УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өнөөдөр Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр УИХ-аас баталсан тогтоолын дагуу шинээр сонгогдох Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордны Их танхимд тангараг өргөхөөр болж байна.
Тус асуудлыг өнгөрсөн сарын 30-ны өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн, УИХ-д тогтоол оруулах нь зүйтэй хэмээн үзжээ.
1993 онд баталж байсан хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч нь Төрийн ордны Их танхимд тангараг өргөнө гэдэг агуулгаар зүйчилсэн байсныг 2003 онд парламентад тангараг өргөнө хэмээн өөрчилсөн байсан аж. Харин одоо анхны заалт ийн сэргэлээ.
Сэтгэгдэл (1)