Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт үргэлжилж байна.
Урьдчилсан байдлаар 1984 хэсгийн хорооны дүн ирэхээс 1423 хэсгийн хорооны урьдчилсан дүн ирээд байна.
Уг мэдээллээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 550,888 сонгогч саналаа өгсөн бол МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 439,909 сонгогчийн санал аваад байна. Харин санал тэмдэглээгүй цагаан хуудас өгсөн 93,242 сонгогч байна.
Саналын хуудсыг тоолох ажиллагаа үргэлжилж байна.