Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн дүнгээс гадна сонгуулийн явц, зөрчлийн талаар СЕХ мэдээлэл өглөө.
Энэ үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "Төв аймагт асуудал гарсан. Саналыг хуудсыг санал авах машин уншихгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. СЕХ дээр ажиллаж байгаа холбогдох албаныхан 10 баг гаргаад учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Одоогоор Төв аймгийн санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Санал авах ажиллагаанд саатал гарсан тохиолдолд хуулийн дагуу гар ажиллагаанд шилжих журамтай. Үүний дагуу гар ажиллагаанд шилжсэн" гэлээ.