Нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь баталгаажуулах тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байгаа билээ.
Өмнөх сонгуулийн үеэр тус бэхэн тэмдэглэгээг зүүн гарын хуруунд хийж байсан бол энэ удаагийн санал хураалтад оролцсон иргэдийн баруун гарт нь тэмдэглэгээ хийж байна.
Нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн хуруунд ийн бэхэн тэмдэглэгээ хийж байна. 2008 оны сонгуулиас хойш буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг сонгуульд ашиглахаа больсон байсан юм. Энэхүү тэмдэглэгээг хэрэглэснээр сонгогч дахин санал өгөх зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой гэж үздэг.