Өнөөдөр 07.00 цагаас Төв аймгийн хэсгийн хороодын санал тоолох машинуудыг ажиллаагүй нь Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлаа тааруу хангасаны илрэл гэж МАН үзэж байгаа талаараа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ талаар Сонгуулийн Ерөнхий хороо мэдээлэл хийлээ. Санал тоолох машин чухам яагаад уншихгүй байгаагийн шалтгааныг олжээ. Төв аймгийн саналын хуудасны бар код нь дутуу хэвлэгдсэний улмаас машин нь таньж уншихгүй байсныг шуурхай илрүүлж, хэвлэгдсэн бар кодоор нь уншигддаг болох ажлыг зохион байгуулсан байна. Төв аймаг 27 сумтай. Одоогийн байдлаар 21 сумын санал тоолох машин хэвийн ажиллагаанд орсон бол зургаан сумын машины программыг өөрчлөхөөр ажиллаж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)