Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт орон даяар эхэллээ.
Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.40 буюу морин цагт Монгол-Оросын 3 дугаар сургуульд байрлах санал авах байранд очиж саналаа өгнө.
Харин УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн байранд санал өгөх бол Ерөнхий сайд 12.00 цагт "Шинэ Монгол" дунд сургууиас урагшаа Номноо хотхонд байрлах 1731 дугаар хэсэг дээр санал өгөх ажээ.