Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд явагдаж, өндөрлөлөө. Энэ удаагийн дахин санад хураалтад гадаад дахь монголчууд энэ сарын 4,5-нд саналаа өгсөн билээ.
Тэгвэл Сонгуулийн Ерөнхий Хороо яг одоо гадаад улсад байгаа иргэдийн санал тоолж байна. Одоогийн байдлаар 17 улсад амьдарч байгаа монгол иргэдийн саналын хуудас ирээд байна.