Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр улсын хэмжээнд ирц 12.00 цагийн байдлаар 18.88 хувьтай байсан. Ирцийн мэдээллээр, нийслэлд Багахангай дүүрэг 27 хувиар тэргүүлж байгаа бол Чингэлтэй дүүргийн сонгогчдын ирц тааруу байна.
Харин аймгуудаас Говьсүмбэр 23.7 хувь, Сүхбаатар аймаг 22.4 хувиар саналын ирц өндөртэй байгаа бол Баян-Өлгий аймгийн сонгогчид 9.5 хувиар сүүл мушгиж явна.
Сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусна. Сонгуулийн ерөнхий хороо дахин 17.00 цаг, 23.00 цагуудад мэдээлэл өгнө.
Аймаг, нийслэл | Хувь | |
12.00 цаг (06.26-ны санал) |
12.00 цаг (Өнөөдрийн санал) |
|
Архангай | 16.5 | 16.2 |
Баян-өлгий | 8.7 | 9.5 |
Баянхонгор | 29.1 | 20.7 |
Булган | 22.63 | 15.6 |
Говь-Алтай | 26.08 | 18.4 |
Говьсүмбэр | 25.44 | 23.7 |
Дорноговь | 24.43 | 21.5 |
Дорнод | 20.59 | 16.2 |
Дундговь | 22.04 | 16.3 |
Завхан | 25.04 | 19.8 |
Өвөрхангай | 24.5 | 18.1 |
Өмнөговь | 27.98 | 18.2 |
Сүхбаатар | 30.4 | 19.3 |
Сэлэнгэ | 24.5 | 17.8 |
Төв | 23.67 | 18.4 |
Увс | 24.1 | 17.4 |
Ховд | 22.56 | 15.2 |
Хөвсгөл | 22.3 | 14.99 |
Хэнтий | 23.75 | 17.2 |
Дархан-Уул | 22.8 | 14.6 |
Орхон | 17.15 | 16.3 |
АЙМГУУДЫН ДУНДАЖ ИРЦ: | 17.33 | |
Хан Уул дүүрэг | 17.69 | 20.6 |
Баянзүрх дүүрэг | 18.20 | 22.4 |
Сүхбаатар дүүрэг | 20.67 | 19.3 |
Чингэлтэй дүүрэг | 19.59 | 18.1 |
Баянгол | 19.24 | 21.3 |
Сонгинохайрхан | 21.85 | 19.8 |
Багануур | 19.70 | 19.2 |
Багахангай | 28.78 | 27 |
Налайх | 18.87 | 22.4 |
Сэтгэгдэл (2)