Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт орон даяар явагдаж байгаа энэ үед санал уншуулах хар машин уншихгүй байгаа талаарх мэдээлэл ирлээ.
Тодруулбал Төв аймгийн санал уншуулах хар машин уншихгүй байгаа талаар аймгийн сонгуулийн хорооноос мэдээлжээ. Өглөө санал хураалт эхэлснээс хойш санал тоолох хар машин ажиллахгүй байгаа аж. Тиймээс онгогчдын саналыг гар ажиллагаанд оруулах журмын дагуу битүүмжилсэн хайрцганд саналыг авч байна.
Сонгуулийн ерөнхий хороо болон мэдээлэл, технологийн шуурхай баг ажиллаж, санал тоолох машиныг ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)