэцэрлэгт өргөтгөл хийх, хувийн хэвшлийн болон байгууллагын цэцэрлэгийг барих санаачлагыг дэмжиж, урт хугацаатай бага хүүтэй зээл олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх, улсын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй болсон цэцэрлэгийг буулгаж, газрын байршил, зориулалтыг өөрчлөхгүйгээр шинээр барих талаар тусгажээ. Түүнчлэн хувилбарт сургалт буюу хөдөө, орон нутагт сургуулийн өмнөх боловсрол олгох явуулын сургалтыг хамрах хүрээг өргөжүүлэх, шинээр барих цэцэрлэгийн хүчин чадлыг тухайн орон нутгийн хүн амын тоо, өсөлтийг харгалзан тогтоох, газрын асуудлыг шийдвэрлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоолны стандартыг мөрдүүлж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хяналт ажиллах, цэцэрлэгт хамруулах насыг 3-5 нас болгож өөрчлөх талаар судлан, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт чиглэл болгосон байна.

 

Мөн Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах шуурхай  арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон Байнгын хорооны дараагийн тогтоолыг хэлэлцэн баталсан. Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр, Засгийн газраас дүрэм, журам, тогтоол гарган хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр, Боловсролын магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны чиглэлээр, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон бөгөөд Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс хийх ажлын төлөвлөгөө гаргаж, жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусгахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн сайд нарт даалгасан байна.

 

 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав

 

Энэ өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

 

Төслийн талаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дэд дарга Д.Дэмбэрэл танилцуулсан.

 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дүрмийн төсөлд Үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын сангийн болон нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардлын төсвийн төсөл, төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, батлагдсан төсвийн нарийвчилсан хуваарийг батлах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орох тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн дээд хязгаар болон даатгуулагчийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох чиг үүрэгтэй байхаар тусгажээ.

 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн үүргийг дүрмийн төсөлд тодорхой болгож дэд даргын гүйцэтгэх үүргийг нэмж тусгасан байна.

 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн хуралдааныг гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирцтэй, хэлэлцэх асуудлыг дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэж, ээлжит хурлыг улирал тутам хоёроос доошгүй удаа, ээлжит ус хурлыг тухай бүр нь хуралдуулж байхаар заажээ.

 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны онцлогт тохируулан Ажлын албаны дүрмийг Үндэсний зөвлөлөөр батлуулахаар төсөлд тусгасан байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Байнгын хорооны тогтоолыг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    9 цаг 41 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    11 цаг 11 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    12 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    13 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    13 цаг 37 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    14 цаг 2 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    14 цаг 50 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    15 цаг 10 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    15 цаг 26 мин
  • Дональд Трамп Ираныг БООМИЛОХ шинэ арга хэрэгжүүлж эхэллээ
    15 цаг 46 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар Их Британид буцаж ирэхээр болжээ
    15 цаг 52 мин
  • COP17: Ус, намгархаг газрыг хамгаалах нь ган, газрын доройтлыг бууруулах чухал шийдэл
    16 цаг 24 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
    17 цаг 22 мин
  • Н.Учрал: Төр бүсээ чангалж, 1.4 их наяд төгрөгөөр төсвөө тодотгож байна
    18 цаг 31 мин
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
    18 цаг 47 мин
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
    19 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    20 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
    20 цаг 22 мин
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
    20 цаг 57 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    20 цаг 59 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Оросын сөрөг хүчний улстөрч Борис Надеждин: Оросын нийгэм, элитүүд, Путины хамсаатнууд ч дайныг зогсоохыг хүсэж байна
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • EWC 2026: The MongolZ багийн нээлтийн тоглолтын тойм ба NAVI-тай хийх тоглолтын таамаглал
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын говиос Монголын шинэ хөгжил эхэлнэ
  • Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна
24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК