Гадаадад байгаа монгол иргэдийн саналын хуудас тоолох, дүнг нэгтгэх Ажлын хэсгийнхэн өнгөрсөн шөнө болон өглөөний нислэгээр дипломат шуудангаар тээвэрлэгдэж ирсэн саналыг тоолж эхэлжээ.
Гадаадад сонгуулийн насны 7200 сонгогч байна гэж бүртгэгдсэн. Тэднээс 2699 сонгогч Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгуулийн хоёр дахь санал хураалтад оролцож, саналаа өгчээ.
Гадаад дахь сонгогчдын 1615 саналын хуудас СЕХ-нд ирснийг тоолоод байгаа бөгөөд тэдгээр сонгогчдын 1345 нь АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад, 270 нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод саналаа өгсөн урьдчилсан дүн гарчээ.
Европын зарим улсаас ирэх саналыг “Тurkish airlines” компанийн нислэгээр өнөөдөр өглөө авах байсан ч онгоц саатаж, орой 23:00 цагийн үед “Чингис хаан” онгоцны буудалд буухаар болсон байгаа.
Сэтгэгдэл (1)